"МҮДН фракц буюу УИХ-ын гишүүн асан долоон хүний хамаарал бүхий этгээд 50,000 тн нүүрсний гэрээ хийсэн байна"
14:40 2023/12/05
2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр н.Мэргэнбаяр гүйцэтгэх захиралтай компанийн 50,000 тн нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг танилцуулав.
Үргэлжлүүлэн н.Мэргэнбаярын гүйцэтгэх захирлаар ажилладаг "Акмиконсалтинг ХХК"-ийн холбоо хамаарлыг танилцуулахад УИХ-ын гишүүн асан долоон хүний хамаарал бүхий этгээдүүд нь гарч ирсэн юм.
Энэ нь олны мэддэгээр МҮДН фракцын гишүүд байна гэдгийг сонсголын даргалагч Б.Энхбаяр онцлов.
"Акмиконсалтинг ХХК"-ийн үүсгэн байгуулагчид:
- УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхны охин Б.Нарангоо
- УИХ-ын гишүүн асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг
- УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү Азбаяр
- УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн эхнэр А.Туул
- УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
- УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат
14:13 2023/12/05
Нүүрсний нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр сонсголын даргалагч Б.Энхбаяр "Тавантолгой ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаанд тус компанийн хамаарал бүхий этгээдүүд компани байгуулж хямд үнээр нүүрс тээвэр аваад цаашаа өндөр үнэтэй борлуулж ашиг хийдэг талаар хөндөгдсөн" гэв.
Үргэлжлүүлэн гол хөндөгдөж компаниудын хамаарлын байдлыг танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
14:40 2023/12/05
2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр н.Мэргэнбаяр гүйцэтгэх захиралтай компанийн 50,000 тн нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг танилцуулав.
Үргэлжлүүлэн н.Мэргэнбаярын гүйцэтгэх захирлаар ажилладаг "Акмиконсалтинг ХХК"-ийн холбоо хамаарлыг танилцуулахад УИХ-ын гишүүн асан долоон хүний хамаарал бүхий этгээдүүд нь гарч ирсэн юм.
Энэ нь олны мэддэгээр МҮДН фракцын гишүүд байна гэдгийг сонсголын даргалагч Б.Энхбаяр онцлов.
"Акмиконсалтинг ХХК"-ийн үүсгэн байгуулагчид:
- УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхны охин Б.Нарангоо
- УИХ-ын гишүүн асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг
- УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү Азбаяр
- УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн эхнэр А.Туул
- УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
- УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
