Консул асан Д.Мөнх-Эрдэнэд гурван жил 10 сарын хорих ял оноолоо
15:02 2023/04/06
Д.Мөнх-Эрдэнэ нарт оноосон шийтгэлийг танилцуулж байна. Анхан шатны шүүхээс түүнд гурван жил 10 сарын хорих ял оногдуулж, нээлттэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.
Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
- 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,
- 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,
- 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
- 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байна.
Түүний нийт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор болжээ.
Түүнчлэн нийтийн албанд томилогдох, эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлээд тооцох юм байна.
Шүүгдэгч нь шийдэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй аж.
ШУУД ҮЗЭХ:
13:41 2023/04/06
Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 4-нөөс эхлэн үргэлжилж байна.
Шүүхээс Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Шүүх хурлын шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэсэн юм.
Гэм буруугийн шийдвэрийг танилцуулсны дараагаар шүүх хурал эрүүгийн хариуцлагын талаар танилцуулахаар боллоо.
15:02 2023/04/06
Д.Мөнх-Эрдэнэ нарт оноосон шийтгэлийг танилцуулж байна. Анхан шатны шүүхээс түүнд гурван жил 10 сарын хорих ял оногдуулж, нээлттэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.
Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
- 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,
- 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,
- 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
- 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байна.
Түүний нийт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор болжээ.
Түүнчлэн нийтийн албанд томилогдох, эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлээд тооцох юм байна.
Шүүгдэгч нь шийдэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй аж.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
