Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон 16 настай охин самар түүхээр явсныг тогтоосон гэх ЦЕГ-ыг мэдээллийг ар гэр нь үгүйсгэв

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: SBN

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 16 настай охин самар түүхээр явсан байсныг тогтоосон тул эрэн хайх ажиллагааг зогсоосноо цагдаагийн байгууллага өнгөрсөн Баасан гараг буюу арваннагдүгээр сарын 18-нд мэдээлсэн. Тэгэв ЦЕГ-ын энэхүү мэдээллийг ар гэрийнхэн нь үгүйсгэж, охин нь одоо болтол олдохгүй байгаа талаараа SBN телевизэд ярьжээ. 

Тус телевизийн сэтгүүлч охины ээж болон эгчтэй ярилцсан байна. Түүний ээж "Охин алга болоод 16 хонож байна. Мөнгөнморьт руу мод руу гарсан гэж сураг гараад байгаа болохоос биш яг амьд байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Ангийнхаа хүүхэдтэй уулзчихаад ирье гээд гарсан. Сураг байхгүй, ямар сайндаа Улаанбаатарт ирээд байж байна, санаа зовоод байж байна" гэсэн бол эгч нь "Өнөө өглөө байцаагч руу нь залгаад асуутал хуралтай байна эргээд залгая гэсэн. Гэтэл өнөөдөр амралтын өдөр. Цагдаагийн газрынхан утсаа авахгүй байгаа. Дүү олдсон бол холбогдох ёстой. Гэтэл утсаа авахгүй байгаа" гэлээ. 

Мөн цагдаагийн газраас гэр бүлийнхэнд нь ямар ч мэдээлэл өгөөгүй атлаа мэдээлэл гаргасан талаар тэд хэлээд хүүхдийг минь бушуухан олж өгөөч гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ. 

Охины төрсөн эгч нэмж хэлэхдээ "Манай дүү самарт явж үзээгүй. Самарт явсан эсэхийг мэдэхгүй байгаа. 1111 төвд хандсан боловч утсаа аваагүй, хариу өгөөгүй" гэдгийг хэлэв. 

Цагдаагийн ерөнхий газар 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 16 настай охин Дархан-Уул аймгийн ... суманд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон гэсэн мэдээлэл бүртгэгдсэн ба эрэн сурвалжлах ажиллагааг тасралгүй зохион байгуулж түүнийг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоосон гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.