Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын ГХЯ: Монгол Улсын засгийн газар уг хэргийг сайтар шалгаж, шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нүүрсний хулгайтай холбоотой иргэдийн эсэргүүцлийн жагсаал сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг Монгол улс руу хандуулаад байна.

Мягмар гарагт БНХАУ-ын гадаад хэргийн яамны мэдээллийн цагаар энэ асуудал хөндөгдөж, тус улсын засгийн газар байр сууриа илэрхийлжээ.

Оросын ТАСС агентлагийн сэтгүүлч “Өчигдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод эсэргүүцлийн жагсаал болсон байна. Хятад улс руу гаргадаг нүүрсний экспортыг тойрсон авлига, хулгайн хэрэг хүмүүсийг бухимдуулжээ. Хятадын гадаад хэргийн яам энэ талаар ямар байр суурьтай байна вэ?” гэж хэвлэлийн хурлын үеэр асуусан байна.

Уг асуултад гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинь “Таны ярьсан зүйлийн талаар надад мэдээлэл алга. Хятад улс найрсаг хөршийнхөө хувьд Монгол улсын засгийн газар уг хэргийг сайтар шалгаж, шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна. Хэрвээ Монгол улс ийм хүсэлт гаргавал БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд холбогдох хууль, журмын хүрээнд шаардлагатай тусламжийг үзүүлэх болно” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: fmprc.gov.cn