Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: 2024 оны элсэлтийн шалгалтын хуваарь

П.Зоригт, IKON.MN
2024 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ын хуваарь албан ёсоор гарсныг Боловсролын Үнэлгээний Төвөөс танилцуулав.

Дараах хуваарийн дагуу Элсэлтийн Шалгалтыг зохион байгуулна.

Хүснэгт 1: Шалгалтын хуваарь 

Сар, өдөр  Цаг  Шалгалт 

Долдугаар сарын 4-нд Пүрэв гарагт
10:00-11:20   Түүх 
14:00-15:20 Англи хэл 
Долдугаар сарын 5-нд Баасан гарагт  10:00-11:40 Хими 
13:00-14:20  Газарзүй
16:30-17:50  Нийгэм судлал 
Долдугаар сарын 6-нд Бямба гарагт  10:00-11:20 Биологи 
14:00-15:40 Математик 
Долдугаар сарын 7-нд Ням гарагт 

10:00-11:40 

Физик 

13:00-14:20 

Орос хэл 

16:00-17:20

Монгол хэл 

"Сурагчдын хичээл сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх эрх багш, удирдлагуудад байхгүй" 

БҮТ-ийн захирал Л.Ганбат хэлэхдээ "Монгол хэл, математик, англи хэл, физик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, химийн хичээлээр сурагчид элсэлтийн шалгалт өгдөг. 

Эдгээр хичээлийн хүрээнд шалгалт өгч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах, ямар хөтөлбөрөөр элсэх зэргээс хамааран хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож, өгөх боломж нээлттэй бий.

Өмнөх жилүүдээс харж байхад зарим сургуулийн удирдлагууд, багш нарын зүгээс сурагчдын хичээл сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гаргадаг. Энэ төрлийн гомдлууд ирдэг.

"Чи энэ хичээлийг гүнзгийрүүлж, сонгон судалж үзээгүй учраас битгий өг” гэж сурагчдадаа хэлэх эрх үүрэг багш, удирдлагуудад байхгүй. Хэдэн хичээлээр ямар шалгалт өгөх нь тухайн элсэлтийн шалгалтад хамрагдах гэж байгаа шалгуулагчийн өөрийнх нь эрх.

Элсэлтийн Шалгалтын онлайн бүртгэлийг энэ долоо хоногоос эхлэн БҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хот болон орон нутгийн бүх сургууль дээр танхим, цахим хэлбэрээр зохион байгуулж, 12 дугаар ангийн хүүхдүүдтэй нэг бүрчлэн уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана" хэмээв.