Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-д ял эдэлж байгаа олон тооны монгол иргэнийг энэ сарын дундуур шилжүүлж өгөхөөр болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хятадад ял эдэлж буй монгол иргэдийг шилжүүлэн өгөхөөр болжээ.

Энэ талаар сайд Х.Нямбаатар "БНХАУ-д ял эдэлж байгаа монгол иргэнийг тус улсын зүгээс есдүгээр сарын дунд үеэр хүлээлгэж өгөх мэдээлэл ирсэн. Энэ дагуу Хятадад очиж, хариуцсан салбарын сайдтай уулзалт хийж, гэрээ, хэлэлцээ хийнэ. 

Олон тооны ялтанг шилжүүлэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа. Энэ нь хоёр улсын хооронд байгуулсан ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд юм. Уг иргэд нь авлигаас өөр төрлийн гэмт хэрэгт холбогдсон" гэсэн мэдээллийг өглөө.

Түүнчлэн ЦЕГ-ын дарга Ж.Болдыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн гэв.