Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарын 20 хүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 19-н хүртэл хойшлуулав

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 11 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:53 2023/11/21

Д.Эрдэнэбат нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний Мягмар гарагийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүхээс хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэснийг Даргалагч шүүгч хэлсэн юм. 

10:34 2023/11/21

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.

Уг хэрэгт 20 хүн, хоёр хуулийн этгээд яллагдагчаар татагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Д.Эрэвгийлхам, Б.Мөнхсоёл, Д.Энхтунгалаг, Д.Сугар, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг юм. 

Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон яллагдагчдын зарим өмгөөлөгч "иргэн гэм буруугаа тогтоолгохын тулд өмгөөлүүлэх эрхтэй" хэмээгээд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа.

Харин прокурор хэлэхдээ "Хурал дөхөх тусам гэрээ байгуулаад, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаад байна. Өмнө нь мөрдөн шалгах болон шүүхийн шатанд ч хангалтай хугацаа олгосон. Тиймээс шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх саналтай байна" хэмээн хэлэв. 

Ийнхүү өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлалаа.

10:53 2023/11/21

Д.Эрдэнэбат нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний Мягмар гарагийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүхээс хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэснийг Даргалагч шүүгч хэлсэн юм.