ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрчим хүчний хэмнэлт бий болгох зорилготой төслийн хүрээнд 50-60 угсармал барилгыг дулаалж, засварлана"

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ХБНГУ-ын “НАМА Фасилити” байгууллага, Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран нийслэл дэх угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд төслийн түнш байгууллагууд болох БХБЯ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нар хэрэгжүүлэлтийн гэрээ байгуулжээ. Мөн Төслийн удирдах хороо 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг батлав.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Угсармал барилгын дулаан алдагдлыг бууруулах төсөл нь шинжлэх ухааны үндэслэл сайтай, өргөн цар хүрээг хамарсан, техник технологийн ухаалаг шийдлийг ашигласан онцлогтой, чухал төсөл. Төслийг хэрэгжүүлэхэд байгууллагууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Уг төсөл богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжинэ гэж найдаж байна” хэмээсэн юм.

зураг
 
ulaanbaatar.mn

Нийслэлийн хэмжээнд угсармал барилгуудад дулаан, техникийн шинэчлэл хийх “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” НАМА дэмжлэгт төсөл 2026 он хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд нийт 375 барилгыг дулаалж, засварлахаар төлөвлөжээ.

Барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг бий болгох зорилготой уг төслийн хоёр дахь үе шат 2023 оны сүүлчээр эхэлж, 50-60 угсармал барилгыг сэргээн засварлах аж. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.91.173] 2023/3/15
Төсвийн мөнгөөр айлын байр дулаалахаа болино уу. Энэ бол сөх-ийн үүрэг шүү. Байраа дулаалахгүй бол дулаан өгөхгүй гэдгийг жилийн өмнөөс сануулаад явах хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Иргэн [64.119.25.113] 2023/3/14
Харин унаган хотынхон хэл ам хийж хөдаанөөс ирсэнгүүд нь юу ч мэдэхгүй хүйтэн усанд халуун усны төлбөр төлөөд суудаг юм шигээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.91.173] 2023/3/15
Хотынхон хэл ам хийх нь ховор. Хөдөөнийхөн л мэддэг юм нь хашгирч гуагачлаад байдаг. Сонголтоо эхнээс нь зөв хийж сурах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
stop china of genocide in mongolia, [192.82.78.43] 2023/3/14
stop chinese
0 | 1 Хариулах
Зочин [86.94.146.236] 2023/3/14
гэр хорооллоос байранд орсон, эсвэл хөдөөнөөс ирж байранд орсон хүмүүс ёстой тэнэг. Байранд халуун хүйтэн ус хааяа тасалдах чинь хаана ч л бдаг асуудал ш дээ. Бас паарны дулаан жаахан сулрахаар л нөгөө ажилгүй авгай нарын амны зугаа болсон байрны групп гэдэг хэдэн шизотой авгай нарын хэл амаа билүүддэг хогийн юм руугаа ороод хуцаж өгнө дөө, хөөрхий. Хэзээ нийгэмшиж, хэзээ юм үзэж нүд тайлнаа.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.181.242] 2023/3/15
Тасрах ёсгүй шдээ
0 | 0 Хариулах