Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Нүүрсний 21 эрүүгийн хэрэгт хэн хэн шалгагдаж байгааг би мэдэхгүй

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийн нэрийг зарлах эсэх тухай сэтгүүлчдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулав. 

Тэрбээр “Хүнийг ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр шууд яллаж болохгүй. Би сая жагсаж байгаа хүмүүст хэлсэн. Бид 1937 он биш 2022 онд байгаа. Гадаа байгаа хүмүүс төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг шууд зарла гээд байгаа байхгүй юу. Жишээлбэл би Ц.Ариунболд прокурорын хэлж байгаа нүүрсний 21 эрүүгийн хэрэг дээр хэн хэн шалгагдаж байгааг мэдэхгүй байна. Ц.Ариунболд прокурор шүүх рүү зарим хэргийг шилжүүлэх явцдаа мэдээлж болно гэж байна.

Төрийн дээд албан тушаалтнуудаас 20-30 хүн байгаа л гэнэ. Би хараагүй, шалгаагүй, нүүрс зөөж байгааг нь хараагүй байж таамгаар энэ, энэ хүн гээд авч ирээд буудаж болохгүй биз дээ. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа цаг хугацаандаа хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, хэлсээр ял өгч, шоронд хийж чадахгүй.

Үнэхээр гэм буруугийн асуудлыг шалгаад, шалгах явцад саад учрахгүй гэвэл зарим хүний нэрсийг ил болговол яасан юм бэ гээд прокуроруудтай уулзсан. Зарим нэг тодорхой хэргүүд шүүх рүү шилжих ба маргааш зарим хүрээнд мэдээлэл хийх асуудлыг эргэж яръя гэсэн. Тэгэхгүй хэдэн жүжигчид гарч ирээд шууд нэрийг нь хэл гээд байх юм. Би хараагүй.  

Магадгүй гаргасан нүүрсний тоог нь мэдэж байгаа ганцхан хүн Монгол Улсад байгаа нь Т.Доржханд. Тэгэхээр Т.Доржханд тэр хүмүүсийн нэрийг мөрдөгчдөөс түрүүлээд зарлах ёстой байх гэж бодож байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1462671444222114