ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: ТЭДС-гийн 50 хувийг манай нэг хөдөлмөрийн баатар 14 компаниараа дамжуулан хүртсэнийг хэлж байсан

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг УИХ өнөөдөр хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпорац байгуулах асуудлыг тусгасан байв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 50 хувийг манай нэг хөдөлмөрийн баатар 14 компаниараа дамжуулан хүртэж байсан талаар Ч.Хүрэлбаатар сайд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ярьж байсан. Шалгалтын дүнгээ олон нийтэд ил болгоогүй. Тухайн үед Сангийн яамнаас шалгаж, Засгийн газарт танилцуулсан байх. Энэ асуудал ер нь юу болж дууссан бэ? 

Ноолуур, гурил, газар тариалангийн хөтөлбөрийн зээлээр эрх мэдэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий компаниудад давуу байдал олгодог нь тодорхой болж байна. Засгийн газрын хөтөлбөрүүд бүгд дэмжих гэдэг гоё үгтэй. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос биш атга хар юм байна гэдэг нь тодорхой болж байгаа. 

Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпорац байгуулна гэдэг нь ямар учиртай юм болох гээд байна вэ? Хөдөө аж ахуйг дэмжихээр яам дэргэдээ компани байгуулж байгааг ойлгохгүй байна. Ашгийн төлөө юм чинь хөдөө ахуйн бизнес эрхлэгч нартайгаа өрсөлдөнө гэж харж байгаа. Төр тэд нартай өрсөлдөж яах гээд байгаа юм бэ? 

Хөгжлийн Банкны сонсголын үеэр харж байхад "Алтан тариа" компанийн захирал П.Цэнгүүнээс өөр төрийн дэмжлэггүйгээр ажиллаж байгаа хүн байхгүй юм билээ. Бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг нухчин дараад байна. Гурав, найман хувийн зээлтэй хүмүүстэй яаж 10, 20 хувийн зээлтэй бизнес эрхлэгч өрсөлдөх вэ? Төр өөрөө нухчин дарж байгаа юм. 

Х.Баттулга Ерөнхийлөгчийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхад 260 тэрбум төгрөгийг Голомт банкаар дамжуулан зээлсэн байсан. Сайдынх нь тушаалаас өөр нэг ч материал ХХААХҮЯ-нд байхгүй гэж гарч ирсэн" хэмээв. 

Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпорац болсноор бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Мөнгөн хуримтлал нэмэгдэж, төлбөрийн чадвар дээшилнэ. 

Сая мөнгө угаалт болсон юм биш үү, зарим компаниуд өр үүсгэсэн гэж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн авлага, өглөг 200 орчим тэрбум төгрөгт эргэлдэж байна. Корпорац болсноор энэ байдал өөрчлөгдөнө" гэдгийг хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
нэр [66.181.186.198] 2023/3/25
Гацуурт чинбат тун харамсалтай алт ухах тоног төхөөрөмж л авсан байх жон дээри гээч нь маш хэврэг эд байна лээ
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.70] 2023/3/24
Зсссс МАН.Ы хулгайч Чинбат гээд хэлчихээч дээ Бурмаа хэлээд ад болж байсан
1 | 0 Хариулах
Бодол [150.129.140.138] 2023/3/24
Тэр хөдөлмөрийн баатраа нэрээр нь хэлэлдээ үнэн худал зөндөө л хөдөлмөрийн батор бгаашдээ
3 | 0 Хариулах
зочин [66.181.188.115] 2023/3/24
төрийн өмчит компани болонгуут төрөөс хамааралгүй бие даасан ү а болдог гэсэн туршлага Монголд байна уу? Энэ мунхаг сайд юу ярина вэ? Өчүүхэн миний ухаан хүрэхгй л байна шүү
3 | 0 Хариулах
Ил л байгаа ш дээ [202.70.37.221] 2023/3/24
Гацууртын Чинбат байж болох бүх сан хөтөлбөрийг тоносон, мөнгө нь багтаж ядаад Ерөнхийлөгч болох гэж нэг хэсэг солиорсон. Эрх охиндоо Монгол HD болон сайдын суудал авч өгч солиорсон гээд мэдээллүүд зөндөө гараад байхад яагаад шалгадаггүй юм болдоо
9 | 0 Хариулах
zochim [66.181.166.10] 2023/3/24
гацууртын Чинбат
3 | 0 Хариулах
Зочин [192.82.82.26] 2023/3/24
hulgar pizdaa ymar novshiin buzar hvvr be
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.99] 2023/3/24
шаадаг гөлөг минь чи өөртэй нь очоод уулзаад асуугаач чадахгүй барааг нь хараад өмдөндөө чацага харваад үхэх амьсгаа байж бүлтрээд байх юм
0 | 2 Хариулах
Зочин [107.127.39.11] 2023/3/24
Төсвийн хулгай дээрэм тонуул,мөнгө төгрөг завшсан замруулсан асуудал дээр чиний өмөөрөөд байгаа хулгарын нэр зоолттой байх юм аа….
3 | 0 Хариулах
Зочин [122.201.24.80] 2023/3/24
БИД ЕР НЬ ЯГ Л АФРИКИЙН НЭГ УЛС ШИГ Л БОЛЧИХЛОО ШҮҮ. НИЙТЭЭРЭЭ ЯДУУ, АВЛИГАЧИД, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ, ҮНЭТЭЙ УТАСТАЙ, ТҮГЖРЭЛТЭЙ ЗАМ ДЭЭР ТАНСАГ МАШИН
4 | 0 Хариулах
Зочин [107.127.39.11] 2023/3/24
Африкийн зарим улсууд манайхаас хамаагүй дээр яваад байгаа шүү….
2 | 0 Хариулах
Зочин [64.119.21.223] 2023/3/24
Бид 20-р зууны үеийн Африк шүү. Одоогийн Африк бас өарчлөгдсөн шүү.
3 | 0 Хариулах
Зоч [139.5.218.215] 2023/3/23
Шуналтай хүмүүстэй, Засгийн газрын томилсон түшмэдүүд нийлээд ,Цадахаа мэдэхгүй гөлөг шиг идээд байхаар бидний амьдрал яаж дээшлэх билээ дээ?! Авилгачдыг хөрөнгийг нь хураагаад хар гэр лүүгээ бөөнөөр нь явуул
4 | 0 Хариулах
M [103.26.195.119] 2023/3/23
ТЭДСангийн тэр үеийн захирал нь хэн гээч шуналын тулам байсан бол доо
1 | 0 Хариулах
Зочин [192.82.74.96] 2023/3/23
Одоо Сэлэнгэ аймаг дахь нүүрсний орд ухах гээд байнаа
4 | 1 Хариулах
Зочин [66.181.160.83] 2023/3/23
Хөдөө аж ахуйг дэмжих санд санхүүгийн шалгалт оруулж, үе үеийн хулгайч нарыг "дэлбэлэх" хэрэгтэй!!! Идсэн уусан нь зүгээр завшаад өнгөрөх юм уу??
10 | 0 Хариулах
Зочин [107.127.39.11] 2023/3/23
Бас л нөгөө нарийхан төмөр замын танкчин женко батлага …..
6 | 1 Хариулах
Зочин [202.21.124.134] 2023/3/23
яаая Шарк миньдээ шарк минь. Эх оронч, хөдөлмөрч хүний баг зүүсэн шуламнууд, эх орноо тонон дээрэмдэгчид л юм биздээ хөгийн юмдаа.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.220] 2023/3/23
Чинбат болон 260 тэр бум зээлсэн Баттулга нарыг шийтгээч яасан цаддагүй бэрдүүд вэ
14 | 0 Хариулах
Алтай [66.181.160.118] 2023/3/23
Тэгээд зээд өгсөн байгууллагаа татан буулгаж өөр байгууллага болгочихоор нөгөө авсан зээлээ ямар байгууллага авах юм бэ арай л хамт идэлцэх гэсэн санаа юу зээлийг төлүүлж дуусгаад дараа нь байгууллагаа өөрчилнө биз дэ өндөр авсан хулгай вэ ?
7 | 2 Хариулах
Зочин [202.126.89.219] 2023/3/23
Mcs , Gachuurt, Tavan bogd, Nomin … zeelee tuluuch
8 | 1 Хариулах
Номин [192.82.84.119] 2023/3/23
Номин зээлгүй байдаг байгаа шүү.
0 | 3 Хариулах
Зочин [192.82.75.100] 2023/3/23
Өлөн гэхэд дэндүү өлөн луйварчин гэж
2 | 1 Хариулах
Зочин [64.119.24.133] 2023/3/23
Манай хэдэн баячууд гээд л аархаад баярхаад байдгууд маань бүгд өрний хүүдийнүүд, нүүрсний хулгайчид, банкны луйварчид, төсвийн зувчуулагчид байжээ. Тэгээд баялаг бүтээж байхад та нар муусайнууд дуугай бай гэж маниусыгаа бас зандарнаа
13 | 0 Хариулах
Зочин [64.119.24.133] 2023/3/23
Төмс Номингийн аав Чинбат уу. Гэтэл маниус өнөө төмсөөр нь төр удирдуулна гээд л мангайгаад сууж байдаг мөн ч дүүрчихсэн улс шүү
12 | 0 Хариулах
Говь-Алтай Бигэр сум [192.82.78.154] 2023/3/23
Гацуурт гэх луйврын компаний захирал Лхагвын Чинбат гэж багын өлөн нь арилдаггүй ховдог хомхой этгээд байх юм. Мөнгөгүй юм уу гэхээр 5 тэрбумаар хүүхдээ сайд болгоод байх юм.
9 | 0 Хариулах
Зочин [192.82.81.99] 2023/3/23
Тэгээд тэр мөнгөөрөө тв байгуулж гаднаас баахан үнэтэй шоу худалдаж авдаг мөнүү авьяаслаг монголчууд энн тэр гээд хайран долларууд
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/23
Шуналын хүүдий Чинбат
2 | 0 Хариулах
zochin [66.181.178.217] 2023/3/23
Номин сайдын аав Гацууртын Чинбат чинь хөдөлмөрийн баатар болсон биздээ, 50 хувийг гэхээр аймаар байна шүү!
10 | 0 Хариулах
Зочин [192.82.64.248] 2023/3/23
зээлсэн эздээр нь төлүүлэхгүй, одоо бүр зувчуулах нь, энэ ямар муухай улаан цаагаандаа гарсан хүн бэ????? бас сайд, гишүүн... гэхээр бид ямар хэцүү цаг үед амьдраад байнаа
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.250] 2023/3/23
Асар баян гар биздээ тэгээд ханаж цадахгүй татвар төлөгчдийн мөнгийг 14 компанидаа аваад цусалцан байшд ллр юмаа
4 | 0 Хариулах
Зочин [202.9.41.13] 2023/3/23
Бүх сангуудын зээлийн төлөлтийг барагдуулж бусдын боломжийг хулгайлсан эрх мэдэлтэнгүүдийг хариуцлагад татах хэрэгтэй.Боломжоо алдсан иргэд үнэхээр ууртай б.гаа шд.Хүний амьдрал хугацаатай шд.Идэвхтэй үе нь өнгөрсөн шд.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.114.250] 2023/3/23
Малжуулах сан ТЭДС дандаа мөнгө угаалт хулгайн зорилготой байгуулсаншд.
3 | 0 Хариулах
зочин [66.181.183.127] 2023/3/23
Тэр олон сангуудаа татан буулгавал таарна. Зөвхөн арилжааны банкаар дамжуулвал яасан юм бэ.
10 | 0 Хариулах
Зочин [192.82.90.145] 2023/3/23
монголын баяачуул гсн хүмүүс ер нь хулгайч гарууд бхимдаа ард иргэдийн татварын мөнгөөр гараа угаасан новшнууд
5 | 1 Хариулах
Гацуурт [66.181.170.226] 2023/3/23
Гацууртын Чинбат хөдөлмөрын баатар маань их ажил хэрэгч, улс орноо хөгжүүлий гэсэн бодолтой хүн шиг байгаа юм.
5 | 8 Хариулах
зочин [43.228.129.139] 2023/3/23
За даа мэдэхгүймдаа, бульхай ихтэй л гэхийм байна лээ. Монголд шударга баяжсан томчууд байхгүй. Бүгд төртэй ямар нэг сэжмээр холбогдчихсон л байдаг
9 | 1 Хариулах
Зочин [64.119.17.47] 2023/3/23
Нэг их хөдөлмөрч гэмгүй царайтай дандаа Баатар. Гавьяат . Шарк танкууд бас хүүхдүүд нь төрийн сайд гэхдээ жинхэн нүүр царай нь ард түмний мөнгийг зээл нэрээр аваад төлөөгүй олигархууд.
19 | 0 Хариулах
Зочин [103.229.121.90] 2023/3/23
юун зээл. бадамжунай чинбат хоёрын луйвар, авилга
11 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/3/23
Гацуурт
11 | 0 Хариулах
Зочин [192.82.93.12] 2023/3/23
Нөгөө гацууртын чинбат
18 | 0 Хариулах
Зочин [192.82.84.173] 2023/3/23
Сайдын аав нь, телевизийн эзэн, хөдөлмөрийн баатар хүн нь ийм бхаар энэ улс чинь хулгай дээрэмээс өөр хөгжих салбар бна уу.
28 | 0 Хариулах