Уншиж байна ...

Өвөрхангай аймгийн онцгой байдлын алба хаагчид өчигдөр төөрч сураггүй болсон 21 иргэнийг эсэн мэнд олжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Өвөрхангай аймаг дахь Онцгой байдлын газар

Өнгөрсөн шөнө Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэний дуудлага мэдээлэл бүртгэгдэж Онцгой байдлын газраас 20 орчим алба хаагч, 4 автомашинтай гарч ажиллан иргэдийг эсэн мэнд олсон байна.

Мөн тус аймгийн Богд, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр сумдад 17 иргэн төөрч, сураггүй болсон, автомашин цасан суусан таван дуудлага бүртгэгдэж сум орон нутгаас 13 ажилтан, алба хаагч дөрвөн автомашинтай ажиллаж төөрч сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олж, цасан суусан автомашинуудыг татан гаргаж эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.

Иймд иргэд мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж үүсэж болох эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.

Түүнчлэн өчигдөр Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогдод хоёр хүн төөрч сураггүй болсныг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олсон гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдэгдлээ.