Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хан-Уул дүүргээс сураггүй алга болсон 11 настай хүүг эрэн хайж байна"

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. 

Тодруулбал 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 11 настай, эрэгтэй Эрдэнэсайханы Мандал нь оршин суух газраасаа сураггүй алга болсон байна.

Хүүг үзсэн, харсан хүмүүс 102, 80789292, 80117576 дугаарт мэдээлэл ирүүлж, хамтран ажиллана уу.

Содон шинж тэмдэг: 

130-140 см орчим өндөртэй, туранхай, 40 кг орчим жинтэй, цайвар царайтай, онигор нүдтэй, хар өнгийн богино үстэй, дугуй царайтай. 

Гэрээс гарахдаа: Саарал өнгийн шорт, цагаан өнгийн футболк, хар өнгийн пүүз, хар өнгийн үүрдэг цүнхтэй гарсан. 

 

Эх сурвалж: ЦЕГ