ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тэмүүлэн: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх асуудалд дүн шинжилгээ хийж байж дараагийн шийдлийг гаргана

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дараах асуултыг асуулаа. 

Тэрбээр "Төсөв өргөн баригдаад хоёр дахь хэлэлцүүлэг болох гэж байдаг. Хуулийн төсөл боловсруулаад Төсвийн байнгын хороо хэлэлцвэл нэг өөр хэрэг. Гэтэл иргэдээс авсан саналаа та нар шийд гээд Төсвийн байнгын хороон дээр асуудал оруулж ирээд, гишүүдийг дунд нь талцуулаад байгаа нь ойлгомжгүй байна.

Мэдээж хэрэг иргэдээс татвар багасгах, буцаан олголтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал асуувал 100 мянга байтугай хүн дэмжинэ. Татварыг нэмэгдүүлнэ гэвэл хэн ч дэмжихгүй нь ойлгомжтой шүү дээ. Хэрвээ НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлбэл 600 тэрбум төгрөг дутна шүү дээ. Хөрөнгө оруулалтаа хас гэж байгаа юм уу" хэмээв. 

Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Иргэд тодорхой асуудлаар санал гаргах эрх нь нээлттэй. Бидний хувьд дүн шинжилгээ хийж судалж байж дараагийн шийдлийг гаргах үүрэгтэй. Байнгын хороо уг асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах эрхтэй. Мөн хяналт шалгалт явуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж болно. 

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг нь хангуулахад анхаарна. Байнгын хороо ажлын хэсэг гаргаад, нухацтай тооцоо судалгаа хийж байж, шаардлагатай бол УИХ-д танилцуулна. УИХ-д тогтоол болон шийдвэрийн төслийг танилцуулж шийдүүлж болно. Засгийн газарт холбогдох хууль санаачлах чиглэл өгч болох юм. УИХ ч бас хуулийн төсөл боловсруулж болно гэж харж байгаа" гэдгийг хэллээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
БУРУУ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.10.21.4] 2023/11/1
Ухаан санаанд нь ухан ишиг ороод үхэн хүмүүс юм аа .НӨАТ 5 хувь болговол үнэ өснө гэж мэдэхгүй малаас дор адгуус юмаа .
0 | 0 Хариулах
Уба [103.212.117.155] 2023/11/1
Буцаалт нэмнэ гэж шааж бхаар 7-8 % болгоод буулгаачээ!!! Амьдрал дээр хэрэгжихгүй юм шаачваа!!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.38] 2023/11/1
НӨАТ-ын урамшууллыг улиралд биш сард нэг удаа олгодог болмоор байна.
0 | 0 Хариулах
Ажил хий [103.57.92.69] 2023/11/1
Нөат- ийг 5% болгох тал руу чиглээ
0 | 0 Хариулах
Zochin [103.212.118.35] 2023/11/1
НӨАТ ын татвар бус ХАОАТ, НДШ ээ бууруулаа. Ажил хийж хөдөлмөрлөдөг иргэдээ дэмжээчээ. НӨАТ байх ёстой, жирийн иргэнд төдийлөн нөлөөлдөггүй татвар. Ард иргэл гэхдээ үнэхээр харанхуй байнаа. Яанадаа Монголчуудаа
0 | 0 Хариулах
иргэн [202.21.104.2] 2023/11/1
Цавчаануудаа төсөв рүү татаач ээ! Төрийн банк, ковидын төсөв, нүүрсний хулгай, атуусны цавчаа гээд төсвөөс хэд дахин их мөнгийг халаас руугаа зувчуулж хийсэн хулгайн мөнгөнүүдээ төсөв рүү хийлгэчихвэл болно ш дээ. Иргэд эсрэгээрээ олон жил НӨАТ төлж хулгайчдыг тэжээлээ. Одоо зохистой хэмжээнд татварыг нь тогтоо. Яг үнэндээ төсвийн орлогын ихэнхийг иргэд кармаанаасаа өгч байгаа шүү. 100 төг олбол 50 төгрөгийг нь татварт суутгуулж байгаа. Энэ чинь дээрэм биз дээ? Цалин нэмэхгүй, татвар төлбөрөө л нэмээд байдаг.. Хаа хүрч яаж үх гээд байгаам бээ??!
0 | 0 Хариулах
Zorchigch [202.126.89.129] 2023/11/1
Ulsiin ih hurliin gishuun “Yaj ch bolno” gej heleel bolo yumu?!
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.191] 2023/11/1
Ха ха ингэж хулхидахаа мэдэлгүй дээ. МАН ын өлөнгүүд ард иргэдийг бодлоо юу
1 | 0 Хариулах
авилгагчийн хүүхэд эээ [66.181.190.240] 2023/11/1
татвараа багтааж ядаад 125 болж идэх гээд байгаа биз дээ. төрийн данхар аппараатаа нимгэлээч
1 | 0 Хариулах
Шэг [66.181.187.73] 2023/11/1
Чи их хуцаэ байгаа эцгийн чинь хэргийг дахиж шалгуулнаа хөө нэг ёая хүний гарын үсэг цуглцулнаа хөө
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.79] 2023/11/1
энэ хулгайчын эцэг эрдэнэтийг гадны 2 ч банканд барьцаанд тавьж үндсэндээ алдчихсан байсан, ийм новшын хулгайчуудын ханхүү гунжууд монгол төрийн толгойд үе залгамжлан суух ёстой болохнээ псдаа
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.74] 2023/11/1
Чамайг дахиж сонгохгүй, зайлж үз. Иргэд та нарт эрх өгсөн шүү.
2 | 2 Хариулах
зочин [66.181.181.124] 2023/11/1
Сандагочир гэж нам ярьсан нөхөр мэдэхгүй юм байхгүй юмаа. Мэдээд байна уу гэхээр бүтээл байхгүй худлаа сенсац дуулианд амьдрах сонирхолтой юм аа даа. Тайван нухацтай байж сур. Эсвэл мэтгэлцээнд ор. Чадахгүй нэг асуултанд унана.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.107.6] 2023/11/1
Элэнцгийн чинь дүн шинжилгээ хийх 10%-ийг авч идчихээд 5хувь дээр голоо цохиод баймааргүй л байна
3 | 1 Хариулах