Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын компаниас нийлүүлсэн зүтгүүр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд туршилтын аяллаа эхлүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
ЗТХЯ

"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл"-ийн хүрээнд АНУ-ын "Progress Rail A Caterpillar" компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр энэ сарын 7-нд Монгол Улсад ирсэн.

Тус зүтгүүрийн туршилтын анхны аялал Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын чиглэлд SD70ACe/LW-4102 зүтгүүртэй 1052 дугаар галт тэрэг 4,963 тонн 228 гол 57 вагонтойгоор хөдөллөө.

Аяллыг Тавантолгой зүтгүүрийн депогийн машинч А.Уранбаатар, туслах машинч Б.Бат-Эрдэнэ нар 2024 оны гуравдугаар сарын 25-ны 15:06 цагт амжилттай эхлүүлэв. Зааварлагч машинч Э.Батжаргал шалган зааварчлах аялал хийн дагалдан явлаа гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-наас мэдээлэв.