ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: Хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 оны зургаадугаар сарын 11-ний өдөр батлагджээ.

Хуулийг 1999 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд долоон удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Бидний заавал мэдэх ёстой энэхүү хуулийн зарим заалтыг онцлон хүргэж байна.

Гэр бүлийн тухай хуулиас

4.4.Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.

7.2.Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ.

10.3.Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ.

12.2.Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.

14.6.Гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

14.7.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.

15.1.Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ.

21.5.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

26.2.Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ:

  • 26.2.1.хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;
  • 26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;
  • 26.2.3.хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;
  • 26.2.4.хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах.

27.1.Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.

37.1.Гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдохоос өмнө, эсхүл гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн, гурван нас хүрээгүй болон тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй буюу гэрлэлтээ цуцлуулах үед тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл гэрлэлт цуцлуулахаас өмнө тэтгэвэрт гарсан бол салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй.

40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

  • 40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
  • 40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.

40.2.Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

47.2.Тэжээн тэтгүүлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсноос тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага гаргаж болно.

48.1.Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

49.1.Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно.

50.2.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.

50.3.Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.185.250] 2022/8/4
Uuruu amidrah chadvargui huuhnuud yaj iij baigaad huuhed gargaad ter huuhdiinhee munguur amidardag uym b.aa.hiideg ajil ni ter uym b.a,uruvdmuur
3 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/4/19
цалингаа өгөхгүй 6 7 жил болж байгаа компаниуддаа бас алданги тооцоод нөхөн өгүүл.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.40] 2022/4/2
2 улаан хоолойгоо хянаж чаддагүй эрчүүд бол үүргээ хүлээх л хэрэгтэй эмэгтэйчүүд нь ч журамтай бх хэрэгтэй буянгийн жагаа 1-н ажилчдынхаа хурал дээр 1 ажилтанаа чи надтай барьцаад бн уу наад гэр бүлээсээ гадуурх харьцаагаа боль манай залуус тэжээж чадахгүй бж гудамны банхар гөлөгнүүд хийгээд явж бн гээд загнаж бсан нь гашуун ч үнэн шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.10] 2022/3/31
Оросд гадаад явах эрхийг нь хүртэл хаадаг. Манайхан санаа ав! Эрхийг нь хязгаарлаад эхлэнгүүт төлдөг л бхгүй юу даа
0 | 0 Хариулах
bii [202.21.108.217] 2022/3/31
shine huuliaar 3n saraas iluu hugatsaagaar tuluugui bol gadagshaa yavah erhiig hyazgaarlah ,horih zereg nemelt zaaltuudtai bolsnoos hoish sain tulugduj bgaa suuliin ued
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.86] 2022/3/30
Hiree medej zulzagalaa!
3 | 0 Хариулах
Ard [103.26.193.40] 2022/3/30
Gerleltee burtguuleegui humuusees tetgemj avah n shudraga bus aimshigtai huuhnuud albaar suuhgui hernee huuhedtei bolj bn shuu huuhedtei bolii amidraii heden humuus ehleed butrguuldeg bh yostoi huuhed Farhad hamt gerleltiin gerchilgeegiin olgohgui Bol gene zaluus helmegdeed bn shuu bi bas neg helmegdsen hunii neg bn tgd bichlee
0 | 6 Хариулах
Ok [192.82.88.170] 2022/3/30
Erchuudee belegevchee heregle, chichireed belgevchgyi untah durtai, tgeed huuhed hiichiheed hariutsalgagaas multrah durtai
7 | 1 Хариулах
ЛОЛ [153.201.120.37] 2022/4/4
Хүүхнүүд нь ч гэсэн бэлгэвчийг нь хэрэглүүл. Бэлгэвчтэй л унтья гэвэл ямар ч хүссэн эр бэлгэвчээ хийгээд унтна. тэгээд хүсээгүй хийчихээд албатай юм шиг мөнгө нэхээд тэжээлгүүлээд хэвтэж байх санаатай!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.152] 2022/3/30
Ажилгуй, бие муутай хун яах болж бна вэ? Хулгай хийх юм уу?! Унэндээ муухай эмтэй сууж зовж яваа хайран залуусыг дэмжих туслах ухаан терд бну??!!!
3 | 6 Хариулах
Paвcaл [73.42.213.129] 2022/3/30
Юм болгонд эр хүнийг буруутгадаг нийгмээ болих хэрэгтэй.
4 | 5 Хариулах
Zail [202.126.89.75] 2023/1/29
Need ariuhan ch yum shig sda baliar yanhnuud bn sda
0 | 0 Хариулах
Ok [192.82.88.170] 2022/3/30
Chamaig hucheer ter muu emtei suulgaagyi, nas biend hursen um songoltoo chi uuruu hiisen, bi gaihaad bdag muu er bai, muu em ch bai suuchihaad hed daraalalaad huuhed gargaad ter huuhduud ni hagas ulsuglun buh umaaraa hagas dutuu, belegevchee hereglej sur mongolchuuddaaa
4 | 0 Хариулах
Зочин [126.133.229.79] 2022/3/30
Хүүхэд төрүүлсэн бол хариуцлагаа хүлээ. Наад хүүхэд чинь өөрийн хүслээр энэ хорвоод ирээгүй, чи бий болгосон насанд хүртэл нь хариуцлага хүлээх ёстой эцэг хүн.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.49] 2022/3/31
Хүүхэдтэй болмооргүй байгаа бол бэлгэвч бэлгэвч бэлгэвч.Нөгөө эмэгтэй чинь ерөндөгтэй байна уу, эм уудаг байна уу, найдалтгүй. Нэг өдөр л эмээ уухаа болчиж болно. Тэтгэмж өгөх чадваргүй, хүүхэд өсгөхөд санхүүгийн чадвар давчдана гэдгээ мэдэж байгаа бол бэлгэвчээ хэрэглэ. Нэгэнт хүүхэдтэй болсон бол тэтгэмжийг нь төл. Чи тэр эмэгтэйд биш, хүүхэддээ өгч байгаа шүү дээ
2 | 0 Хариулах