Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууц барихаар иргэдийн эсэргүүцэлтэй тулсан компани цэцэрлэг, спорт заал барьж өгөхөөр тохиролцжээ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд залууст зориулсан цогцолбор байгуулах газарт орон сууц барихыг иргэд эсэргүүцэж байсан ч тухайн барилгын компанийн төлөөлөлтэй зөвшилцсөн байна. 

Улмаар тэрхүү компаниас нэг га газарт нь 250 хүүхдийн цэцэрлэг, хоёр давхар спорт цогцолбор байгуулж өгөхөөр болжээ. 

Энэ талаар иргэдийн төлөөлөл "Хан-Уул дүүргийн зургаадугаар хорооны 2.7 га газарт барилгын ажил эхлүүлэхийг иргэд эсэргүүцэж байсан. Ингээд тухайн барилгын компанийн хүмүүстэй өнгөрсөн долоо хоногт уулзаж, зөвшилцлөө.

Тухайн нэр бүхий компани Хан-Уул дүүргийн зургаадугаар хорооны нутагт хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор барьж өгөхөөр болсон. Иргэдийн хүсэж байсан зүйлийг нь хувийн хэвшил барьж өгөөд өөрийнхөө төслийг эхлүүлэхээр болсон гэсэн үг. Тэд цэцэрлэгийн суурийг энэ жил эхлүүлж, ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулах амлалтыг өгсөн" хэмээн хэлэв.