Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сувд: Өнгөрсөн онд 1,600 гаруй хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус байгууллага 2021 оноос эхлэн угаарын хийд хордсон иргэдийн мэдээллийг авч байгаа бөгөөд энэ хугацаанд нийслэлд 1,600 гаруй хүн угаарын хийн хордлогоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан гэдгийг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Сувд хэллээ.

Мөн тэрбээр "Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй бөгөөд шууд үхэлд хүргэх эрсдэлтэй. Гэхдээ үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн бололцоотой. Угаарын хийн хордлогод удаа дараа өртвөл хүний бие махбод хүчилтөрөгчийн дутагдалд орж, мэдрэл сэтгэцийн асуудал тулгарна. Ялангуяа, хүүхдийн ой ухаан, танин мэдэхүйд өөрчлөлт орох эрсдэлтэй учраас яндангаа хөөлөх ажлыг эрчимжүүлэх нь чухал" хэмээн мэдээллийн үеэр онцолсон юм.

Угаартах шалтгаан нь ихэнхдээ яндан хөөлөхтэй холбоотой байсан тухай тэрбээр мөн хэлсэн. Иймд өвлийн бэлтгэлийг хангахдаа хот суурин газар оршин суудаг иргэд яндангаа хөөлж, галлагааны асуудлыг шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэйг санууллаа.

Энэ жил өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар тодорхой үйл ажиллагааг НЭМҮТ-өөс зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх гарын авлагыг хүргэх юм байна.