Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-ний үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр хувийн болон төрийн сургуулиудын сурагчдын сурлагын ялгаа, үнэлгээний харьцуулалтыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Тэрбээр "Эмзэг бөгөөд анхаарал хандуулахуйц нэг үзүүлэлт гарсан. Хувийн болон төрийн сургуулийн сурагчдын гүйцэтгэл нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр гарлаа.
Дундаж давхаргын өрх айлын хүүхдүүд хувийн сургуульд сураад өндөр төлбөр төлснийхөө өгөөжийг хүртэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр дундаж орлоготой айлын хүүхдүүд төрийн сургуульд сурвал өгөөжийг нь илүү их хүртэх боломж байна.
Унших чадварын тухайд төрийн сургуулийн сурагчид хувийн сургуулийнхнаас сайн гүйцэтгэлтэй гарч байна" гэлээ.
Түүнчлэн "Гүнзгийрүүлсэн анги, лаборатори сургуулиуд нь боловсролын чанарын ялгааг өдөөдөг үзүүлэлт юм байна.
Сургууль доторх ялгаа нь сурагчдыг чадвараар нь ангилдаг. Олимпиад, ЭЕШ-д бэлтгэх хүүхдүүдийг тусад нь салгаж, хичээл заадаг.
Багш нар сайн хүүхдүүдтэйгээ түлхүү ажилладаг. Гэр бүлийн орлогоос нь шалтгаалж сурагчидтай харьцдаг, ангилдаг нийгмийн тэгш бус байдал боловсролын салбарт байгаа нь PISA үнэлгээгээр гарлаа" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!