Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

В.О.Зеленский утсаар ярихдаа Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр утсаар ярьжээ.

​Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцолсон байна.

Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсжээ.

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнд цаг үед цаг зав гарган утсаар ярьж, Монголын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Украин Улс дахь нөхцөл байдалд сэтгэл санаа зовж байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг дипломат үйл ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээ, энхийн замаар асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар болохыг онцлон дурдав.

​Мөн Монгол Улс хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэй хөгжүүлэхийг зорьдог бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаагаа тэмдэглэжээ.

​Хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа нотлосон байна.

 

Эх сурвалж: Монголын Ерөнхийлөгчийн Тамгын Газар