ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахилгаан хязгаарлахдаа хэрэглэгчдийг давхардуулахгүй. Маргааш өглөөнөөс олон нийтэд хуваарийг хүргүүлнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 12 сарын 13
IKON.MN
Зураг зураг
ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээ 345МВт байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсноо Диспетчерийн Үндэсний Төвд өчигдөр 16:00 цагт мэдэгджээ.

Иймд маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй болсныг салбарын сайд хэлэв. 

Хязгаарлалтын хуваарийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ "ОХУ-ын Эрчим хүчний сайдад албан бичиг хүргүүлсэн. Өнөөдөр бас сайдтай утсаар ярихыг оролдоно. Мэдээлэл цаг тутамд өөрчлөгдөх байх. ОХУ-д дутагдаж байгаа эх үүсвэрийн дутагдал хурдан арилах тусам бидний нөхцөл байдал хурдан сайжирна.

Цахилгааны хязгаарлалтыг өнөөдөр, цагийн дараа хийхийг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын гэр хороолол болон орон сууцнуудад хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй.

Хэрэглэгчдийг аль болох давхардуулахгүйгээр цахилгааны хязгаарлалтад хамруулах график төлөвлөгөө гаргасан. Маргааш өглөөнөөс эхлэн түгээх сүлжээнүүдээр дамжуулан олон нийтэд цахилгаан хязгаарлалтын хуваарийг хүргүүлнэ" гэлээ.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
198
Зураг
ТЭНЭГЛЭЛ
42
Зураг
БУРУУ
23
Зураг
ХАРАМСАЛТАЙ
13
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа