ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: БЗС-гаас зээл аваад алга болсон 230 хүний мэдээллийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас зээл аван суралцсан бүх хүний мэдээллийг ил болгож байгааг өнөөдөр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв. 

Ингэснээр 1997 оноос хойш

  • дотоод зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52,698 суралцагчийн
  • буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154,662 суралцагчийн
  • гадаадын шилдэг их, дээд сургуулийн бакалаврын зэрэгт суралцахдаа БЗС-гаас зээл авсан 421, магистр, докторантурын зэрэгт зээл, тэтгэлгээр сурсан 1,950 суралцагчийн
  • Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг өнгөрсөн жил 31 хүүхэд авснаас гэрээгээ байгуулсан 23 суралцагчийн
  • Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, гадаадын шилдэг их, дээд сургууль буюу Засгийн газар хоорондын тэтгэлгээр явсан 244 хүүхдийн мэдээлэл ил тод болж байгааг тэрбээр хэлсэн юм. 

Ил тод болж буй мэдээлэлд суралцагчийн овог, нэр, суралцаж буй улс, сургууль, суралцах хугацаа болон гэрээний хэрэгжилтийн төлөв болон нийт мөнгөн дүн зэрэг багтаж байна.

Мөн сайд Л.Энх-Амгалан "БЗС-гийн зээлээр суралцсан оюутнуудад гурван ялгаа бий.

Нэгдүгээрт, БЗС-гаас зээл аван гадаад улсад суралцаад эх орондоо ирж, тав буюу түүнээс дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 921 хүн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд, чөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд буюу 1997 оноос хойш гэсэн үг. 

Хоёрдугаарт, гэрээний хугацаа дуусаагүй байгаа, эх орондоо ирээд ажиллаж байгаа хүүхдийн тоо 700 орчим байна. 

Гуравдугаарт, зээл авчхаад алга болсон 230 хүүхэд бий. Тэднийг гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа. Хэн гэж хүүхэд ямар сургууль, ямар хэмжээний мөнгийг БЗС-гаас аваад, өнөөдөр үүргээ биелүүлэхгүй алга болов гэдгийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол нийтдээ 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл БЗС дээр үүсэж байгаа гэсэн үг. Үүнийг бууруулж, БЗС-гаас авсан зээлийг төлүүлэх ажлыг зохион байгуулна" гэлээ. 

Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан "БЗС-гаас зээл авсан хүмүүсийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулахаар болж байна. Ойрын хугацаанд үе шаттайгаар БЗС-гаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулна" хэмээв. 

БЗС-гаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг энд дарж харах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.24.135] 2023/3/26
1. Энэ хүрээнд хэн дотоодод, хэн гадаадад МУ-ын хүний нөөцийн ямар чиглэл, хэрэгцээний дагуу сурч ажиллах бодлогоо эргэж харах; 2. Тэтгэлгээр сурч амжилттай төгсөөд, гэрээний нөхцөлөө биелүүлсэн хүмүүсийн хувь нэмэр, үр нөлөөг үнэлж дүгнэн, олны хүртээл болгон, сайн жишээг сурталчлах; 3. Зээл аваад төлөөгүй, төгсөж үл чадсан, эх орондоо эс ирсэн хүн бүрийг хариуцлагажуулах механизмаа тодорхойлж, жил тутам тайлагнах, өмнөхийг хуулийн байгууллагаар шийдүүлж, явц, үр дүнг нээлттэй мэдээлэх; 4. Гадаадад хэнийг, ямар түвшинд суралцуулах тухайд судалгаанд үндэслэсэн шийдвэр гаргахдаа тэтгэлэг хүртсэн, шилдэг хүмүүсийг оруулах 5.ашиг сонирхолын зөрчилтэй, тал тохой татсан, журам зөрчсөн албан тушаалтанд торгууль ногдуулах; 6. Хүртээмжийг 330 сум/улсын хэмжээнд сайжруулахын тулд хөгжил, боловсролын бодлогын баримт бичигт тусгах, 7. Тэтгэлэг олгодог, төгсөгчид нь үнэ цэнтэй австрали, америк, японы ЗГ-аас суралцах 8.тэгш эрх, хүний эрх, шудрага ёсны алдагдсан хэм хэмжээг сэргээх
0 | 0 Хариулах
Зочин [79.68.47.150] 2023/3/24
Enh-Amgalan gej populist said Orchlon surguulid heden tugrugiin tataas jil bur olgodgoo il bolgomoor. Mun Mongolian Mining Corporation hemeeh tavan tolgoin nuursiig hujaaruu zuudug kompaniin huvi ezemshdgee il bolgooch. Heden ulsynhaa ireeduin hunii nuuts, hunii surch bolovsroh erhruu dandaa dairalt hiij sensats uusgehiin.
0 | 0 Хариулах
Зочин [79.68.47.150] 2023/3/24
Ta nar uursdiinhuu hulgaig darah gej sensats degdeedgee bolioch. Muusain nuurs, zesiin hulgaichid.
2 | 0 Хариулах
Иргэн [139.5.219.113] 2023/3/23
Солонгост лав Болорцэцэг гээд луйварчин хүүхэн байгаа Дарханы Хааис-д багшилж байгаад оюутнууддаа өгөхгүй өөрөө аваад Инчоны их сургууль руу явсан. Алдартай залилан мэхлэгч луйварчин бдг.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.53] 2023/3/22
Гадаад дотоодод суралцуулдаг тэтгэлгээ болимоор ч юмуу даа, угаасаа бүтэхгүй юм шиг байна даа. 11,12-р ангийг төлбөртэй болговол яадгын, жирийн дотооддоо мал маллах хүүхдүүд 10 жил төгсөх хангалттай шүү дээ. 11, 12т мэдсэн юм юу байдгын.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/3/23
сайн байна уу, 120.52. ***ЖИРИЙН, ДОТООДДОО МАЛ МАЛЛАХ 10 ЖИЛ ТӨГСГӨХ ХАНГАЛТТАЙ ШҮҮДЭЭ. 11, 12Т МЭДСЭН ЮМ ЮУ БАЙДГЫН***. ҮГҮЙДЭЭ. хаана ч, ямар ч ажлыг хүслээрээ, сонирхлоороо, дуртайдаа хийж ажиллаж хөдөлмөрлөж буй хүүхдүүдэд боловсролынхоо анхан шатыг бүрэн дүүргэсэн байх УГ ХҮҮХДЭД Ч, МОНГОЛД Ч, ТАНД Ч, НАДАД Ч ТУН ИХ, БҮР МАШ ИХЭЭР ХЭРЭГТЭЙ, ШААРДЛАГАТАЙ. Учир нь тэдгээр хүүхдүүд дотроос эрхэлж буй ажлаасаа ихийг мэдэж дадлагатай, туршлагатай, мэдэцтэй, мэрэгжлийн мэрэгшсэн ажилтан болох тусмаа улам цааш нь мэдэж сурахын, бүр өөрийнхөө сонирхсон, дуртай байгаа чухам тэрхүү хэсгээр нарийвчилсан мэрэгшлээр сурах суралцах хүсэл тэмүүлэл эрмэлзэл төрнө, төрж ч болно. Хэргийн гол нь ягг л ийм хүүхдүүдээс бодь биет жинхэнэ үнэн мэдлэгтэй, номтой, эрдэмтэй ӨНДӨР МЭРЭГШСЭН МЭРЭГШЛИЙН ХҮМҮҮС ТӨРӨХ НЬ ИХ. ЗА ТЭГЭЭД, МАЛЧНААРАА БАЙЛАА Ч ОРЧИН ЦАГИЙН ЭДҮГЭЭГИЙН ӨНӨӨГИЙН МАЛЧИД СУРГУУЛЬ ТӨГССӨНИЙ БАТЛАМЖ ГАРТАА БАРЬСАН МУУХАН МЭРЭГЖИЛТНЭЭС ИЛҮҮ МЭДЛЭГТЭЙ Ч ЭРДЭМТЭЙ Ч БОЛОВСОН ХҮЧИН ШҮҮДЭЭ.
0 | 0 Хариулах
Зочин [180.177.2.130] 2023/3/22
Obuna bas zeel avsan bna sh kkk
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/3/22
Яамд чинь хуульчтай байдаг ! Хоорондоо ярьж судлаад яаж аль болох зардал бага шүүхдэх вэ ? Бод !
0 | 0 Хариулах
Бодол [103.229.120.243] 2023/3/22
Зугтаагаад алга болсоны дараа нь зарлах гээд удаагаад чалчаад бгаан бишүү
1 | 1 Хариулах
Зочин [107.126.28.45] 2023/3/22
Орох оронгүй үзэх зурагтгүй гуйрамчин Мэнгэт гатнуулын гөлөг Сургалтын сангаас зээлсэн олон мянган доллараа төлсөн үү ?
1 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/3/22
Уг нь болдог бол танил талаараа зээл авсан байдлыг нь харах юмсан.
3 | 2 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/3/22
Шүүхэд өгсөн нь дээр. Залилангийн хэрэг.
4 | 2 Хариулах
1 [59.153.113.17] 2023/3/22
Яриад л байхын, аль хэдийнэ шилжүүлээд, учрыг нь олооч дээ. Эсвэл тэр хүмүүст зугтаарай гэж сануулаад байдымуу
4 | 3 Хариулах
ЗОЧИН [66.181.180.95] 2023/3/22
ДАРГА ДААМЛЫН АРЫН ХААЛГАНЫ НӨХДҮҮДИЙН ХҮҮХДҮҮД БАЙГАА Л ДА. ӨМНӨХ САЙДУУД МЭДСЭН Ч ХАВ ДАРСАН БАЙНА. ДУГАРЧ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ШҮҮМЖЛЭЭД ЯАХ ВЭ.
6 | 2 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/3/22
Өмнөх сайд нь бас зөндөө л зарласан. 2 жил дараалаад нэрс зарлаж байсан. Гол нь нэгэнт зарлаад байхад өөрөө эсвэл ар гэр нь холбогдож асуудлаа шийдэх санал тавихгүй бол 2 удаа зарлаж санууллаа. одоо 3 дахь дээрээсээ хайр найргүй шүүхэд өгч мөнгийг буцааж сандаа авч дараагийн оюутанд өгөх хэрэгтэй. Шүүгчид бид төдөн удаа сануулж шүүхгүй шийдвэрлэхийг оролдсон гэдгээ хэлнэ биз.
2 | 2 Хариулах
ЗОЧИН [192.82.69.48] 2023/3/22
Тийм дээ .Шалгана шүү .шалгуулна шүү гээд урьдчилаад мэдээлэл өгчихөөр гадаад гарна , эсвэл хахуулиар хэргээ хэрэг биш болгоно.Хамгаалалтын арга хэмжээгээ аваад эхлэнэ шүү дээ
1 | 1 Хариулах
Зочин [192.82.83.140] 2023/3/22
yag zov
4 | 0 Хариулах