ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Өнөөдөр Хөдөлмөрийн баатар тав, Ардын багш гурав, Гавьяат цолтон 28 төрлөө

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Энэ өдөр Хөдөлмөрийн цолоор тав, Ардын цолоор гурав, Гавьяат цолоор 28 хүн шагнагдсан байна. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тав, Алтан гадар одонгоор 11 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар тав, Цэргийн хүндэт медалиар хоёр хүн шагнууллаа.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

  1. Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Гавьяат малчин Отгоны Дорж;
  2. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн зөвлөх багш, Анагаах ухааны доктор, Ардын эмч Жамьянжавын Баасанхүү;
  3. Монголын концертын төвийн тэргүүн, Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа;
  4. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Доржсүрэнгийн Шоовой;
  5. Сэлэнгэ аймгийн “Ой ан төв” үйлдвэрийн газрын дарга асан, Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсран;

АРДЫН БАГШ ЦОЛЫГ:

  1. Монгол Улсын Их сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Ойдовын Лхагваа;
  2. Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн зөвлөх, доктор, профессор, Гавьяат багш Пунцагийн Санжид;
  3. Зурхайч, Шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Лхасрангийн Тэрбиш;

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

  1. Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Түшигцоодолын Дашдэлэг;

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

  1. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх инженер Аюушжавын Юмжээ;
  2. “Хаан шаглаа” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, захирал Цэрэнлхамын Батжаргал;
  3. “Өсөх зоос” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Чойжамцын Чинбат; 

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:

  1. Ахмад багш Гаваагийн Оюун;
  2. Баянхонгор аймгийн “Өлзийт” Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвийн захирал Сүхбатын Бямбадорж;
  3. Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх профессор Нямын Бадамрагчаа;

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛЫГ:

  1. “Мотоблок” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх инженер Тогоочийн Тогтох;

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:

  1. Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Асхарын Муратхан;

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

  1. “Энэрэл” дээд сургуулийн багш, халдвар судлаач, хоол зүйч эмч Дамдиндоржийн Бат-Очир;
  2. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн зөвлөх эмч Ядамсүрэнгийн Буянжаргал;

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

  1. “Анхны анжис” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, төслийн удирдагч Чоглонгийн Нанжаа;

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

  1. “Боса холдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Цэгмэдийн Батбаяр;
  2. “Монхангай” группын ерөнхийлөгч Сэрээнэндагвын Сэргэлэн;

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛЫГ:

  1. Төр, засгийн үйлчилгээний авто баазын жолооч Баянжаргалын Очирбал;

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛЫГ:

  1. “Буянт-Ухаа” спортын ордны захирал, Олон улсын хэмжээний мастер Лодойн Энхбаяр;

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:

  1. Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Цэрэннадмидын Түмэнжаргал;
  2. “ДОЗ” энтертайнментын захирал, жүжигчин Шадавын Доржсүрэн;
  3. Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Жамсрангийн Мандухай;

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛЫГ:

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, их эмч Мөрнэрэнгийн Тунсаг;

 УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:

  1. “Боржин суварга” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, сийлбэрч Жамбалын Түвшинжаргал;

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛЫГ:

  1. “Энержи ресурс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл;

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:

  1. Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Болдын Сэргэлэн;
  2. “Нэпко” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Бат-Амгалангийн Болдбаатар;
  3. Д.Нацагдоржийн болон Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд;
  4. Улаанбаатар радиогийн ерөнхий захирал Уртнасангийн Булган;
  5. “Арт Эрдэнэ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уран дархан, мастер дархан Төмөрбаатарын Төмөрсүх;

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

  1. “Танайд мод тарья” Төрийн бус байгууллагын тэргүүн Баяраагийн Батболд нарт хүртээж;

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  1. Дархан-Уул аймгийн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Сумьясүрэнгийн Энхцэцэг;
  2. Үндэсний урлагийн их театрын цордон бүрээ хөгжимчин Төмөрхүүгийн Бадамсэрээжид;
  3. Төр, захиргааны ахмад ажилтан Гомбосүрэнгийн Төмөр-Очир;
  4. “Art line” нэгдлийн тэргүүн, жүжиг, киноны зохиолч, найруулагч Соёлтын Баярсайхан;
  5. “Хан Хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборын хангамжийн мэргэжилтэн Агийвын Итгэл;

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  1. Өвөрхангай аймгийн “Дэлгэрэх хүнс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Өөдөсийн Цэцэгмаа;
  2. “Жүр үр” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Ганболдын Сарангэрэл;
  3. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад ажилтан Дамбын Уламбаяр;
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тулга тавилан” студийн найруулагч Төрбатын Баярхүү;
  5. Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Сүхээгийн Отгонцэцэг;
  6. “Эрчим хүчний барилга угсралтын трест” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн технологич инженер Баасангийн Отгонбаяр;
  7. “Эрдэнийн гоёл” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Баасанжавын Туул;
  8. “Монголын хөрөнгийн бирж” Төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа, санхүүгийн газрын захирал Нинжийн Дөл-Эрдэнэ;
  9. “ГТБ трейдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Цээпэлийн Төгсөө;
  10. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Зундуйн Гантогоо;
  11. “Тавантолгой түлш” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүнс хангамжийн эрхлэгч Ухнаагийн Оюунбаяр;

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  1. “Очирдагинас” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Норовын Гүрдорж;
  2. Монгол Улсын Их сургуулийн багш, профессор Очирын Алтансүх;
  3. “ОБ Пластик” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барилга үйлдвэрлэлийн ажилтан Элдэв-Очирын Баярбат;
  4. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга Мавагийн Чадраабал;
  5. Төрийн орон сууцны корпорацын Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтсийн дарга Лосолын Мандахнаран;

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  1. Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Жаргалсайханы Энхтүвшин;
  2. Хилийн цэргийн 0218 дугаар ангийн орлогч, хошууч Даваасамбуугийн Мөнхсайхан нарыг тус тус шагналаа.
ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.89.186] 2022/7/9
Ямар уран бүтээл гаргаад баатар болов ойлгосонгүй
0 | 0 Хариулах
Зочин [192.82.86.201] 2022/7/9
Ерөнхийлөгч гуай, энэ шагнал гэдэг чинь бүгд ижил цалинтай байсан социализмын үед илүү сайн ажилласан хүмүүсийг урамшуулдаг арга байсан юмаа. Одоо Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд хэн илүү сайн дуулж, жүжиглэж эсвэл сайн ажиллсан эсвэл бизнес эрхэлсэн нь тэрнийхээ хэрээр илүү орлого, алдар нэрээ энэ шагнал гэдэг төмөргүйгээр олж байгаа. Тэднийг ажлаа сайн хийснийх нь төлөө татвар төлөгчдийн мөнгийг тарааж улсын эдийг засагт дарамт учруулдаг энэ маш хариуцлагагүй үйлдлээ зогсоо. Сэтгүүлчид, эдийн засагчид, судлаачид энэ шагнал, дагалдаж насаар нь төлдөг мөнгө, хангамжийг тооцож хэдэн төгрөг зарцуулдгийг судалж тооцоолж бодлогын зөвлөмж гаргах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.134] 2022/7/8
Бүгдэд нь баяр хүргэе. ҮУИТ-н гоцлооч Түмэнжаргалд томоос том баяр хүргэе. Өнөө цагийн энэ театрын нүүр царайг тахалж яваа сайн дуучин гэж боддог юм. Ёстой нүдээ олжээ.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.66.139] 2022/7/8
Гавъяат, ардын, баатаруудад үйлчилдэг тусгай эмнэлэг үйлчилгээний газар шинээр нээгээчээ, 2 р эмнэлэг ачаалалаа дийлэхээ байлаа.Үйлчлүүлэгчидийн ихэнх нь тэд боллоо.Ард түмний цөөнх бид цөөхүүлээ очергүй үйлчлүүлмээр байна
0 | 1 Хариулах
Дорж [192.82.88.15] 2022/7/8
Бат-Очир гэдэг хүн юу хийсэн гэж гавьяат болдог бнаа. 3-р төрөх эмнэлгийг дампууруулсан хүндээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.97] 2022/7/8
хүүк медалаар шүршиж байна шд хаха
1 | 0 Хариулах
Зочин [24.15.5.204] 2022/7/8
Za.za .mongolchuud.aziin.bar.hogjilooroo.tasartsan.um.bndoo
0 | 1 Хариулах
Зочин [103.26.195.194] 2022/7/8
ХАХА монгол улсыг урлагынхан чирж яваа юм уу даа. дэлхийд урлага нь нэг амжилт авчраагүй бхад шүү. өөрсдийгөө рекламдаж баярхсан хүмүүсд улам л шагнал өгөөд бх юм аа. хүк эсвэл аргагүй биз өөрийг нь сонгуулиар дэмжсэн болохоор уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.106] 2022/7/8
гоё гоё гоё хүүк агаа үнэн гоё шүү
1 | 0 Хариулах
Тоншуул [192.82.72.18] 2022/7/8
Гавьяат цагдаа, ардын цагдаа, ардын нисгэгч, ардын тамирчин зэрэг цол буй болгоё.
2 | 0 Хариулах
Тоншуул [192.82.72.18] 2022/7/8
Өө бас ардын эмч байгаа билүү?
2 | 0 Хариулах
ИРГЭН [202.9.46.6] 2022/7/7
ЭЛБЭГДОРЖ, БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ 3 ГАВЬЯАТУУДЫГ ХЭДЭН ЗУУГААР НЬ ТӨРҮҮЛЛЭЭ. ЭНЭ ХҮМҮҮС ҮНЭХЭЭР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЮМ БОЛ МОНГОЛ УЛС ЯАГААД ХӨГЖИХГҮЙ БНА ВЭ??? ГАВЬЯАТЫГ ДАГАЛДАХ МӨНГӨНД САР БҮР ХЭДЭН ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ДАГАЛДАЖ ТӨСӨВТ ДАРАМТ УЧРУУЛДАГ БОЛЛОО. ЭНЭ ХӨГЖИЛ ЮМ БОЛОВ УУ?
5 | 0 Хариулах
Irgen [64.119.21.248] 2022/7/7
Ene ih havtgairsan shagnal - uchir utga ni aldagdaj bna da.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.147] 2022/7/7
Монголынхоо зарим соёлуудыг хэмх шүүмжилмээр, ойлгох ухаан хүрэхгүй байна. Миний мэдлэг дутуу учраас ойлгохгүй байж болно гээд тойрч өнгөрөөд бичдэггүй. Одоо ч бас бичихгүй. Цухалзуулж байгаа нь энэ. Утгагүй үeрлэсэн, үнэ цэнэгүй шагналууд /бараг 5-н ам бүлтэй айлын 3-н "АЛТАН ГАДАС"-тай/. Шагнагдсан хүн амын тоон үзүүлэлтээ харвал тэд Монгол улсын төлөө юу хийв ‼️‼️ Азийн бар бүү хэл дэлхийн бар болтол хөгжил авчирсан мэт түмэн гавьяатантай, энэ бол бахархал биш ЭМГЭНЭЛ. Хурим шиг нүсэр төрсөн өдрүүд. Сард 10 сая воны цалинтай Солонгос 20-той 30-тай залуус төрсөн өдрийн шоу гэдгийг мэдэх завгүй хөгжлийн төлөө урагшилж байна. Тэд туйлширдаггүй, гэр бүлийнхээ хэмжээнд цомхон тэмдэглэдэг. Саяхан манай нэг олны танил найзын төрсөн өдрийн парти урилга онлайнаар авлаа. Маш их хөдөлмөр орсон урилга байлаа. Хуримын урилганаас ч гоё. Нэг найзаас очиж чадахгүй хүмүүс мөнгөө явуулаарай, нэгтгээд бэлэг авна гэж мсж ирлээ. Тэвчиж чадалгүй найзууддаа эсрэг байр сууриа илэрхийлж мсж бичив
16 | 1 Хариулах
Urgeljlel [202.9.46.147] 2022/7/7
Монголын энэ шоудалтын зочин хүүхнүүдийн тансаглалын өрсөлдөөн, хаана юу ч болсон байнгын гол дүрийн, тоотой хэдэн олны танил шоучин будмал бүсгүйчүүд харагддаг. Миний хувьд тэднийг харж таашаахаас илүү, Монгол хүний амьдралын дундаж чанарыг бодоод хямарч суудаг. Дов жалга, байгууллагын хурган наадмууд хэрээс хэтэрч, МОНГОЛ НААДАМ-н үнэ цэнэ, түүх соёл утгаа алдлаа. Хэн хүссэн нь хэдэн модон банзаар тайз засаад наадам хийдэг болж. Наадам 6-р сарын сүүлээс 9 сар хүртэл энд тэнд үргэлжилнэ. Жилийн 12 сарын 4/1-т наадаж байна. Урлаг, спорт, улс төрийн тодорхой этиктэй нийгмийн нөлөөллийн давхаргууд гэрээсээ баталгаагүй сүлжээний наймаа яриад олонд нөлөөлж байгаа байдалд үнэнхүү харамсаж суудаг. Бүр нийгмийн соён гэгээрүүлэгч гэх хүн APU-д хөрөнгө оруулалт хийхийг уриалаад ярьж байна. APU хөгжсөнөөр хөрөнгө оруулагчид башийх ч, энэ хөгжил Монголд юу авч ирсэн юм бэ‼️ Тэдний хөрөнгөөр архины хөгжил тэнгэрт тулж, архичидын ар гэр, олон үеэрээ дебильтэж, гэр бүл салалт, биенээ хөнөөх-
13 | 1 Хариулах
Urgeljlel-1 [202.9.46.147] 2022/7/7
-Тэдний хөрөнгөөр архины хөгжил тэнгэрт тулж, архичидын ар гэр, олон үеэрээ дипилтэж, гэр бүл салалт, биенээ хөнөөх, донтогсод, хог түүгчидээр Монголоо гоёх юм байхдаа. Солонгосын 60сая хүн сөжү гэдэг ганцхан архитай. Тэд болоод л байна. Монголын лангуун дээрх гоёмсог архинуудаа хараарай. 3сая хүнд одоо болно ш дээ. Үнэгүй бэлгэнд сүргээрээ лайкдаж, 2хон нь авч байгаа дүр зураг өрөвдмөөр санагдаж байна. Хүнд чинь бас үнэ цэнэ гэж байх ёстой. Үнэхээр үнэлэж явдаг хүмүүс, болсон болоогүй юманд шэйр хийж, лайк дараад 50.000төгрөгний төлөө үнэнхүү идэвхтэй байгааг нь хараад таашаадаггүй. Энэ хорвоод үнэгүй юм гэж хэзээ ч байхгүй. Үнэгүй л олдож байгаа бол үнэ цэнэгүй, эсвэл өөрийг чинь ашигласныхаа төлөө өгч байгааг ойлгох хэрэгтэй
12 | 1 Хариулах
Urgeljlel—2 [202.9.46.147] 2022/7/7
Байдаг хөрөнгө, хураасан мөнгө, хандиваар цугласан зоосоо Солонгосын эмнэлэг нэртэй бизнесийн сүлжээнд хэдэн зуун саяар нь өгч, Солонгос эмнэлэгүүдийн барилга, техник, хөгжлийг Монголчууд босгож, Солонгосчуудыг баяжуулж, эмнэлэгүүдэд нь хөрөнгө оруулалт хийж өгөөд, өөрсдөө кармаагаа сэгсэрч хоосон үлдээд эдгэрсэн ч юмгүй буцдаг хүмүүс их байна. Алтан амиа алдаж, аврагдсан нь үнэхээр цөөхөн статистик байдаг. Хайран амь, хайран мөнгө, ард нь хувхай хоосон үлдэж байгаа гэр бүлийнхэн нь хүн ч үгүй, мөнгө ч үгүй, өмнөөс нь сэтгэл сэмрэхгүй яаж байх юм бэ... 100% итгэлгүй эмчилгээнд ч болно гэдэг хариу өгдөг эмнэлэгүүд байна. Тэд нарт Монгол хүний итгэлээ алдарсан зовлон, мөнгөгүй хамаг юмаа шавхан ирэх нь сонин биш. Мөнгө нь хэрэгтэй. Энэ их Солонгосруу урсаж байгаа хэдэн наяд төгрөгөөр Монголд хэдэн арван нэгдсэн эмнэлэг босгох байлаа. Саяхны шинэ хуулиар Солонгост урт хугацаанд оршин суух визтэй хүмүүс ар гэр, ах дүүгээ ажлын визээр урих эрх өгсөн.-
10 | 1
Urgeljlel—3 [202.9.46.147] 2022/7/7
Монголчууд маш их баярлаж дуулиантай хүлээж авсан. Би үүнд их эмзэглэж байгаа. Солонгосын нийгмийн хамгийн доод түвшиний хүмүүс ч тоож хийдэггүй ажлууд. Цалингийн хамгийн доод хэмжээ, хамгийн хүнд нөхцөлд, өдөржин гадаа, аюулгүйн ажлын даатгалгүй. Шулуухан хэлэхэд энэ бол хөгжил дорой, иргэнээ хамгаалж, хүнээ хайрладаггүй, сул дорой улс орнуудад зориулсан бодлого. Солонгос ажоши нар голж байгаа газар тариалан, далайн хүнд хүчир ажлыг Монголын шинэ үеийн дээд боловсролтой сайхан хөвгүүд охид, залуучууд ирж хийнэ гэж бодохоор бухимдаж бачуурж байна. Солонгосчууд залуу үеэ хайрлаад хэзээ ч ийм ажил хийлгэхгүй, тэднийгээ хүнийх нь хувтд хөгжүүлэхэд анхаардаг. Энэ орны баялаг ганцхан СОЛОНГОС ХҮН дээр тогтож байна. Хүн дээрээ хөгжиж байгаа болохоос баялагаар хөгжөөгүй.
9 | 1
Urgeljlel—4 [202.9.46.147] 2022/7/7
Тэд иргэнээ хайрлаж, үнэлж, тэднийг эрүүл байлгах, хөгжүүлэх, чанаржуулахын төлөө махран зүтгэж хүндээ чиглэсэн ухаалаг, энэрэнгүй бодлогууд гаргадаг. Хар бор ажлуудаа дунд ахмад үе болоод 78% нь хөгжил дорой орнуудын гадаадын иргэдээр нугалуулж байна. Өндөр хөгжилтэй, үнэ цэнэтэй иргэнтэй улс орны иргэд Солонгост хар ажил хийдэггүй ‼️ Монгол орны баялаг юу вэ...??? Монгол хүний ҮНЭ ЦЭНЭ хаана байна вэ ...??? Маш олон хөндөх асуудлууд байна. Ухаан хүрч ойлгохгүй байна би...
8 | 1
Зочин [66.181.167.151] 2022/7/7
соёлын, жүжгийн, урлагын 10 хүн гавьяат цол тэмдгээр шагнагдаж байхад хүний гавьяат эмчээр 1 л хүн шагнагдаж байгаа нь эрүүл мэнд, боловсролын салбарыг орхигдуулсны илрэл юм. Бид хөгжихийн тулд эрүүл мэнд боловсролын салбарыг л хөгжүүлэх хэрэгтэй
4 | 1 Хариулах
Communist [202.126.88.184] 2022/7/7
engineer tehnikch hun turiin medal awsang er harsangui. endees jujigchin bolwol hamaagui ih tunur huraaj bolohnee gesen oilgoltiig huuhduuded tur maan uuruu ugch bnda. haramsaltai
2 | 0 Хариулах
Зочин [103.141.250.2] 2022/7/7
эндээс хошиг шог жүжигчигд л ажил хийдэг бусад нь юу хийдэггүй харагдаж бна да
1 | 0 Хариулах
Зочин [124.158.107.35] 2022/7/7
харахад өнгө будгаар чимэглэсэн төмрийн өөдөс мөртлөө мөн ч их ид шидтэй юмаа . Ядаж жаахан үнэт металл чулуу алга.
2 | 0 Хариулах
Ухна жолооч Хүрэлсүхэд [86.107.104.18] 2022/7/7
шагналын тасгийн ЭМЭГТЭЙ "Ө.Мөнгөнц....."-ийг ордны 3 давхарт тамга даруулдаг "давхар ажлын" ДАРАМТ үзүүлдэг өлөн харцтай Хүүк / нас 54/ ичээ хөгшөөн. Ажлын бус цагаар ... шөнө 23 цагт утсаар, Viber -аар"өлөн яриагаар" залгадгаа ч зогсоо. Даруу төлөв, зөв хүмүүжилтэй, шударга Эмэгтэйг ДЭЭРЭНГҮЙ харьцаагаараа зөндөө ашиглалаа. Өөртэйгээ ижил луйварчин эмэгтэйг олж хонхоо дарж ажиллуул Банкны луйварчин
2 | 1 Хариулах
Зочин [103.11.195.2] 2022/7/7
“Монхангай” группын ерөнхийлөгч Сэрээнэндагвын Сэргэлэн танд баяр хүргэе! Амьдралд хөл тавихад тосож авсан хүн шүү та.
2 | 4 Хариулах
98 [66.181.190.10] 2022/7/7
Сангийн сайд ын эгч Сэргэлэн гавъяат болжээ
2 | 2 Хариулах
Зочин [192.82.83.245] 2022/7/7
Жилд олгох шагналыг хязгаарлая
8 | 1 Хариулах
98 [66.181.190.10] 2022/7/7
Гишүүн Ч.Ундрамын аав Чинбат гавъяат болжээ
1 | 4 Хариулах
Зочин [202.9.40.244] 2022/7/7
ene olon utgagui komminist shagnaluudaa bolchij boldogguimuu
10 | 1 Хариулах
Зочин [182.2.29.51] 2022/7/7
авчаагаанууд нь баярлаад байхаар болигдохгүй байна
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.147] 2022/7/7
Shivshigte amitas uursdiiguu todorhoilod guilded bdii ble
5 | 0 Хариулах