Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатарт өнөөдөр 23:00 цагийн орчимд цасан шуурга болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хот орчимд тохиолдож буй шороон шуурга 20:00 цаг хүртэл үргэлжлэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас мэдээлэв.

Улмаар оройн 23:00 цагийн орчмоос нойтон цас орж цасан шуурга шуурахыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас анхааруулсан юм.

Тиймээс иргэдийг хол ойрын замд шаардлагагүй тохиолдолд зорчилгүй, аюулгүй байдлаа хангахыг санууллаа.

Одоогоор Архангай, Баянхонгор аймгийн зүүн, Өвөрхангай аймгийн хойд хэсгээр цасан шуургатай байна.

Түүнчлэн Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн нийт нутгаар, Дорноговь, Төв аймгийн баруун, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр хүчтэй шуурганы аюулт үзэгдэл болж буйг албаныхан мэдээлсэн билээ.

зураг
 
Нийслэлийн Онцгой Байдлын Газар