Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймгийн дөрөв, нийслэлийн нэг тамирчин бүх Японы өсвөрийн сүмогийн тэмцээнд амжилттай оролцоод иржээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Канако Ониши

Бүх Японы сүмо сонирхогч, сүмогоор хичээллэгч хүүхдүүдийн дунд зохиогддог Wanpaku өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Токио хот дахь Сүмогийн төв ордонд аравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Wanpaku өсвөрийн сүмогийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сард таван бүсийн хэмжээнд зохион байгуулж, 120 хүүхэд оролцсоноос 9-10, 10-11, 11-12 насны ангилалд эхний хоёр байр тус тус эзэлсэн Улаанбаатар хотын нэг, Баянхонгор аймгийн дөрвөн тамирчин Япон улсад ийнхүү болсон бүх Японы өсвөрийн сүмогийн тэмцээнд оролцох эрх авсан юм. 

Бүх Японы Wanpaku өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид дараах амжилтыг үзүүлэв. 

  • 6-р ангийн ангилалд Улаанбаатар хотоос шалгарч оролцсон Тэмүүжиний Чилүүгэн шилдэг 8-д үлдэж, Комусуби цол
  • 6-р ангийн ангилалд Баянхонгор аймгаас оролцож шалгарсан Сүхтогоогийн Анхбаяр нэгийн даваанд өвдөг шороодсон бол
  • 5-р ангийн ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Өлзийхишигийн Хашмаргад шилдэг 16-д шалгарч
  • 5-р ангийн ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Цогбадрахын Бямбабаяр хоёр давжээ.
  • 4-р ангийн ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Ууганбаярын Төгс-Ирээдүй мөн хоёр давсан амжилт үзүүлсэн байна.

JCI Tokyo байгууллагаас 37 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа өсвөрийн сүмо бөхийн Wanpaku тэмцээнд Монгол Улсын өсвөрийн сүмочид долоо дахь жилдээ ийнхүү амжилттай оролцлоо.