• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын анхны агаарын шоуны үеэр 30 минут Улаанбаатар хотыг тойрч нисэх боломжтой

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 5 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Нисэх Хүчний 98 жилийн ойг тохиолдуулан "БУЯНТ-УХАА ЭЙР ШОУ" буюу агаарын болон задгай талбайн шоуг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулна.

Олон улсад энэ төрлийн агаарын шоу нь өргөнөөр зохиогддог ба нисэх хүчнийхний онгоцны үзэсгэлэн, агаарын үзүүлбэр мөн энэ салбарын мэргэжлийг сурталчилж, олон нийтэд танилцуулдгаараа онцлог болдог байна.

Манай улсын хувьд уг шоуг анх удаа өргөн цар хүрээтэйгээр Буянт Ухаа олон улсын нисэх буудлын 12 га талбай бүхий хөөрөх зурваст зохиохоор төлөвлөжээ.

Шоуны хоёр өдрийн хугацаанд шүхрийн үзүүлбэр, агаарын хөлгүүдийн үзэсгэлэн, парад, өндрөөс эрэн хайх аврах ажиллагааны үзүүлэх тоглолт, хуучны болон орчин үеийн машины үзүүлбэр, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой үйл явдлууд болохоор төлөвлөгдсөн байна.

Эдгээрээс МиГ-29 байлдааны онгоцны үзүүлбэрийг зохион байгуулагчид онцлоод байгаа юм. МиГ-29 төрлийн онгоц манай улсад зургаан ширхэг байдаг бөгөөд анх 2011 онд захиалан 2018 онд хүлээж авч байжээ. МиГ-29 онгоцны дээд хурд нь 2,450 км/цаг, нислэгийн өндөржилт нь 18,013 метр. 

Нисэх талбайд том, жижиг нийлсэн 28 төрлийн онгоцыг танилцуулах бөгөөд орж зургаа авхуулах зэргээр чөлөөтэй танилцаж болох боломжтой. Мөн Монголын шүхрийн спортын нийгэмлэг болон ОБЕГ-ын нийт 15 шүхэрчин үзүүлбэр үзүүлэхээр болжээ. 

Түүнчлэн урьдчилж, эсвэл газар дээр нь бүртгүүлээд Улаанбаатарыг тойрсон 30 минутын нислэгийг фестивальд оролцогчдод санал болгож байгаа юм байна. Мөн бага оврын агаарын хөлгөөр Буянт-Ухаа орчимд хайрцаг нислэг үйлдэж болох аж.

Шоу хоёр хэсгээс бүрдэх ба өдрийн 11:00-17:00 цаг хүртэл нисэхийн шоу болон бусад гэр бүл, хүүхэд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаанууд болох бол орой 17:00 цагаас хойш олон улсын DJ болон Монголын хамтлаг дуучид, реппэрүүдийг оролцуулсан хөгжмийн фестиваль болно. Улсын онцгой объектод DJ сет сонсох боломж ховорхон тохиолдоно гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм. 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:

  • Анх удаа байлдааны МиГ-29 онгоцны үзүүлбэр
  • Шүхрийн үзүүлбэр
  • Байлдааны онгоцтой танилцах
  • Агаарын эрэн хайх ажиллагаа
  • Онгоцоор нисэх боломж
  • Нисэх салбарын үйл ажиллагаатай танилцах
  • Мэргэжил сурталчлах
  • Нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
  • Хүүхдийн тоглоомын хэсэг
  • Нисэхийн музей болон UB art gallery үнэгүй үзэх эрх
  • Азтай үзэгч олон олон бэлгийн эзэн
  • Гадаадын болон дотоодын алдартай DJ-нүүд
  • Урлагийн тоглолтоос бүрдсэн 2 өдрийн шоу арга хэмжээ

Эдгээр өдөрт өглөөний 10:00 цагаас эхлэн 23:00 цаг хүртэл цаг тутам үнэгүй автобус 120 мянгатын автобусны буудлаас Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу хөдөлнө. Ташрамд дурдахад, харгазлах хүнтэй яваа 12 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй талбайд нэвтрэх боломжтой. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
БАХАРХМААР
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Irgen [202.21.107.51] 2023/5/27
Bur neg heden mal uud bhima. Ungutei uudrei um uzej chadku bol uheed dald ortsgoogooch bur malnaas dor sdakuud bhiin militarist ntr gj shaagaad.
0 | 0 Хариулах
Zuuchin [66.181.181.116] 2023/5/27
4.5 ueiin sonoogch 6 shirheg manaid bn hehe 5 ueiin sunuugchdig bodwol holboo hariltsa sensor gh met dutmag gh yum bnle 2025 ond 6 r ueiin sonoogch garna bid haana ywna we ulsaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.31] 2023/5/26
Мэдэхгүй. Милитарист Оху-н технологийн сайрхлыг халааснаасаа мөнгө гарган төлж дэмжмээргүй байна.
0 | 1 Хариулах
Зочин [150.129.142.103] 2023/5/25
Тойрч нисэх боломжтой... гэснийг юу гэж ойлгох вэ монгол хэлийг минь "баас" болгох юм даа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.34] 2023/5/25
За тэгж байж осол гаргаваа
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.238] 2023/5/25
БИЛЕТ НЬ БОДВОД ТЭНГЭРИЙН ҮНЭТЭЙ Л БАЙХДАА ТЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.87.11] 2023/5/25
Энэ цагт үед хэрэггүй байхаа, гац хоёр хуучин МИГ падарканд ирсэн юм гэдэг түүгээр заавал шоу хийх хэрэг бна уу?
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.116] 2023/5/24
За хулгайчууд тэгж бгаад хот дээр унчиваа. Наад орос онгоц чинь найдваргүй шүү
13 | 3 Хариулах
МАН ӨВГӨН [64.119.23.58] 2023/5/24
Хамгийн найдвартай хүү минь
2 | 11 Хариулах
Yu ch helehew [118.161.6.196] 2023/5/24
Tatwar tulugchdiin muingiig uren taran hiij baigaa teneglel. Neeh surhii yumtai ch yum shig yuhweee zugeer. Tulshnii une undur baihad
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.221] 2023/5/24
30 mig tei bol ch her bargiin agaariin surgulduunuus aihgui de
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.186] 2023/5/24
Muu er daind hoornoo gj kk
0 | 0 Хариулах
ккк [202.126.90.109] 2023/5/24
сэтгүүлч нар гэж ёстой бичиг үсэг тайлагдаагүй улс болжээ бөөн алдаа ккк
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.119] 2023/5/24
ТАШРАМД ГЭЖ БИЧИХГҮЙ ЭЭ ! ДАШРАМД ГЭЖ БИЧНЭ !
7 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2023/5/25
Ташраар нь гэсэн утга агуулж байгаа учраас ташрамд гэж хэлэх нь зөв байх.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.177.93] 2023/5/24
Анхных ч биш байхаа Түмний нэг кинон дээр аль хэдийн гусцанн ш дээ … Хүлэг нь шинэ Хүн нь шинэ Тэнгэр нь цэлмэг Одоо нисээд байж дээ
4 | 0 Хариулах
Зочин [202.131.249.214, 163.116.200.117] 2023/5/24
мэдээгээ гүйцэд бич л дээ чааос. хэдэн төгрөгөөр нэвтэр, тэр 30 минутын нислэгийг хаанаас урьдчилж захиалах бас хэдэн төгрөгний үнэтэй гээд гүйцэд мэдээ бэлд л дээээээ
3 | 0 Хариулах
oooo [66.181.166.134] 2023/5/24
Baahan ongots unagaj amitnii huuhdiin amiar toglov doo, togloom tootoi ni deer gedeg dee
0 | 2 Хариулах
Зочин [150.129.140.183] 2023/5/24
Demberel zailuul yum yzeegyi bolohooroo bayarlaad syid. Nisdeg zoriulaltaar hiisen tehnik niseel biz , teriig n zardal gargan yzeh n ch haishaan. Germand bol 2-4 suudaltai jijig ongotsuud bainga l deegyyr nisej bdiin bilee
0 | 0 Хариулах
Зочин [192.82.78.41] 2023/5/24
Монгол улс мандан бадраг.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.63] 2023/5/24
1977онд миг-29 хийгдсэн юм байна
1 | 2 Хариулах
Зочин [150.129.140.183] 2023/5/24
Manaid 82 ond hiisniigee 18 ond ugsoon hha
1 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.90.31] 2023/5/24
Болгоомжтой л нисцгээгээрэй. Энэ онгоцыг барьчих хүүхэд байгаа л байлгүй.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.177.93] 2023/5/24
Монгол улсын агаарын зоригт шонхоруудад амжилт хүсье! Мундаг бна!
6 | 2 Хариулах
Зочин [202.9.46.1] 2023/5/24
Монгол цэргийн шоу бол морио унаад нум сум бариад
1 | 2 Хариулах
Зочин [192.82.91.117] 2023/5/24
zailaa hulmasnuudiin ongcoor bid nar yaadin. ayagui bol unaj gai bolno
8 | 13 Хариулах
Зочин [202.9.46.1] 2023/5/24
Өөрөө юу ч хийж бүтээж чадахгүй байж битгий олон юм хуц.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.1] 2023/5/24
Улны монгол сөнөөсэй.
1 | 13 Хариулах
Баатаржав [150.129.142.168] 2023/5/24
За баяр хүргэе.
3 | 1 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/5/24
Видео нь гадаадын бичлэг ашиглачихжээ
2 | 0 Хариулах