Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Дорноговь аймагт сураггүй алга болсон охиныг амь хохирсон байдалтай олж, эрлийг зогсоолоо

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 6
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.

Хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна.

Охиныг эрэн хайх ажиллагаанд холбогдох чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид, иргэд оролцож байв. 

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

https://fb.watch/nvx6mMcI_k/

 

Эх сурвалж: ЦЕГ