ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Буруу төлөвлөгдсөн шинээр баригдах гэж буй 1,642 барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцаллаа"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 8 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд барилга, газар зохион байгуулалттай холбоотой дөрвөн багц асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын бодлогын судалгаан дээр 30 гаруй судлаач, инженерүүд ажилладаг. Түүнчлэн олон улсын стандартын дагуу гаднын зөвлөх инженерүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Бид судалгаан дээр суурилж ажлаа хийж байгаа гэдгийг онцлоод дараах мэдээллийг өглөө. 

Улаанбаатар хотод одоогоор 294,852 барилга байгууламж бүртгэлтэй байгаа юм байна. Үүн дээр одоо байгаа 1,642 барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар нэмэгдвэл 304,979 барилга байгууламж болж нягтаршил дараах байдлаар  нэмэгдэх хандлагатай байна. 

Төлөвлөлтөөр
Одоогийн байдлаар
 

Улаанбаатар хотод 223,483 нь орон сууцны барилга байгаа бөгөөд үүн дээр одоо байгаа архитектур төлөвлөлтийн даалгавар нэмэгдвэл 228,043 болж хүн амын нягтрал дараах байдлаар нэмэгдэнэ. 

Түүнчлэн үеэр болдог хэсгүүдийн нягтаршил нэлээд өндөр түвшинд байна. 

 
 
 

Улаанбаатар хотын одоогийн барилгажилтын байдал болон 1,642 архитектур даалгавар батлагдаж барилга болбол гарах үр дүн. Цаашид барилга байгууламжийн зориулалтаар авсан 104 нэгж талбар байгаа юм байна. Дээр харуулсан нөхцөл байдлууд үүсэх эрсдэлтэй байгаа тул 2016 он хүртэлх нийт 1,642 барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохоор болсон байна. 

 

Дээр харуулсан нөхцөл байдлууд үүсэх эрсдэлтэй байгаа тул 2016 он хүртэлх нийт 1,642 барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохоор болсон байна. 

Эдгээр 1,642 цуцлагдаж буй барилга байгууламжийн 40 хувь нь Их тойруу дотор баригдахаар төлөвлөгдсөн байжээ. 

зураг
 

Хот байгуулалтын тухай хуульд ногоон байгууламж 30 хувь, барилгажих талбай 70 хувь байх ёстой гэж заасан байдаг аж. Иргэдийн "цементэн ширэнгэн ой" гээд буй БЗД-ийн 26-р хороог хууль зөрчөөгүй уг хуулийн дагуу байгаа гэдгийг хотын дарга онцлов. 
Цаашид тохижилт, ногоон байгууламж, тоглоомын талбай 30%, гудамж, зам талбай, явган зам, авто зам 15%, авто зогсоол 15%, барилгажих талбайг 40% байлгахаар төлөвлөж ажиллахаар болжээ. 

Үргэлжлүүлэн хотын дарга Д.Сумъяабазар "Цаашид газрыг хэн нэгэн засаг даргын гарын үсгээр олгодог байдлыг халж бүсчлэл, газар, татвараа өөрөө тогтоодог газрын биржээрээ бүх асуудал нь зохицуулагддаг тогтолцоог оруулахаар төлөвлөж байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Urd zeelee tuluugui bj. [103.212.119.43] 2023/8/19
Man iinhan bugd uursduu barij duussan..irgefiig Shahi bn
0 | 0 Хариулах
Urd zeelee tuluugui bj. [103.212.119.43] 2023/8/19
Dating tiluvlult never.. 20 ail deer 200 ail barij baigaag yagaad hyanahgui bn..tumor zsmd vokzaliin hoino
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.186] 2023/8/19
herev ene barilguud barigdval hot sunuh yum bn
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.190.186] 2023/8/19
Зөв ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [135.125.204.179] 2023/8/18
МУИС-иас энэ тэтгэвэрийн өвгөнөө татаж аваач ээ! МУИС-ийн 3-р байрнаас багш нарыг нь хөөгөөд, нураах гэж байсан. Суурин дээр нь барих барилга цуцлагдчихлаа. Ийм орон гаран, аалзхаамертай хоцрогдсон өвгөнөөр газрын наймаа хийлгэхээ боль.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.222] 2023/8/18
Барилгын тухай хуулиндаа энэ шаардлагуудаа болон стандартуудаа суулгаад өгчих хэрэгтэй тэгээд зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулиндаа тусгачихвал цэгцэрнэ дээ.
2 | 0 Хариулах
Дампуу төр [66.181.161.20] 2023/8/18
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.118] 2023/8/18
Ёстой сайн ажиллажээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.3] 2023/8/18
Hothong toirson mod zaaval tarih heregtei, automashinii zogsool m2 aaraa huchin chadlaaraa tootsoof hangalttai hiimeer bh yum. Delguur restrautai hothon bol delguur restauranii ajilchid uilchilgeeni ajiltnuud mun uilchluulegchdiin toogoor mashinii zogsool tuluvlumuur bh yum. Tegeed bodonguut nemj 1 ch barilga barih zai hotiin tuvd bhgui. Tegheer bugdiig tsutslah ni zuv.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2023/8/18
Хот зохион байгуулалттыг анхнаас нь зөв төлөвлөөгүй А даалгавар өгчихөөд дараа нь хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийг хохироосон шийдвэр гаргах нь учир дутагдалтай байна. Хүн амын нягтаршлыг сийрэгжүүлэх бодлогоор а даалгаврыг цуцалж байгаа бол эхлээд хөгжүүлчихээд системтэй сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаа болих хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Ард [139.5.218.165] 2023/8/18
Сонгуулийн өмнөх жилд бүгдийг овооруулдаг нь шоу юм байхдаа
1 | 0 Хариулах
Зочин [103.80.211.42] 2023/8/18
SHUVUU SHUUR SHORON NURAANA GEHEES OOR ZUIL HIIDEGGUI YASAN HACHIN ZASAG VE
0 | 2 Хариулах
Zoo [202.126.89.165] 2023/8/19
Одоо нэг дэгэндээ орохгүй бол хоцрогдож дууслаа малаа
0 | 0 Хариулах
Зочин [103.80.211.42] 2023/8/18
ENE SAGSAGANASAN POP ZASAG BUTEHGUIEE
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.227] 2023/8/18
2016 он гэдэг нь хуучин мэдээ гэж үзэх үү. 2026 он юм уу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.68] 2023/8/21
Харин тийн 2016 оны юм яриад бна уу, 2026 юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.214] 2023/8/18
Сумъябазарын улстөрийн карьерийг бөхөөр зүйрлүүлвэл цол дуудуулж дуусчихаад, дэвээ шаваагаа хийчихээд, учраа бөхтэйгээ буюу хотод тулгамдсан асуудлуудтайгаа барилдахгүй тойроод л хумсаа хараад алхаад байгаатай ойролцоо юм уу даа. Их л ярих юм, ингэнэ тэгнэ л гэх юм. Ажил хэрэг болгох үйлдлийг л иргэд, түмэн олон хүлээж байна. Тэгэхгүй бол улсын аварга болсон бөхийн барилдаан биш нөгөө Боб Саппын тулаан шиг л юм болох гээд байна шүү хэхэ.
3 | 0 Хариулах
Иргэн [202.21.124.130] 2023/8/18
Хотын төвлөрөл нягтрал дээд цэгтээ хүрээд байгааг ойлгож дэмжиж байна. Гэхдээ хотын захын дэд бүтэц, эрчим хүчний дутагдалтай газруудад барилгын салбарынхан хөрөнгө оруулалт хийх боломжийг нь нээж өгмөөр байнаа. Ингэхийн тулд тэр дэд төвүүд, цахилгаан дулааны шугамаа шийдээсэй. Хотын төврүүгээ чихдэг гол шалтгааны нэг энэ дэд бүтэц эрчим хүчний хүрэлцээгүй байдал шүүдээ.
7 | 0 Хариулах
Зочин [43.242.243.148] 2023/8/18
ойрын 10 жилдээ дэд бүтэц нөөц боломж байхгүй болсон.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.211] 2023/8/19
ОХУЙ гэдэг улс задарч бутарсан хойно л бид шинээр цахилгаан станц барих боломжтой болно. Зөвхөн эрчим хүчнээс 6 дахин нугарсан ашиг хийж тэрбум тэрбум долларын ашиг хийж байгаа орос олигархууд хэдхэн сая доллар гар хөл болсон хүмүүс рүүгээ шидээд л Монгол улсын эрчим хүчний амин чухал төслүүдийг гацааж байна. Харин манай тагнуулынхан сайн ажиллаж ямар ч байсан гурван урвагчийг бариад авсан.
0 | 0 Хариулах
Irgen [103.212.118.203] 2023/8/18
Zuv zuild n demjleg bolno buruud dugui bhad n chichlene. Buruu zuil hiivel uzen ydna
0 | 0 Хариулах
Irgen [103.212.118.203] 2023/8/18
Hotiin darga odoo hiij haruulah uldlee
2 | 0 Хариулах
Irgen [103.212.118.203] 2023/8/18
Za yahav bas ch gej zuv uildel gargaj bna
2 | 0 Хариулах
Irgen [202.126.90.68] 2023/8/18
Маш зөв, хаана ч хамаагүй бариад зараад дуусдаг.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.214] 2023/8/18
Мөнгөнөөс боож шуналд автагдан улайрахын оронд хот дотор одоо барилга зогсоогоод гэр хорооллыг барилгажуулах бодитой ажилд орох хэрэгтэй
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.214] 2023/8/18
Газар хөдлөлт тооцож нягтаршил тооцож өндөр барилгаа ч болих хэрэгтэй. Заавал хүүхдийн ясли цэцэрлэг баыгуулах үүрэгтэй нөхцөлтэй болосролын яам яагаад орцулдаггшй юм бэ. Одоо түгжрэлтэй нягтрал дээд цэгт хүрсэн бхда нэмж шаваад бдаг нь ямар учиртай бна вэ. Хойд гэр хорооллыг буулгаад орон сууцаа барих хэрэгтэй. Орос сууцан дунд цэцэроэг ясли ногоон байгууламж барина гэхээс нэмж барилга барих асуудлаа бүрмөсөн зосоочмоор бн.
1 | 0 Хариулах
Irgen [104.28.71.90] 2023/8/18
Zuw zuw selbe golyg dagaad baahan mungu ugaasan tom tom barilguud ehlej gej bsan um!!! Nileen hed n dandaa nam dagasan gulugnuudiin tusul bsan
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.91] 2023/8/18
Чингис зочид буудлын газарт барьсан Чойжилсүрэнгийн 8 ш 25 давхар хамаарахгүй юу. Гуцаад байгаарай. Сү хулгайч Чойжилсүрэнд газар зарах эрхийг хэн өгсөн юм ...Энэ Сумъяабазаартай холбоотой авилгын том асуудал .Энийг зүгээр орхихгүй шүү
10 | 0 Хариулах
Зочин [202.126.89.114] 2023/8/18
Сансар чингис зочид буудлын урд 30-40 давхар өндөр барилга барих зөвшөөрөл өгсөн бдаг гн лэ. Хэт өндөр барилгатай хотхон чинь хүүхдийн цэцэрлэг ясли байхгүй юм бн лэ шүү. 1000 гаруй айлтай хотхонд хүүхэд бхгүй хүүхдийн асуудал шийдэлгүй хэдэн мөнгө хөөсөн харайсан бдалтай төлөвлөлт батлагдаад бгаа нь ямар учиртай вэ. Боловсролбн яам хотхон бүрт ясли цэцэрлэгтэй байх шаардлага нөхцлийг яагаад оруулж өгөхгүй хүүхдүүдийг хохироож бн вэ гэдэг асуудал бн. Хаана очиж хүүхдээ ясли цэцэрлэгт өг гэж боловсролын яам заагаад бгаа вэ. Хотхон бүр хүүхдийн цэцэрлэг яслийн барилга бариагүй бол болосролын яам асуудал гарган олгосон газрыг эргүүлэн авдаг байж болохгүй юу.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/8/18
НААД УЛААНУУДАА ДАРУЙ ЦУЦЛА ГАРААШ НУРААЧААД ТОХИЖУУЛАХГҮЙ УДААД БАЙГАА ГАЗРУУД ДЭЭР БАЙШИНГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ӨГЦӨН БАЙНАДЭЭ АРАЙ ЧДЭЭ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ БУЛАН ТОХОЙ Ч ЗӨНДӨӨ БАЙНА, НӨГӨӨ БАМБАРУУШ КАФЕ НЭЭНЭ ГЭСЭН ЮУ ВЭ ӨНДӨР БАЙШИН БОЛОХ НЬ ХЭНИЙХ ВЭ???
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.96] 2023/8/18
И мартын хажууд Чойжилсүрэнгийн барилгуудыг яагаад сугалчихваа. Байж болох бүх хууль дүрмийг зөрчсөн байхад арай юу.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.164.210] 2023/8/18
Сумъяа чадахгүй л дээ нөгөө барилга нь бараг дуусаж байгаа ш д баригдаад
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.137] 2023/8/18
чихээд л байсан чихээд л байсан, бүр арай гэтэл чихлээ ш дээ, дэд бүтцээ барихаас их хойшоо суухаар түмний булай одоо бүр олон улсад хүртэл ямар агуу тэнэг хотжилттой гэдгийг нь гайхахаар боллоо... НАМ-р байшиг бариулвал ийм л үр дүнд хүрнэ, жинхэнэ хот төлөвлөгчидөөр бариулдаг болох хэрэгтэй байна
4 | 0 Хариулах
Зочин [103.161.242.130] 2023/8/18
Чойжилсүрэнгийн и март хажуу дахь барилга нь асуудалгүй ч байхшиг
11 | 0 Хариулах
Зочин [59.153.113.225] 2023/8/18
Нэг л их бирж ярьсан бөх
3 | 0 Хариулах