Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

76 гацуураар гэрээ чимжээ

Зууны мэдээ
2013 оны 12 сарын 26
Зууны мэдээ

АНУ-ын Кентаки мужийн оршин суугч Селиа Томас бэлгэнд ирсэн гацуур модны цуглуулгаар гэрээ чимжээ.

Энэ онд түүний гацуур 76 “тоо толгойд” хүрээд байгаа юм.

Элизабеттаун хотын сувилагч бүсгүй Селиа Халлоуин буюу аравдугаар сарын 31-нээс эхлэн гэрээ Зул сарын гацуур модоор чимж эхэлдэг байна.

Тэрээр жил бүр олон хүнээс бэлгэнд авдаг хиймэл гацуураа цуглуулж хадгалан Зул сараар бүгдийг нь гаргаж засдаг уламжлалтай болжээ.

Томасынхан гэрийнхээ бүх өрөөг, угаалгын өрөө, гараашаа хүртэл гацуур. модоор чимдэг байна. “Олон гацуур модны гэрэл, чимэглэл их гоё байдаг. Энэ бүхэн аз жаргал, Зул сарын уур амьсгалыг бүрдүүлдэг” хэмээн Селиа Томас ярилаа.

Зураг