Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: “Хишиг арвин индустриал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын тус компанийн гурван хүнийг баривчилж, оффист нь нэгжлэг хийгдэж байгаа

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Өнгөрсөн шөнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, "Хишиг арвин индустриал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын найман иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан.  

Найман хүнийг харвал, "Хишиг арвин индустриал" ХХК-ийн гурав, бусад нь “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хамаарал бүхий таван хүн байгаа. 

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх нэр дурдагдсан хүмүүсийн орон байранд үзлэг нэгжлэг хийгдэж байна. Мөн “Хишиг арвин индустриал" компанийн оффис, салбар оффист нэгжлэг хийгдэж байгаа.

“Хишиг арвин индустриал" ХХК нь Эрдэнэс Тавантолгой компани анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа үндэсний томоохон компаниудын нэг гэх мэдээллийг авсан.

Тус компани болон хуучин захирал Б.Ганхуягтай холбоотой албан тушаал, авлигын гэмт хэргийн тодорхой нотлох баримт мэдээллүүд олдсон учраас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах,  хэргийн үнэн зөвийг тогтооход саад учруулж болзошгүй гэх үүднээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг дөнгөж сая АТГ-аас авлаа” хэмээв.

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/460460402827131