ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2,254 харилцах дансыг битүүмжилжээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 11 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан тодорхой үе шаттай ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгаа талаараа мэдээллээ. 

Энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад цагдаагийн алба хаагч "Т" нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3,508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2,254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байгаа юм байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.37] 2023/11/16
Монголоос минь харанхуй муу муухай бүхэн ил тод гарч өөрчлөгдөх болтугай
0 | 0 Хариулах
Эрдэнэ [43.242.243.159] 2023/11/15
Тоглоомчдын мөнгийг олж байгаа шигээ 44 их наядаа олооч !!!!!
1 | 2 Хариулах
505 [192.82.92.204] 2023/11/16
barigdtsn chatsga n suviraad bjinu hahaaha
2 | 0 Хариулах
Zochin [59.153.113.186] 2023/11/15
Хулгайн мөнгө аль нэг дансанд байж байгаа шдээ. Өөр ч олон нуугдмал болон бусдыг нэр дээр байгаа
0 | 0 Хариулах