ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЬЦУУЛАЛТ: Монгол багш нар Люксембург улсын багш нараас дөрөв дахин их ачаалалтай ч 18 дахин бага цалин авдаг

Б.Энхмарал, iKon.mn
2023 оны 10 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багш нарын өдрийг дэлхий дахинаа жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэн өнгөрүүлдэг ба өнөөдөр энэхүү өдөр тохиож байна.

Манай улс Монголын багш нарын өдрийг 57 дахь жилдээ, дэлхийн багш нарын өдрийг 29 дэх жилдээ тэмдэглэж байна. 

Багш нарын баяр тохиож буй энэ өдөр "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны гишүүн 150 гаруй сургуулийн багш, ажилчид ажил хаялт зарлана гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн. Багшийн цалингаар амьдрахад хүнд байгаа учраас ийнхүү ажил хаялт зарлах болсон хэмээн тэд ярьж байв. Ажил хаялт зарлахаа мэдэгдсэн багш нарын хувьд багшийн цалинг ойрын гурван жилийн хугацаанд 1,000 ам.долларт хүргэ гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. 

Харин БШУЯ-наас "Засгийн газрын зүгээс 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын нэмэгдлийг тодотголоор баталсан. Энэ хүрээнд шинээр эхэлж буй хичээлийн шинэ жилтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн ЕБС-ийн багш нарын үндсэн цалин 1,273,000 төгрөг, СӨБ-ын багш нарын үндсэн цалин 1,337,000 төгрөг байна. Үндсэн цалингаас нэмэгдэл тооцогдоно.

Багш нарын 2023 оны есдүгээр сарын цалингийн урьдчилсан мэдээлэл: /гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал ороогүй дүнгээр/

  • 7,641 багш 1,273,000- 1,500,000
  • 9,327 багш 1,501,000- 1,750,000
  • 13,750 багш 1,751,000,- 2,000,000
  • 14,124 багш 2,001,000-2,500,000
  • 1,368 багш 2,501,000-аас дээш төгрөгийн цалинтай байна.

Хамгийн сайн багш хамгийн сайн цалин авах тогтолцоог Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа” гэсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард БШУ-ны сайд Л.Энх-Амгалан багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг байна хэмээн мэдэгдэж байв. 

Түүнчлэн гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог хэрэгжүүлж эхэлснээр багш гүйцэтгэл, ур чадвараас хамаарч 10-50% хүртэлх урамшууллыг үндсэн цалин дээрээ авах боломж бүрдсэн хэмээн Боловсролын ерөнхий газраас хэлж байсан юм.

Монгол багш нарын цалин дэлхийн бусад орны багш нарынхтай харьцуулахад хэр байдаг вэ?

Тэгвэл монгол багш нарын цалинг дэлхийн бусад орны багш нарынхтай харьцуулахад ямар байдаг бол? Багшийн цалин тухайн улсынхаа дундаж цалинтай харьцуулахад хэр байдаг вэ? 

Энэ асуултад хариулахын тулд дэлхийн 20 орны багш нарын нэг сарын цалинг улсын дундаж цалинтай нь харьцуулж үзлээ. Ингэхдээ мөнгөн дүнг ам.долларт шилжүүлэн бодсон болно. 

Монгол Улсын тухайд багш нарын дундаж цалинг 1,600,000 төгрөгөөр тооцож, улсын дундаж цалинг Үндэсний статистикийн хорооноос 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын дундаж цалин 1,900,000 төгрөг байна гэж мэдээлсний дагуу ам.долларт хөрвүүлэн тооцлоо. 

График №1. Дунд сургуулийн багшийн нэг сарын дундаж цалин ба улсын дундаж цалин /$/

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын судалгаагаар дэлхийн хамгийн өндөр цалинтай багштай орноор Люксембург тодорчээ. Люксембургт дунд сургуулийн багшийн эхлэх цалин сард $5,860 орчим байх ба 10-15 жилийн туршлагатай багш $8,360 орчмын цалин авдаг аж.

Монгол багш нарын хувьд Люксембургийн багш нартай харьцуулахад ойролцоогоор 18 дахин бага цалин авдаг байна. 

Түүнчлэн Люксембург, Герман, Америк, Өмнөд Солонгос зэрэг орны багш нар улсын дунджаасаа өндөр цалин авдаг бол бусад орны багш нар улсынхаа дундажтай ойролцоо цалин авдаг байна. 

График №2. Дунд сургуулийн нэг багшид ногдох сурагчийн тоо

ЮНЕСКО-гийн тайланд дурдсанаар сардаа 8 мянга гаруй ам.долларын цалин авдаг Люксембург улсын нэг багшид 7.1 сурагч ногддог бол Монгол Улсын дунд сургуулийн нэг багшид дунджаар 30.4 сурагч ногддог аж.

Улаанбаатар хотын улсын сургуулийн багш нарын хувьд авч үзвэл энэ тоо өсөх нь дамжиггүй. Монгол Улсын нэг багшид ногдох сурагчийн тоо буюу ачаалал нь дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улсын дараа буюу хоёрдугаарт орох тааруу үзүүлэлт юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.107.4] 2023/11/1
хөдөөний хотод шилжиж ирсэн малнуудын хүүхдүүд хотоор нэг шаваад ном сурахгүй нийт сурлагын түвшинг унагааж байгаа юм. 96 оноос өмнө хотын сургуулиудын сурлагын үзүүлэлт хангалттай сайн байсан. Орон нутгаас шавсан гайнуудаас болж стандарт унасаар л байна.
0 | 1 Хариулах
Зочин [104.28.68.90] 2023/10/9
Багш нараа, хулгайчдаа сонгоод бай сонгоод бай. Бүр ч илүү гайхамшигтай амьдруулна.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.111] 2023/10/8
Хэд дахин хангалтгүй сургадаг аа харьцуулан судалсан уу
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.228] 2023/10/8
Цөөн хүүхэдтэй өндөр хөгжилд хүрсэн дулаан уур амьсгалтай улсын бловсролын систмемийг дужрайж 12 жилийн сургууль байх нь зөв биш. ЕБС ЮМ чинь 10 жилийн сургалттай болговол сургууль соёл ч хангалттай бно. Бүх айлын хүүхдүүд ямар гадаадад сурч чадах биш 12 жил сурлаа гээд.
0 | 0 Хариулах
Eostoi [66.181.180.214] 2023/10/8
Bagsh nariigaa hairlanaa.
1 | 1 Хариулах
Зочин [202.7.191.46] 2023/10/8
Хөнжилийнхөө хирээр хөлөө жийнэ гэдэгээ ойлго, Монголын ЭЗ-ийн чадварыг Америк, Люксэмбург, Солонгостой харьцуулаад эдний цалинг авна гэж мөөрөөд яахав дээ. Ядаж багш нарын ёс зүйг энэ орнуудын хэмжээнд хүргэчих. Элдэв хахуулиудаа зогсоо- багш нарын баяр, төгсөлт, дүн засах …сурагчидаа баян хоосон гэж ялгаварладаг, загнаж зандарч, хүч хэрэглэдэг… Орос угшилтай арга барил ёс зүйгээ эхлээд өөрчил.
4 | 1 Хариулах
Зочин [202.179.24.4] 2023/10/6
Яагаад гэвэл монголчууд бидний ирээдүйдээ итгэл, амьдралаа төлөвлөх чадвар, хүүхэд яах гэж гаргаснаа ойлгох ухамсар хүн шиг амьдардаг хүмүүстэй харьцуулбал 10 дахин бага. Асуудал энд л байна. Цаад суурь нь тэр.
1 | 0 Хариулах
Зочин [71.239.25.243] 2023/10/5
za tegeed luxemburg ruugee yavdaa.Mongoliin bodit nuhtsul iim l bna.Hunjiliinhuu hireer l jiie.ANiin hujaanuud yanz bureer l humuusiig turhirch emh zambaraagui boslogo hudulguund humuusiig uarialdagaa ehelchij.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.187.73] 2023/10/5
30 гаран жил төр засгийн эрхийг дандаа өлөн хулгайч луйварчингууд эзэгнэж байгаа учраас ийм лалрын ядуу улны амьдралтай байгааг бүгдээрээ мэдсээр байж сонгуулиар луйварчин хулгайчуудыг дахин дахин сонгодог нь харамсалтай.
0 | 0 Хариулах
Иргэн [59.153.114.25] 2023/10/5
Люксембург маш их өртэй, нэг хүнд оногдох өр 6 сая $, монголын нэг рүнд оногдох өр~ 9000 $ байдаг ажээ.
0 | 1 Хариулах
Монголын баялаг. [202.9.41.14] 2023/10/5
Багш нарын мэдлэг чадвар маш муу. Бас сэтгэл зүтгэлгүй.
4 | 1 Хариулах
Guest [59.153.112.177] 2023/10/5
Төр бүх аж ахуйн ажилд оролцоод байгаа учраас цалин бага байгаа юмаа. Дээрээс нь Оросуудаас өвлөж авсан баларын үеийн боловсролын тогтолцоог Luxembourg-тэй харьцуулж болохгүйэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.236] 2023/10/5
манайх киргиз, энэтхэгтэй ойролцоо авдаг юм бна
0 | 0 Хариулах
R [103.57.94.35] 2023/10/5
Улсын сургууль бол хог болсон бн лээ багш нарын хичээл заах арга барил муу ганц мэддэг нь цалин нэмэх, тэгээд нээх л олон сонгонын анги гээд баахан ангитай зааж бга юм бхгүй хичээл тарах болхоороо сонгонын төлбөрөө авах гэж амралтын өдөр хичээллэж нээх юм заасан санаатай төлбөр нэхнэ, одоо хичээл эхлээд сар болж байхад шинэ сурах бичгээ тараагагүй кодлож бн гээд сурах бичиггүй эхний улирал амрах гэж бн. Зарим багш нь хичээлээ эхлүүлчээд номон дээрээс энийг хий гэчээд хүүхдээ авна, хүргэж өгнө гээд тэр чигээрээ яваад алга болчихно, зарим багшийн оронд өөр хичээлийн багш орох жишээтэй, ийм байж цалин нэмүүлнэ гэж битгтй хуц гүйцэтгэлээрээ урамшууллаа авах хэрэгтэй.
4 | 1 Хариулах
Зочин [202.21.107.1] 2023/10/5
Манай багш нар эрдэм мэдлэг чадварын хувьд их тааруу шүү. Ачаалалтай нь үнэн. Магадгүй ачааллыг нь бууруулчихвал өөрсдийгөө хөгжүүлэх боломж олдох байх тэдэнд.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.183] 2023/10/5
Гэр хорооллынхон хуучин автобуснуудтайгаа дэлбэ үсрэнэ биз. Гэр хорооллынхон тэртээ тэргүй ажил хийхийн төлөө бус, харин орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөхийн тулд автобусаар явдаг юм.
0 | 0 Хариулах
зочин [66.181.183.168] 2023/10/5
Тэр улсынмбагш нараас 18 дахин муу юм чинь түүндээ таарсан л цалин авах ёстой. Мөн Люксенбург улс нэг хүнд ноогдох ДНБ ээрээ дэлхийд нэгд ордог, гэтэл монгол 100 аас хойш, 5000 хан $.
5 | 1 Хариулах
Зочин [59.153.114.228] 2023/10/5
Ямар хүчтэй эдийн засагтай орныхтой харьцуулаав дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.158] 2023/10/5
Хулгай, хулгайч нараасаа салж чадвал монголын багш, эмч нар өндөр цалин авах бүрэн боломжтой!
1 | 1 Хариулах
Зочин [118.221.209.8] 2023/10/5
ази яаж европтой харьцуулагдах вэ хамгийн цалин өндөр газар биз дээ
0 | 1 Хариулах
Зочин [118.221.209.8] 2023/10/5
өөрсдөө яах гэж тэнэг мангар, урвагч, хятдын тагнуул хог новшнуудыг их хуралд сонгодог юм
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.36] 2023/10/5
Ер нь бол манай улсын эдийн засгийн чадавх муу байгааг л илтгэж байна. Гадаад худалдааны тэнцэл сайн, наймаа биш үйлдвэрлэл хөгжвөл баялаг бий болж эдийн засгийн чадавх сайжирна. Тэр цагт цалин нэмэхэд асуудал байхгүй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.135] 2023/10/5
ЯВАЧ ЯВАЧ ЮУГА ХУЛЭГЭД БАИГАМ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.89] 2023/10/5
үхсэн хойноо олигтой юм заадаг юм шиг хуцна биз бүүр мөнгө авилгал авсаар бгаад амтшсан ацнууд багшаа ч алддаа
4 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/11/7
Tsalin saitai bol sain huuhduud bagsh bolno, sain huuhduud bagsh bolvol sain yum zaana.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.22.91] 2023/10/5
Люксенбургруу бүгдийг нь явуул. Люксенбургийн боловсролын систем шууд доголдоно.
8 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/10/5
Люксенбург байтугай, сургалтын стандартдаа гадаад хэлний сургалтыг 12 хүртэл тооны сурагчтай явуулна гэж заачихаад 48-55 хүүхэдтэй явуулж байна. Тэгчээд бас ичихгүй сургалтын чанар энэ тэр багшаас нэхнэ. Нэг хүүхдэд 30-40 секунд зарцуулж байж яаж гадаад хэл сургах юм
5 | 2 Хариулах
💩 [103.57.92.119] 2023/10/5
Hujaa gonfusi gunzin svm surguuli iheer neegeed bai tegheer bur yanzin bln,
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.49] 2023/10/5
Zovhon bagsh nar bishee. Mongolchuud ter chigtee iim
0 | 0 Хариулах
NO chinese! [103.57.92.119] 2023/10/5
MEDEEJSHD HUJAA SYSTEM HUJAA HUMUUS YUM CHN,
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.172] 2023/10/5
Харин манай багш нар Люксембургад очвол юун багш хийх, бараг цэвэрлэгч хийсэн ч гологдоно гэдгээ мэдэж байгаа болов уу. Дур эзнээ голохгүй ээ гэж.
7 | 3 Хариулах
Зочин [202.9.46.172] 2023/10/5
Люксембург чинь амьжиргааны түвшингээрээ дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг, тэдний авдаг цалин, амьжиргааны түвшин нтр улны Монголтой зүйрлэх юм биш. Тэдэнтэй адил цалин авмаар байна гэхээр нь өгчихөх тийм эдийн засгийн боломж байхгүй л дээ.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.180.159] 2023/10/5
Люксeнбург 600 мянгахан хүн амтай, хөгшин хүн амтай, өсөлт зогссон хөгшин eвроп л доо
2 | 1 Хариулах
NO chinese! [103.57.92.119] 2023/10/5
TSEREG ARMY GEJ BHGUI,HEDHEN TSAGDAA,
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.159] 2023/10/5
Люксeнбург гэх жижиг хот улс ч ДНБ-рээ бол дэлхийн хамгийн өндөр нь л дөө. Eр нь цалийнгийн хэмжээ бол улсынхаа макро эдийн засгаас шууд шалтгаална, солонгос, амeрик шиг эдийн засагтай л биш бол тэнд авдаг шиг цалин яаж авхав дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.105] 2023/10/5
Хэрэгцээтэй зүйл үнэтэй, хэрэггүй зүйл үнэгүй цэнгүй байдаг нь зах зээлийн хууль шүү дээ. Монголд багшийн цалин бага байвал багш хүрэлцээтэй, эсвэл багш хэрэггүй байна гэсэн үг. Заавал бага цалинтай багшийн ажил хий гэж хэн ч хүчилж шахаагүй байх. Бага цалинтай багшийн ажил хийж байгаа бол тэр хүний чадал, чадамж нь л тэр шүү дээ. Цалингаа голж чамлаад байгаа бол өөр өндөр цалинтай ажил олж хий, эсвэл гадагшаа гарч ажилла. Хэн чамайг хориглоогүй. Эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаагаа ухаар. Ажил хаяна энэ тэр гэж нийгмийг бужигнуулах хэрэггүй, зүгээр л ажлаасаа гар.
4 | 4 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/10/5
Жаахан дөхүү улстай өөрсдийгөө жишилдээ. Монгол улсын эдийн засгаас 4 дахин том, нэг хүнд ноогдох ДНБ нь 20 дахин том улстай өөрсдийгөө жишээд тэнэгрээд байхын.
8 | 1 Хариулах
Зочин [202.126.89.243] 2023/10/5
улс ямар бгааг л харуулж бгаа юм биш үү
2 | 0 Хариулах
Уншигч [202.126.89.36] 2023/10/5
Тэдгээр улсуудад очиж ажлөө багш нар та бүгдийн сонголт шүү дээ
7 | 0 Хариулах
Зочин [66.181.191.9] 2023/10/5
Ymar gants bagsh nar hetsuu baigad baiga bishde. Ugasa yaj yduu buurai orong delhin hamgin bayan orontoi haritsuulah yum? Ydaj oiroltso ediin zasagtai developing oron gargaj ireed haritsuulaltaa hii
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.9] 2023/10/5
Unendee haa saigui huwiin surguuli, surgaltin gazaruud sain bagsh undur tsalintai awna geed oligtoi bagsh oldodguisht
0 | 0 Хариулах
zuv huu [66.181.178.166] 2023/10/5
angli mangli gej ih soliortsgooson humuusiig ushuu sain daraad uguh heregtei
0 | 1 Хариулах
Уншигч [103.57.94.121] 2023/10/5
Харьцуулах аргагүй үзүүлэлтүүд шүү дээ. Газрын амьтан тэнгэрийн амьтанд атаархав гэгч л болов. Хөрсөн дээрээ бууж хөнжлийнхөө хэрээр хөл жийж, адууныхаа энгээр исгэрвэл яасан юм бэ.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.182.108] 2023/10/5
Нэг их өндөр хөгжилтэй оронтой өөрсдийгөө харьцуулсан юмууд байх юм. солонгост багш нар нь аймаар ачаалалттай дарамтан дор ажилладаг зарим нь амиа хорлодог, японд багш нарын цалин шал арчдагийг яагаад судлаагүй юм бэ
5 | 1 Хариулах
Зочин [172.58.89.51] 2023/10/5
Huts! Japan, koreatai haritsuulsan ch mgl shal archins meduu. Japand ulsiin sur-n bagshiin tsalin 200k yenees ehelj bna. Apanshop zereg real estate website orhod 30-40k yen 1 uruu bairnuud bna za yu. Ih idlee gehed 40-50k bolno tsaana ni 110-130k yen uldej bna. Mongold teguul bagsh 1 saya avchiina unegui.mn-s 1 uruu bair harhad 500k-s 800k-d huuchnii bairuud bna. 500k tuluud tal tsalingaa ugnu uhriin mah 5kg sardaa idlee gehed 100k. Busad hoolnii une orood bagadaa 200k. Tsaana ni 200k uldej bn medvuu. Yadhad idjaagaa nogoo jims ni chanar muutai. Japanuud shal archdag bol mglchuud bugs archjiin medvuu. Chi bodvol humusiin huchiig hyamdaar ashiglah gsn huviin surguuliin zahiral baihaldaa. Cham shig sdakuud tsalin baga geheer ajil golloo gene gadagsh yavahaar eh ornoo bodsongui gene. Eh ornoo bodoh nereer chamd ashigluulhuu aan? tui mai (0))) medvuu!
1 | 0 Хариулах
Зочин [172.58.88.145] 2023/10/5
Mgl bagsh sard gar deere 1 saya tugrug avdag bol lux bagsh 4x18=72 saya avahne.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.243] 2023/10/5
аргагүй л улны улс шүү
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.46.193] 2023/10/5
багш нарын чадвар, төлөвшил хүмүүжил ч заримынх нь шалан дээр байдаг шүү
2 | 1 Хариулах