Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бат-Эрдэнэ: Өмнөговийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүд нь ээлжилж удирдаад, компани байгуулж бүх ажлаа гүйцэтгэсэн

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" гэх өнөөдрийн сонсголоор "Тавантолгой" ХК-ийн нүүрсний үйл ажиллагаатай холбоотой аудитын хийсэн дүгнэлт, хяналтын талаар Шинжээч танилцууллаа. 

Энэ үеэр аудитын тайлантай холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн өөрийн байр сууриа илэрхийлж, Өмнөговь аймгийн ерөнхий аудитораас асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Нүүрс борлуулалтын үйл ажиллагаанд оролцсон компаниуд хууль зөрчиж байгаа гэдэг нь ойлгомжтой байлаа. Тэр компаниуд "Тавантолгой" ХК-ийг хөл дээр нь босгосон, хүнд хэцүү үед нүүрсний экспортыг эхлүүлсэн байна. 

Гэхдээ "Тавантолгой" ХК-ийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүд гэсэн хэдхэн хүн ээлжилж удирдаж, компани байгуулаад бүх гүйцэтгэх ажлыг хийчихсэн. Тендер зарлах, олборлолт хийхэд оролцож буй компанийн эзэд нь ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүд байгаа юм. 

Бүх үйл ажиллагаа удирдаад, гүйцэтгээд, ашгийн аваад явчихсан байна. Энэ сонсголд ирэхдээ ард түмний өмчийг хайрлаж хамгаалсан гэх юм. Аудитын дүгнэлтийг гоё сайхан болсон гэж гаргуулсан, гарын үсэг зураагүй явуулсан тохиолдлууд ч байна" гэв. 

Өмнөговь аймгийн Аудитын газрын ерөнхий аудитор н.Отгонбаяр "Бид хувийн аудитын компаниудтай гэрээ байгуулж "Тавантолгой" ХК-ийн санхүүгийн тайланд аудит хийлгэдэг. Санхүүгийн тайланг олон улсын стандартын дагуу үнэн зөв тайлагнасан байгааг хардаг. 

Нүүрсний борлуулалт уурхайн амнаас гараад Пүү дээр зогсоно, дараа нь хил гаалиар гараад явдаг байх. АМНАТ-ын дүн санхүүгийн тайлан хоёр алд дэлмээр зөрснийг гэдгийг бид сайн ойлгохгүй байгаа" хэмээн ярив. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1333162790901790