ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар 2024 онд гадаад иргэдийн аялахыг хүсэж буй оронд Монгол багтжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Киргиз Улс (БНКУ)-ын аялал жуулчлалын боломж, чадамжийг сурталчлан таниулах "Tourism Road Show-2023" арга хэмжээтэй холбогдуулан тус улсын Элчин сайдын яамнаас “Blue Sky” зочид буудалд өнөөдөр уулзалт зохион байгууллаа. 

"Энэ онд Киргиз улсын 783 жуулчин Монголд зочилсон бол манай улсын 368 иргэн Киргиз улсад аялсан талаарх тоон мэдээлэл бий. 

Олон улсын аялал жуулчлалын "Lonely Planet" байгууллагын судалгаагаар ирэх онд гадаадын иргэд аялахад тохиромжтой, аялахыг хүсэж байгаа орнуудын тоонд Монгол Улс багтжээ.

Цаашид Монгол, Киргиз хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа чухал" гэдгийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт ярилаа. 

"Монгол Улстай ах, дүүгийн найрамдалт харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНКУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Айбек Артыкбаев хэлэхдээ "Киргиз, Монгол хоёр улсын ард түмэн олон мянган жилийн турш мөр зэрэгцэн амьдарч ирсэн түүхтэй.

Монгол Улстай ах, дүүгийн найрамдалт харилцаагаа бэхжүүлж, улам хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Эдүгээ Киргиз улсад 80 гаруй ястан, үндэстний төлөөлөл энх тайван, эв найрамдалтай амьдарч байна.

Манай улс олон талт гадаад бодлогоороо дамжуулан олон улсын бүх түнш улстай харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн үр бүтээлтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа" хэмээв. 

Дотоодын аялал жуулчлалын тоон мэдээг БОАЖЯ-наас хүргэсэн юм. Үүнийг тодруулбал: 

  • Цар тахлын өмнө Монголд ирэх жуулчдын тоо 777,000 орчим байсан бөгөөд аялал жуулчлалаас ДНБ-д оруулах хувь нэмэр нь 607 сая ам.доллар байжээ.
  • Тэгвэл дээрх үзүүлэлтийг Монголд зочлох жилийн хүрээнд нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар манай оронд 600,000 орчим жуулчин ирж, нэг тэрбум ам.долларыг оруулаад байгааг хэлэв. 

Аялал жуулчлалын бодлогын талаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт ярьсан юм. 

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд Монгол, Киргиз улсын харилцаа идэвхжиж, энэ онд Киргиз улсын ерөнхийлөгч манай улсад төрийн айлчлал хийсэн.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд БНКУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Энэ жил хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц үйл явдлуудаар дүүрэн байлаа.

Дээрх өндөр хэмжээний уулзалт айлчлалуудын үеэр хоёр улсын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах яриа хэлэлцээр хийгдсэнээр өнөөдрийн бидний оролцож байгаа "Tourism Road Show" арга хэмжээ өрнөж байна.

Монгол Улсад зохион байгуулагдсан “Нүүдэлчин” олон улсын фестивальд Киргиз улсаас 11 уран бүтээлч хүрэлцэн ирж оролцсон нь хамгийн олон уран бүтээлчийг илгээсэн орнуудын тоонд орж байгааг энд цохон тэмдэглэе.

Хоёр улсын нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй, хувцас хэрэгсэл, хоол хүнс гэх мэтчилэн ёс заншлын хувьд адил төстэй олон зүйл бий.

Азид хөх толботой төрдөг цөөн хүмүүсийн нэг. Энэ үүднээс Бишкек-Улаанбаатар-Сөүл чиглэлд “Хөх толботон” нэртэй аялал жуулчлалын шинэ маршрутыг нээхээр ажиллаж байна" гэдгийг хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [77.100.182.196] 2023/12/5
mongoloos dursghaliin ym yu avah ve ger terni hed honood naaltni hovhrono oor yuch baihgui heden huldaasan deer buulgasan zurag het unetei sonin bish mongoliin tuhai neg n oml avsan tegeed dursgal hund sonirhuulah ym yuch alga
0 | 0 Хариулах
Зочин [77.100.182.196] 2023/12/5
ondor unee buulgaad uilchilgeegeen saizruulaad hund uzuulegh dursgal bolgon avah ymnuudiig sain chanartai bolgoh heregtei
0 | 0 Хариулах
Зочин [174.194.100.1] 2023/12/5
Orchin ved 2 tom ulsiin dund haranhui bvdvvleg nvhen jorlond baadag, huduu gj hir huls buusunduu barigdsan hvmvvs amidardag gsn tgd itgehgvi ochij vzii l gsn bh. Yadaj bhd umnud hursh ediin zasag soyl shinjleh uhaan gd delhiid tergvvlegch uls bdg tgsn asar ih baylagtai tsuuhuun hvn amtai hirnee hugjidgvi bvdvvleg heweerei bgd bhaar gaihana biz
0 | 0 Хариулах
bb [103.57.94.26] 2023/12/5
ганц муухай сүм үзэх гэж 600 км явна тэр газар нь очиход 0 баыхгүй шөнө нь монголчууд архидаж зодолдоод унтужлахгүй бас дахона гүйлгэнэ өглөө нь бөлцийсөн юмнууд УБ гэгч баас шээс үнэртсэн асар том тосгонд ирнэ тэгээд нисэр цаг болно
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.87] 2023/12/5
Ирж нүхэнд бааж үзэх гэж ирнэ
2 | 0 Хариулах
Ghengis [202.126.90.112] 2023/12/5
Az az
1 | 0 Хариулах