Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Даваа гарагаас сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр хэлэлцэж байна. Эцсийн шийдвэр гараагүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Даваа гарагаас нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх тухай захирамжийн төслийг нийслэл хэлэлцэж байна.

Тодруулбал, цаг агаарын байгууллагаас арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд цочир хүйтэрч, цас их хэмжээгээр орно гэж мэдээлж буй. Үүнтэй холбоотойгоор дээрх өдрүүдэд ЕБС-ууд цахимаар хичээллэх болон нийслэлийн төрийн байгууллагын албан хаагчдын тодорхой хувь нь цахимаар ажиллах захирамжийн төслийг хэлэлцэж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Одоогоор Хотын даргын захирамж гараагүй. Зөвхөн захирамжийн төсөл явж байгаа буюу эцэслэгдээгүй тул өөрчлөгдөх магадлалтай.

Уг төсөлд Боловсрол, шинжлэх ухааны сайдын санал болон цаг уурын байгууллагын дүгнэлтийг хүлээж байна" хэмээн хэллээ.