Энэ бугуйвч нь гаднаасаа үзэмжтэй яг л бүсгүйчүүлийн зүүдэг гоёл шиг харагдана. Гэхдээ илүү ухаалаг бөгөөд гар утастай чинь холбогдож нарны туяаны хэмжээ, хэт ягаан туяаны нөлөөг хэмжин мэдээлдэг.
Ингэснээр өөрийн арьсанд тохируулан, нарны гэрэлд хэр удаан байх, эсвэл нарнаас зугтах хэрэгтэй үгүйгээ шийдэж болно.
June Bracelet хэмээх энэ зүүдэг төхөөрөмж нь Netatmo компаний бүтээл.