ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И. Батхүү тэргүүлсэн бол Германы Засгийн газрын төлөөлөгчдийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн бүс нутгийг хариуцсан дарга Яннис Неофитоу ахлан оролцов.

Германы хоёр талт хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсыг НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн, хүртээмжтэй нийгмийг бий болгох, ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн шинэчлэлийн үйл явцыг дэмжихэд оршино.

Хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ онцлон тэмдэглэхийн тулд ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээний түүхэнд хамгийн өндөр буюу 78 сая еврогийн санхүүжилт олгохоор тохиролцлоо.

Дээрх санхүүжилтийн хүрээнд 29 сая хүртэлх еврогийн зээлийг үндэсний хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хөрвүүлж, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангаар дамжуулан эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж бүрдлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны төслүүдийг I) биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал, II) тогтвортой эдийн засгийн хөгжил ба боловсрол, хөдөлмөр эрхлэлт, түүнчлэн III) уур амьсгал ба эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх юм. Хоёр талт хамтын ажиллагаа нь авлигатай тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг салбар хоорондын асуудлыг анхаарч, тогтвортой хөгжлийн төлөөх цогц арга хэмжээнд чиглэж байна.

Герман, Монгол хоёр улс ардчилсан зарчим, тогтвортой хөгжлийн тухай нэгдмэл үнэт зүйл, харилцан ойлголцолд суурилсан эртний найрамдалт харилцаагаар холбогдож ирсэн.

Монгол Улс 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Герман улс Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас 500 гаруй сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосон нь Монгол Улсын хөгжил дэвшил, тогтвортой өсөлтөд томоохон хувь нэмэр оруулсан юм хэмээн ЭЗХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.143.40.236] 2023/9/30
Өрийг ч мөн сайхан инээж байгаад өгөлцөж авалцаж байна даа. Манай улсад өр шир нэмэх хэрэггүй гэдгийг ч дотроо аль аль тал нь сайн мэдэж байгаа даа. Эргээд ард түмэн л төлнө гэж байдаг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.183] 2023/9/29
Фашист Укр т дайн хий гэж 2014 оноос хойш өчнөөн зуун тэрбум доллар өгсөн фашист НАТО манай улсыг доромжилж хаясан шүлсээ долоо гэж бна. Буаагаад нүүр лүү нь шидчих. Дэлхийн улс орнуудаас алж хядаж, дээрэмдэж авсан бохир юм хэрэггүй гэж хэл.
1 | 1 Хариулах
Зочин [203.91.116.147] 2023/9/29
Хөөрхий барууны орнууд маань Монголыг ардчилсан аятайхан улс болчоосой гээд л дэмжээд байдаг. Нөгөө малууд нь өгсөн мөнгийг нь авчаад л Орос ах минь гээд сөгдөөд байдаг таарч дээ. Орсоос өндөр үнэтэй муу техник авна, өндөр үнэтэй Euro2 бензин авна, транзит тээврийг нь тал үнээр нь хийж өгнө, цахилгааныг нь тэнгэрт тулсан үнээр авчаад шөнө илүүдлээ болохоор үнэгүй шахуу өгнө. Чанар муутай хүнсийг нь зөөж авна, оронд нь экспорт хийе гэхээр 50% татвараар боолгуулна. Бүр нэг боол сэтгэлгээтэй лалрууд юмаа
4 | 1 Хариулах
Зочин [66.181.190.183] 2023/9/29
Чам шиг боол бишээ эх орончид. Фашист барууны шүлсийг долоохдоо тулчихаагүй бнаа манай улс.
1 | 2 Хариулах
Зочин [207.167.90.63] 2023/9/29
энэ улсын өр утгаа алдлаа эдийн засагт ямар ч нэмэргүй зүйлд зээл авмаргүй байна, өр нэмэгдэх тусам ханш унадаг гэдгийг сүүлийн 30 жил харуулла
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.146] 2023/9/29
Одоо НАТО Монголын армийг бэхжүүлэхэд тусламаар байна. Хэдэн Хаймарс, Жавелин, Абрамс, Леопард, Ф-16 өгмөөр юмдаа
0 | 2 Хариулах
Зочин [202.126.90.118] 2023/9/29
Яаг өгч харагдаач манайхан хойд солонгос, оросуудад зарчих биз. Харин манай цэрэг, цагдаа, онцгойгийнхныг сургаж өгмөөр байна.
1 | 0 Хариулах
Хотын иргэн [202.131.249.106] 2023/9/29
Герман болон бусад улс манай армид туслалца үзүүлдэг. ОХУ Хятад Америк гээд тусалдаг орнууд олон. БХЯ сайт дээр ил байгаа
0 | 1 Хариулах
Зочин [66.181.190.183] 2023/9/29
Хаха. Аманд чинь слвч
1 | 0 Хариулах
Zochin [139.5.219.243] 2023/9/29
Ер нь бол халаасныхаа цоорхойг оёхгүйгээр /хулгайч, авилгачдаасаа салалгүйгээр/ ямар ч зээл авсан үр ашиг нь 0,1% хүрэхгүй дээ. Өнөөдөр шамшигдуулалт, хулгайлалт дээд зэрэгт хүрээд байна. Тэгэхдээ уншиж байгаа та ч тэдний нэг байх өндөр магадлалтай шүү. Монгол хүн бүр өөрсдийгөө боломж нь олдвол хулгай хийчих сэргэлэн этгээд эсэхээ шалгах шаардлагатай байна. Монгол хүн ер нь хулгайч юм биш үү? Эсвэл зүгээр ядуугийн зовлон юм уу?
1 | 0 Хариулах
Zochin [139.5.219.243] 2023/9/29
Санхүүгийн ертөнцөд өр зээлийг санхүүжилт гэсэн соёлтой үгээр хэлдэг юм шүү дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.85] 2023/9/29
Зээлийн хүүнд жилд 1.2 их наядыг төлж байна. Энэ тэгээд зүгээр үү
3 | 1 Хариулах
Зочин [66.181.160.37] 2023/9/29
Германчууд их нямбай улс гэдэг. Энэ их мөнгө зүгээр л мөс мэт хайлаад дуусвал яанаа. Үнэн хүйтэн сэтгэлтэнгүүдийн гараар орлоо доо
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.236] 2023/9/29
ЗЭЭЛ ЗЭЭЛ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.241] 2023/9/29
Манайд биш Батхүү мэтийн гаруудад өгч буй хахуул
0 | 0 Хариулах
Зочин [192.42.116.202] 2023/9/28
дөнгөж 78М евро, шүлсээ хаяснаа үгэнд ор гэх гээд байх шиг байна. 999В евро буцалтгүй өгвөл 7ноо 7но, 😂
1 | 6 Хариулах
Spray [89.15.239.44] 2023/9/28
Odoo ingej end tendees mungu guilanchildagaa bolimoor yum. Yduu hund hichneen Milliardaar n ugsunch yduu heveeree l bna. Deeres n undur alban tushaaltnuud n avilgald idegdchihsen manaih shig orond sanhuugiin tuslamj avah bol esregeerre hor bolj bn
4 | 0 Хариулах
Уншигч [202.9.47.2] 2023/9/28
Бас л зээл, өр байх даа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.132] 2023/9/28
Manai darga nar hulgai hiichihne biz dee.
1 | 0 Хариулах
Зочин [207.167.90.63] 2023/9/28
уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн эрх тэгш байдал ч гэх шиг ийм балай юманд өр тавьж хүү төлмөөргүй байна
5 | 0 Хариулах
Зочин [139.5.217.62] 2023/9/28
ЭНЭ БИДНИЙ БАЯЛАГИЙГ СФИФТЭЭР СОРЖ БГАА МӨНГӨТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ ЮУ Ч БИШШҮҮ. ХЯТАДАД НҮҮРСНИЙ ТӨЛБӨРӨӨ ДОЛЛАРААР ХИЙХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ХЯТАД ЮУАНЬ НҮҮРСНИЙ ДОЛЛАРТАЙ ДҮЙЦҮҮЛСЭН ТӨРГӨГӨӨР ХИЙЖ БАЙЖ БИД ШИМҮҮЛЭХГҮЙ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.183] 2023/9/28
Фашист Германий 78 хан сая еврогоор яах юм. Буцаагаад шид
2 | 5 Хариулах
Зочин [202.9.46.197] 2023/9/28
78 сая евро 20-30 жилийн өмнө бидэнд их мөнгө байсан байх. Одоо ийм аманд ч үгүй хамарт ч үгүй юмаар яах гээд байгаа юм бэ? Өлөн сэтгэхүйтэй МАНаас улсаа хөгжүүлэхийг хүлээгээд нас гүйцэхгүй бололтой. Дорвитойхон хөрөнгө оруулалт, технологи, эсвэл жижиг оврын УЦС, АЦС гуйгаач ээ! Зүгээр авахгүй, зээлээ буцаагаад төлнө шд
0 | 4 Хариулах
Зочин [66.181.189.96] 2023/9/29
Гуйлгачин оркыгээ хараад бгаарай айн гуймтгай бж голомтгой
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.152] 2023/9/28
Гол нь энэ их мөнгөөр хэрэгтэй зүйл хиймээр байх юм хуваааж илэх биш
3 | 1 Хариулах
Зочин [192.42.116.202] 2023/9/28
Их мөнгө бишээ, зүгээр л шүлс, ам руу чинь зажилсан бохио нулимж доромжилж байна
0 | 0 Хариулах
Heil Hitler. [54.37.2.81] 2023/9/28
Хас тэмдэгийг билэг тэмдэгээ болгосон Германы нацизм Азийг Оросууд шиг үзэн ядаж байгаагүй.Турк Японтой холбоотон байсан.Оросуудын устгаж асан олон үндэстнүүдийг Халимагуудаас эхлээд түр зүүр ч гэсэн аварсан.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.112.226] 2023/9/28
erguu iljig toortson shaaj yavna yun oros soliorood bgaa iljig ve
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.120] 2023/9/28
76 н хулгайч хуваагаад кармална ойлгомжтой
1 | 1 Хариулах
baliar ineedeg shar hun bna [103.212.116.191] 2023/9/28
satanistuudaas hol baisan n l deer iom shu
0 | 5 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/9/28
Дээгүүрээ идэж уугаад дуусна байх даа Германы талаас сайн хяналт тавимаар байна
7 | 1 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/9/28
Юун хумхаа бэ?, энэ чинь монголд байдаггүй халуун орны шумуулаар дамждаг өвчин ш дээ. Хумхаагийн оронд элэгний вирүсийн чиглэлээр хүчтэй арга хэмжээ авмаар байнаа!
10 | 0 Хариулах
demjij bn [103.14.36.18] 2023/9/28
yg zuv demjjin
0 | 0 Хариулах
8 [103.41.93.99] 2023/9/28
Ёроолгүй сав
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/9/28
Иргэдэд өгөөжөө өгөхгүй бүх шатны дарга, цүнх баригчид нь идэж уугаад л дуусна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.29] 2023/9/28
Олон удаа авсан тэр мөнгө хаашаа ороод хэн авсан юм эмнлэгт олон жил болсон техиник одооч хэвээрээ хувийн эмнлэгт л цоо шинэ багж хэрэгсэл байх юм тэгээд маш үнэтэй хуваагаад авчих байх даа
4 | 0 Хариулах
Зочин [66.181.190.233] 2023/9/28
МАНАХАЙН ААЛЬ ХЭДИЙН НЬ ЯАЖ ЗАРАХАА, ХЭН НЬ АВАХАА Ч ХҮРТЭЛ ШЙИДЧИХСЭН БАЙГАА
9 | 0 Хариулах
Зочин [66.181.165.93] 2023/9/28
Үнэхээр ичдэггүй гуйлгачин улс юм аа
5 | 1 Хариулах