• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягт цус харвалтын эхний шинж илэрч байгаа тул цагдан хориог өөрчлөх хүсэлтийг гаргаж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна. 

Энэ үеэр яллагдагч Б.Ганхуягийн даралт унаж, цус харвалтын эхний шинж илэрч байгаа учраас цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг түүний өмгөөлөгч Ц.Ганцэцэг гаргав. 

Өмгөөлөгч Ц.Ганцэцэг хэлэхдээ "Миний үйлчлүүлэгчийн биеийн байдал есдүгээр сарын 23-наас муудаж, улмаар есдүгээр сарын 25-нд эмнэлгийн тусламж авч эхэлсэн.

Иймд таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг есдүгээр сарын 27-ны өдөр нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн байгаа. 

Даралт унах, бөөлжих, халуурах, толгой эргэж, толгой хавагнах нөхцөл байдалтай байсан. Иймээс өмгөөлөгчийн зүгээс хүсэлт тавьж, эрүүл мэндийн тодорхойлолт авсан.

Мөн зарим нэгэн шинжилгээний хариу гарсан байгаа. Нойр булчирхайн үрэвслээс шалтгаалан даралт унасан байж магадгүй гэх оношийг эмч нар тавьж байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгч эмнэлэгт хандаж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалуулах шаардлагатай байна" гэлээ. 

Мөн тэрбээр "Миний үйлчлүүлэгч арав дахь сардаа цагдан хоригдож байгаа. Анх цагдан хоригдохдоо цоо эрүүл байсан.

2023 оны хоёрдугаар сард гарсан эрүүл мэндийн тодорхойлолтоор ямар ч өвчин эмгэггүй байсан бол удаан хугацаанд цагдан хоригдсоноос үүдэн биеийн байдал доройтож байна.

Даралт унасан, цус харвалтын эхний шинж байна гэж эмч нар үзэж буй. Шинжилгээний хариунаас харахад цусны улаан эс нь ихэссэн нөхцөл байдалтай байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай.

Ийм учраас эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бололцоог хангаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргав" хэмээн хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сонин юм [172.91.183.102] 2023/10/7
9 сар биш 9 жил шоронд суухад ч багадахаар ноцтой гэмт хэрэг хийж 900 сургууль,эмнэлэг барихад хангалттай,төсөвт орох ёстой байсан мөнгө хөрөнгийг өөрөө хулгайлахаар барахгүй, бусдад хулгайлах боломж олгосон биз дээ. Тэгээд одоо яагаад гоншигоноод байгаа юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.36] 2023/10/2
Tegeed tavilan ni muudval uhne l bizdee...shorond tegeed amrah gej orson yumuu?
0 | 0 Хариулах
Зочин [183.177.99.226] 2023/10/2
Жинхэнэ Нүүрснийй хулгайч чинь Өмнөговь аймгаас УИХ ын эрхэм гишүүн Д Батэрдэнэ Өмнөговь аймгий иргэдийн хурлын дарга Б Бадраа одоогийн засаг дарга Сэддорж ямарч ял шиитгэлгүй харин ч ирэх 2024 оны ээлжит сонгуульд Б Бадраа Д Батэрдэнэ нар сонгуулийн зомпант ажлаа хийгээд тун завгүй байгаа бололтой, Өмнөговийн дарга нарт Монголын хууль цааз үйлчилдэггүй бололтой тэд Шүүхийг мөнгөөр зоддог этгээдүүд Монголын Шүүх аваад сурчихсан Ажнай тодотголтой Зууны Их наядтан Д Батэрдэнэ Б Бадраа нарыг Монголын төр бардаггүй бололтой Өмнөговь аймагт байгаа ХАН УУЛ гурван одтой буудал бол цэвэр Нүүрсний хулгай мөнгөөр баригдсан обекьт доо Хан Уул зочид буудлын ард нутгийнханы хэлдгээр Хар Түмэнбаяр Б Бадраа нар байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.52] 2023/9/30
er ni guys hunii erh chuhal shu. Ta nariig ch gesen murdun baitsaaltiin uyeer husseneere horiod baih bolomjtoi
0 | 0 Хариулах
kkk [202.126.88.171] 2023/9/29
яанаа идсэн мөнгөө цусалж чадахгүы чад хийх нь сулла сулла хбөрхий гадаадад явуулж саыханбилэгтэй адил зугаалуул! бас эмчлүүл мөнгө бгашдэ
0 | 0 Хариулах
Зочин [62.216.206.54] 2023/9/29
Үнэхээр л идсэн нь үнэн бол өрөвдөх сэтгэл хуруун чинээ ч төрөхгүй байна. Хичнээн олон боломж хулгайлагдчихаад байхад өрөвдлөө юу!!🤬
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.229] 2023/9/29
Түмний хөрөнгөөс хумслахгүй амьдарсан бол амгалан байх байж
0 | 0 Хариулах
Зочин [174.51.57.245] 2023/9/28
Хулгай хийж хумслахгүйгээр зөв амьдрах хэрэгтэй байж дээ.
0 | 0 Хариулах
Freedom [66.181.188.64] 2023/9/28
No chinese!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.45] 2023/9/28
Hogiin garuud dandaa l ingej shaana shuu
0 | 0 Хариулах
Ням [66.181.176.73] 2023/9/28
Сайн жүжсэн бна эгч нь зааж өгсөн байхоо дүүгээ хулгай луйвраас хамгаалахын оронд өөрөө хам хэрэгтэн болоод сууж бдаг эгч нь мөнүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.17] 2023/9/28
Онош зовуурь 2 нь авцалдахгүй бнаа
1 | 1 Хариулах
зочин [202.21.103.139] 2023/9/28
Ял эдэлж байгаа энгийн иргэд бүгд эрүүл, эмнэлэгт хэвтэх огт шаардлагагүй. Харин сэтэртэй, хөрөнгөтөн болон дарга нар бүгд эрүүл мэндийн асуудалтай, эмнэлэгт хэвтдэг. Маш олон хэрэг дээр харагдаж байсан. Ялгаа байгаа биз?
5 | 0 Хариулах
Зочин [59.153.112.9] 2023/9/28
Хүний зовлонгоор бах тав хийвэл өөрөө эдлэнэ шүү
0 | 3 Хариулах
иргэн [203.91.115.47] 2023/9/28
ялаа даахгүй байж юу хулгай хийсэн юм бэ тэр хамааралтай этгээдүүдийг нэрлэхээс юунд айгаад байгаа юм айсан айгаагүй 2 ижил болсон хэрэгтэнүүдийг илчилээд ялаа хасуулахаа бод улны иргэд 10 сар бүү хэл юм даадаг юм цагаан захтангууд идэх баашилах 2 оол мэднэ содном даржаа чимгээ 2 ямар хатуу дэг даасан бэ бааштай хулгайч вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.102] 2023/9/28
Ганхуяг нь гэмт хэрэгтэн мөн боловч, жинхэнэ эздүүд нь энэ хүнд хэргээ тохоод дуусгах гээд байна. Энэ хүнийг олон сар хорьж, биеийг нь муутгаж байгаад яаж ч магадгүй.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.124.102] 2023/9/28
Өөрөө хэлээд байсан шүү дээ. Хамтарч ажиллая, намайг хамгаалалтанд аваач гээд. Олон сар шоронд суучихад Ч.Хүрэлбаатарын нэр халсэн шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.237] 2023/9/28
Ганхуяг гэмтэн бол түүнд гэрээ хэлцэл хийх эрх өгсөн ТУЗ ын дарга гишүүд ерөнхий сайдууд бас гэмтэн болох байх.онц байдал тогтоосон байсан үе биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.102] 2023/9/28
Оффтейк гэрээг засгийн газраар батлуулсан сайд нь тэр үеийг сангийн сайд Ч.Хүрэлбаатар
0 | 0 Хариулах
зочин [202.9.40.190] 2023/9/28
төржсөн албан ёсны хулгайч, луйварчид бүгд тэгдэг биз дээ. шоронгоос гарчихаад архи ууж, хүүхэн хүчиндээд зүгээр л явж байна. баяр, баярцогт, сайханбилэг, ... энхсайхан мэтийн луйварчид.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.166.196] 2023/9/28
bitii s.ha.aa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.20] 2023/9/28
Хоосон толгойлсон намчин гөлөг.Ийм байдалд ороод ч асуудлаа ойлгоод зөвөөр тайлбарлаж чаддаггүй.44 их наяд гэж манай зах зээлд хулгайлах боломжгүй сансарын тоо.Тэр мөргөцөгийн хулгай гэх газрын маргаанаа захирал байхдаа зөвөөр тайлбарлах хэрэгтэй байсан.Байхгүй хулгайн хэрэгт поп гөлөгнүүд унаваа гэж.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.67] 2023/9/28
ИЙМ БУЗАР ХУЛГАЙЧ МОНГОЛЫН НИЙГЭМД ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ХОГ НОВШ ТУЛ НЭГ МӨР ТАЛИЙХ НЬ ЗӨВ ШҮҮ. ИНГЭЖ ЗАВААРЧ ТАРЧЛАХАА МЭДСЭН БОЛ ЯАХ ГЭЖ ХУЛГАЙ ХИЙСЭН БЭ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.164] 2023/9/28
40 hun terbum tugrug husaad biy muudaad chuluutei saihan alhah ymsan
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.28] 2023/9/28
gemt hereg hiigeegui bol sulalaad hiisen bol horiod shorond ni emchiluuleech. yamar udaan shuudiin
0 | 0 Хариулах
Dandar [202.126.89.189] 2023/9/28
Шүүх, хууль араас чинь очноо гэж мөн ч олон хэлсэндээ энд сэтгэгдэлээр хахаха
1 | 0 Хариулах
XULGAICH [202.131.228.99] 2023/9/28
Ulsaas sda heden say terbumaar n shaagaad biy uwduj bgad narand saihan alahah yumsandaaa PZDAA
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.105] 2023/9/28
хүнийг 9 сар хорьж залхаагаад ямар муухай юм бэ? Аймшигтай цуврал алуурчин байгаа биш!!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.55.183.178] 2023/9/28
Аймшигтай авилгач байгаа биз дээ
2 | 2 Хариулах
зочин [202.126.90.116] 2023/9/28
хах ха, чи хамаатан нь уу эсвэл хамсагч нь уу
0 | 1 Хариулах
Сонин юм [172.91.183.102] 2023/10/7
9 сар биш 9 жил шоронд суухад ч багадахаар ноцтой гэмт хэрэг хийж 900 сургууль,эмнэлэг барихад хангалттай,төсөвт орох ёстой байсан мөнгө хөрөнгийг өөрөө хулгайлахаар барахгүй, бусдад хулгайлах боломж олгосон биз дээ. Тэгээд одоо яагаад гоншигоноод байгаа юм бэ
0 | 0 Хариулах