Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хакухо ОХУ-ын Фёдортой учраа таарав

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 31
iKon.MN

Японы “Фүжи” телевизээс “Агуу тамирчдын гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” нэртэй нэвтрүүлгийг өчигдөр хийжээ.

Энэ тэмцээнд Хакухо М.Даваажаргал “Дэлхийн хамгийн хүчтэй хүн” гэгддэг самбын дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ны тамирчин Фёдор Емельяненкотой учраа таарч ялагдсан байна.

Манай аваргуудаас гадна тэмцээнд

  • бейсболын алдартай тамирчин Киёохара Казүхиро
  • мэргэжлийн бөхийн тамирчин Сакүраба Казүши, Ямамото Норифүми, Такаяма Ёшихиро, ОХУ-ын Федор Емельяненко,
  • боксчин Камеда Кооки,
  • гандболчин Дайсүкэ Мияазаки,
  • волейболчин Такахиро Ямамото, алдарт жүдочин Шиничи Шинохара,
  • Унгарын зээрэнцэг шидэлтийн тамирчин Криситиан Парш,
  • Америкийн мэргэжлийн тулаанч Боб Сапп,
  • Нидерланд кикбоксчин Алистар Оверим,
  • БНСУ-ын аварга биет тулаанч Чэ Хон Ман,
  • сүмочин Барүто, Эндо, Кёкүтэнхо, Гоэйдо, Аойяма зэрэг нийт 16 орны спортын 20 төрлийн 32 тамирчин хасагдах журмаар өрсөлджээ.

Нэвтрүүлгийг хөтлөгчөөр Японы алдарт “Smap" non хамтлагийн дуучин Шинго Катори ажилласан байна.