Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Дорноговь аймгийн Сайншанд суманд сураггүй алга болсон охиныг олоогүй байна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

08:10 2023/10/05

Өнөөдөр/2023.10.05/ өглөөний байдлаар сураггүй алга болсон охиныг олоогүй байна.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны админ эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст ташаа мэдээлэл оруулсанд хүлцэл өчье.

зураг
 
Сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байна.

Эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье" гэв.

Дорноговь телевиз DTV-ийн мэдээлснээр эрэн хайх ажиллагаанд ОБЕГ-аас Мандах сум руу нисдэг тэрэг гаргахаар болжээ. Одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа юм байна.

22:48 2023/10/04

Цагдаагийн байгууллагаас "Олон нийтийн сүлжээнд гарч буй охины талаарх аль ч мэдээллийг батлах боломжгүй байна" гэв.

Хүч нэмэгдүүлэн охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг дахин хэллээ.

19:49 2023/10/04

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна.

Дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгаж, охиныг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, хүүхдийн эрхтэй холбоотой эмзэг асуудал тул олон нийтийн цахим сүлжээнд Хүүхдийн эрхийн тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж байна.

Шаардлагатай мэдээллийг хуульд заасан журмын хүрээнд мэдээлнэ гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.