"Хайр хүндэтгэлийн урлал" сэдэвт уран хатгамалчдын улсын уралдаан, болон анхдугаар чуулган болох талаар Монголын Үндэсний Уламжлалт Уран Хатгамалчдын Холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
МУСГЗ, Үндэсний шилдэг өвлөн уламжлагч З.Цэнгэлсайхан "Уран хатгамалчдын үндэсний дөрөвдүгээр уралдааныг Монголын үндэсний музейд хамтарч зохион байгуулахаар болсон. Соёлын бүтээлч сарын хүрээнд хамтран зохион байгуулж байгаа.
Монгол хүний оюун ухааны чадамжийн эх сурвалж болсон гар урлалын онцгой төрөл бол хатгамалан урлал юм. Энэхүү соёлын өвийг дэлхий дахинд баталгаажуулах талаар чуулганд оролцогчид санал бодлоо хэлэх боломжтой. Өмнөх уралдаанд 200-300 гаруй хүн оролцож байсан. Үндэсний хэмжээнд зүү ороох хатгамлын урлал хийдэг хүн цөөрсөн” гэв.
МУСТА, Монгол Улсын уран хатгамалч, МҮУУХ-ны тэргүүн С.Ганцэцэг "Уралдаан маань Монголын үндэсний музейд арваннэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Тус музей нь манай арга хэмжээг тохиолдуулан үзэсгэлэнгээ хоёр өдөр үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон.
Дөрөвдүгээр уралдааны үеэр уран хатгамалчдадаа зориулаад мэргэжлийн байгууллагууд нь зөвлөгөө өгөх онцлогтой. Мөн энэ жил долоон номниац гарсан. Уралдааны тэргүүн байруудад Монгол Улсын уран хатгамалч цол олгодог уламжлалтай.
Уран хатгамалчдын анхдугаар чуулганы хувьд арваннэгдүгээр сарын 17-нд Төрийн ордонд 08:30-17:00 цагт болно. Энэхүү чуулганд 1,000 ээж учрах буй түүхэн үйл явдал болох гэж байна" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!