Олон улсын санхүүгийн корпорац "Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулж, нийслэлд хүлээлгэн өгчээ.
ТЭЗҮ-ийг хүлээн авснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх боломж бүрджээ.
Зээлийн хэлэлцээр батлагдсанаар энэ онд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн холбогдох худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2025 онд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн эдийн засгийн гүйцэтгэл дэх санхүүгийн чадвар дээшилснээр дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!