• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цэндбаатар: Урт цагааны барилгыг буулгах асуудал шүүхээр шийдэгдсэний дараа иргэдээс санал авах нь зохимжтой

Б.Манлай
2023 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Урт цагааны барилгыг нураах талаар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлсэн. Үүнтэй зэрэгцээд түрээслэгчдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

"Урт цагаан хөгжлийн холбоо" ТББ-ын төлөөлөл С.Цэндбаатар "Хотын даргын баримталж буй байр суурь бол Захиргааны хэргийн шүүх дээр яригдаж байгаа асуудлыг авч үзэхгүйгээр шийдвэр гаргах гэж байна.

2020 оноос хойш биднийг усгүй байлгасан. Онигоо шиг юм. Усыг нь хааж байгаад өөрсдийн шийдвэрийг гаргана гэсэн бодолтой байгаа. 

Усны тухай асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл давж заалдах шатны шүүхэд нийслэлийн өмчийн харилцааны газраас гомдол гаргасан байсан. УСУГ-аас ус өг гэсэн шийдвэр гарвал бид Урт цагааныг устай болгох асуудлыг шийдэж өгье гэсэн байр суурьтай байгаа.

Захиргааны хэргийн шүүхээс нийслэлийн Засаг даргын 2020 онд гарсан А236 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн. Бизнесийн үйл ажиллагааг зогсоо гэсэн Засаг даргын шийдвэр нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна.

Хотын дарга шүүхийн шийдвэрт нөлөөлж, ийм үйл ажиллагаа явуулахгүй байх гэж найдаж байна.

Урт цагааны барилгыг буулгах тухай асуудал шүүх дээр яригдаж байгаа. Олон хүний хувь заяа, хөрөнгө оруулагчдын асуудал бий" хэмээн ярилаа.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад "Урт цагааны барилгыг буулгах асуудал шүүхээр шийдэгдсэний дараа иргэдээс санал авах нь зохимжтой. Шүүхэд нөлөөлж болохгүй.

Урт цагааны барилгад 300-аад хүн үйл ажиллаж явуулж буй.

Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр Урт цагааны барилгыг хүчитгэх буюу засах нь зүйтэй гэсэн. Буулга гэсэн дүгнэлт гараагүй. 

Түрээсээ төлөөгүй гэдэг нь 2020 оны гуравдугаар сараас ус, цахилгааныг хааж, гэрээ байгуулах үндэслэл байхгүй гэж өөрсдөө үзсэн" хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Qr code [202.126.90.19] 2023/11/4
👍
1 | 0 Хариулах
зочин [103.212.117.233] 2023/11/4
Түрээс нэрээр улсын хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж баяжихсан нөхдүүд амь тэмцэж байна
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.65] 2023/11/3
Монголчууд хот байгуулж байсан түүх байхгүй, харин дэлхийн томоохон хотуудыг нурааж шатааж байсан түүх арвин. Арай гэж нэг гайгүй хоттой болоод байтал нураагаад байх юм. Улаанбаатарын бүх гайгүй барилгыг Хятад, Японууд барьж төлөвлөлтийг нь Оросууд хийж өгсөн. Бид зөвхөн нурааж л чадна.
0 | 0 Хариулах
Хүн [66.181.184.89] 2023/11/3
Нурааж тохижилт хийж хүүхэд хөгшид салхилах цэцэрлэгт хүрээлэн байгуулаа.. хогийн сав шиг бохир заваан газрыг нураа
0 | 0 Хариулах
obama [202.9.40.5] 2023/11/3
NYRAA
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.83] 2023/11/3
ТҮРЭЭСЛЭГЧИД НЬ ОЛОН ЖИЛ МӨНГӨӨ ТӨЛСӨН ОДОО ТЭДНИЙ ӨМЧ , БАС УРДАХ ТАЛБАЙН ГАЗАР НЬ Ч ГСЭН .
0 | 0 Хариулах
King [103.212.116.147] 2023/11/3
Hurdan shiideh heregtei um barilgui tsetserlegt hureelen bolgo
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.209] 2023/11/3
Урт цагааны барилгыг буулгаж шинэчлэх хэрэгтэй. Түрээслэгчид улсад юу бүтээв. Энэ олон жил засвар шинэчлэл хийгээгүй байж битгий садаа бол. Хоолны мөнгөө өөр аргаар ол. Буулгах хэрэгтэй хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлье.
3 | 0 Хариулах
зочин [66.181.190.74] 2023/11/3
Ийм зальтангуудад нийтийн өмчийг өгч хохирч байна даа. Яасан ичдэггүй нүүр бэ. Хуульчилж байгаад ав энэ нөхөрийн бүтээл биш олон тэрбум төг түрээсээр хожсон.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.39] 2023/11/3
300 гаруй хүн үйл ажиллагаа явуулж байгаа гэж донгосч байна үсрээд л 30 хүн л байгаа бүгд нөхөн төлбөр авах зорилготой.Наад хотын төвийн өнгө үзэмжийг унагасан балгас шиг юмаа нураа
3 | 0 Хариулах
иргэн [59.153.86.22] 2023/11/3
Нураа
0 | 0 Хариулах
Баяраа. [178.73.210.105] 2023/11/3
300 хүн нийслэлийн хүн амыг төлөөлөхгүй шүү. Мунхаглаад байлгүй байраа чөлөөл хар амиа бодогсодоо
2 | 0 Хариулах
ЧД гуравдугаар хорооны иргэн [66.181.187.54] 2023/11/3
хэдэн зуун түрээслэгчийн эрх ашиг гэж худлаа ярьж үймүүлэгч этгээдийн үгийг тоох хэрэггүй, хамгийн хоцрогдсон муухай үйлчилгээний газрууд цугларсан,автомашины зогсоол дээр нь өөрсөдөө машинаа тавчихаад ажлын байран дээрээ хөзөр тоглож архи уудаг, хагас харанхуй газарт соелгүй үйлчилдэг хүмүүсийн цугларал , хотын соёлыг гадна дотны хүмүүст маш муухай хорогдуулдаг газар болсон, үүнийг нураагад ногоон байгууламж болгох нь зөв.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.83] 2023/11/3
300 түрээслэгч гэж худлаа тоо.Цөөхөн хүнээс улсын эрх ашиг чухал.Нураагаад нийтийн эзэмшлийн ногоон бүс болго.Тодорхой юманд ингэж жонхуурах хэрэггүй.
6 | 0 Хариулах
иргэн [192.82.66.139] 2023/11/3
Шүүх бүх асуудал дээр хуулийн цоорхойг мэдсээр байж засах санаачлага гаргахгүй юм, бодвол өөрсдөд нь ашигтай байдаг байх
3 | 0 Хариулах
иргэн [192.82.66.139] 2023/11/3
Шүүх гэж нэг бөөн садаа байнаа. Хийх хүн аргаа олно, хийхгүй хүн шалтаг олно
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.61] 2023/11/3
Буулгаж хаяаад спорт цогцолбор барь.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.187.58] 2023/11/3
Юм болгоныг иргэдээс асууна гэдэг их балиар зальжин юм хийдэг болчихождээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.61] 2023/11/3
Наад барилгаа одоо буугаач ээ. Заваахсан юм баылгаад бх юм
6 | 0 Хариулах
Зочин [202.55.188.42] 2023/11/3
Шууд машины зогсоол болго. Ногоон байгууламж болгоод дотор зугаална гэсэн эргүү малнууд байх юм. Хотын төвд утаа униар дотор гурав дөрвөн модны хооронд зугаалаад явах хүн байх уу? Бөөн харшил болох биз. Угаасаа хортой орчин ургаж байгаа ургамал харшил үүсгэгч болдог. Хамгийн их эрэлттэй зүйл машины зогсоол.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.83] 2023/11/3
Энэ балгасанд байгаад байдаг оркууд бас байдагаа? Яг л Газа шиг болсон хачин балгас байна лээ. Эргэн тойрны байруудад түрээслээд орооч. Хэдий болтол ийм заваан байранд байх гэсэн юм бэ? Бушуу булдозердоод нураа. Хотын үзэмжийг гутааж байна. Цэцэрлэгт хүрээлэн болго.
7 | 0 Хариулах
hatuujiltai mundag [139.5.219.53] 2023/11/3
uvgun baina. arhi ovoo daadag er hun baih
0 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2023/11/3
Өмчөө мэддэггүй өмчийн эзэн ч байх гэж. Нийслэлийн өмч юм байналээшд. Гэрээгээ цуцлаад дахин төлөвлөлт хийж өнгө үзэмжээ сайжруулаасай. 300 хүнд биш нийт иргэддээ хэрэгтэй орчин бүрдүүлээсэй. Хотын төв хэсгийг үзэмжгүй харагдуулаад байх сонирхолтой нөхдөөс салаач, ахд иргэдээсээ саналаа ав. Санал асуулга бол шүүхэд нөлөөлөх зүйл биш. Тэгээд ч ямар шүүх энд ажиллаж үйл ажиллагаа явуулах биш.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.186.21] 2023/11/3
Buulga vhseniihen hurungu oruulalt hyamd vnegui shahuu tvreeseer amtashagchid darahdaj vheh nvv balgas blson bairand
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.218] 2023/11/3
Balgas
3 | 0 Хариулах
Хотын иргэн [59.153.114.113] 2023/11/3
Урт цагааныг нураагаад, ногоон байгууламж барихыг дэмжиж байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.107.41] 2023/11/3
Навсайж нэвсийсэн, ямар ч хөгжил дэвшил байхгүй, бөбөөчиддөө эзлэгдсэн, ийм газрыг байлгаад хэрэг байхгүй ээ.
4 | 0 Хариулах
Нямбаатартаа нураа [66.181.181.195] 2023/11/3
ура
1 | 0 Хариулах
зочин [202.21.107.58] 2023/11/3
балгас болчихсон байрыг буулгахад юун нь болохгүй гэж. хотын төвийн өнгө үзэмжийг гутаасан барилга ш дээ. худлаа түүхэн барилга, олон хүний эрх ашиг хөндөгдөж байна гэж худлаа яриад байх шаардлагагүй. нураагаад машины зогсоол бас ногоон байгууламж болгох хэрэгтэй. ганцхан офисын барилга барина гэж л битгий дүвчигнээрэй дээ. хотын төвийн ийм барилгууд чинь түгжрэлийг бий болгогчид шүү.
10 | 0 Хариулах
Зочин [31.173.84.224] 2023/11/3
Нөхөн төлбөр авна гэж л шуналтаж байгаа. ногоон байгууламж, зогсоол болгочих хэрэгтэй, бусад нь аль хэдийн гарсан.
2 | 0 Хариулах