Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин багаар аялах монгол иргэдийг хилээр визгүй нэвтрүүлэх, аяллыг зохион байгуулах жуулчны компани сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
БНСУ-ын Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл багаар аялах монгол иргэдийг, Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулан визгүй нэвтрүүлэхээр журам гаргасан.
Үүнтэй холбоотойгоор багаар аялах жуулчдын аяллыг зохион байгуулах компанийг дараах байдлаар сонгон шалгаруулах тул идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тус хөтөлбөр хэрэгжих хугацааг дуусахаас гурван сарын өмнө хэрэгжилтийн үр дүнг дүгнэж сунгах эсэхийг шийдэх аж.
Тавигдах шаардлага
Дараах нөхцөлийг бүрэн хангаж байгаа аяллын компани
- Улсын бүртгэлийн гэрчилгээнд Аялал жуулчлал чиглэлээр бүртгэгдсэн компани
- Сүүлийн 5 жилийн хугацаанд(2018 оноос ~ одоог хүртэл) Солонгос руу аялалд хамруулсан жуулчны тоо(эмчилгээний аялал жуулчлал хамаарна) нэг удаад 5-аас дээш жуулчинтай, нийт 5-аас дээш удаа аялал зохион байгуулсан туршлагатай байх.
Бүрдүүлэх бичиг баримт (Бүх бичиг баримтын баталгаат орчуулгыг хавсаргасан байх, Солонгос хэл)
- Хүсэлтийн маягт (хавсралт 1)
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Сүүлийн 5 жилийн (2018-2022 он) татварын тодорхойлолт
- Компанийн удирдлагын (захирал) иргэний үнэмлэх эх хувь, хуулбар
- Одоо ажиллаж байгаа ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тодорхойлолт(Ажилчдын тоог нягтлах зорилгоор)
- Сүүлийн 5 жилийн хугацаанд(2018 оноос ~ одоог хүртэл) Солонгос руу аялалд хамруулсан жуулчны тоо(эмчилгээний аялал жуулчлал хамаарна) 1 удаад 5-аас дээш жуулчинтай, нийт 5-аас дээш удаа аялал зохион байгуулсан туршлагатайг нотлох бичиг баримт, Солонгос чиглэлтэй аяллын бүтээгдэхүүний танилцуулга болон тухайн аялалд хамрагдсан аялагчдын нэрс(овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс зайлшгүй тэмдэглэх) зэрэг материал
- Бизнес төлөвлөгөө (тогтсон загвар байхгүй)
- Итгэмжлэх (сонгон шалгаруулалтад оролцох итгэмжлэх гаргаж байгаа тохиолдолд өгөх ба итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх хавсаргах)
Материал хүлээн авах хугацаа болон газар
- БНСУ-ын ЭСЯ-ны байранд 2022 оны наймдугаар сарын 25 (Пүрэв) - 2есдүгээр сарын 8 (Пүрэв) -ны хооронд Үдээс өмнө 09:00~11:30 цагт, үдээс хойш 14:00~17:00 цагийн хооронд авна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн компанийг зарлах:
- 2022 оны есдүгээр сарын 16 (баасан) (өөрчлөгдөх боломжтой)-ны өдөр БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудас
Нэмж мэдээлэхэд
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!