Уншиж байна ...

“ШУНХЛАЙ ХОЛДИНГ” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 18
Сурталчилгаа
зураг
 

Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

2024 оны 4 сарын 17 өдөр

1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “Шунхлай Холдинг Төв Оффис” төслийн агааржуулалт, хөргөлтийн шугамын угсралтын ажил.

БАГЦ – 1: Гаражийн барилгын агааржуулалт, хөргөлтийн систем угсрах.

БАГЦ – 2: Тауэр барилгын агааржуулалт, хөргөлтийн систем угсрах.

БАГЦ – 3: Плаза барилгын агааржуулалт, хөргөлтийн систем угсрах.

Тендерийн дугаар: ШП-062/2024

Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 4 сарын 24-ний 17:00 цаг.

Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 9-ний 12:00 цаг.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна,
  2. Барилгын ажил гүйцэтгэх БА-6.2 тусгай зөвшөөрөлтэй байх,
  3. Урьд нь ижил төстэй ажил хийж байсан туршлагатай, түүнийгээ баталж чадах,
  4. Тус ажлыг заасан хугацаанд гүйцэтгэх хангалттай хүн хүчний чадавхтай байх.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 4 сарын 24-ний 17:00 цагийн дотор бүртгүүлэн хүлээн авна. Тендерийг 2024 оны 5 дугаар сарын 9-ний 12:00  цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийн нээлтийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Ээрмэлийн гудамж 28-1 барилгын талбайд

Төслийн админ О.Амарболд, утас: 91066789 и-мэйл: amarbold.o@sdec.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
10 | 4 | 2 цаг