Индэр    
2022 оны 3 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Хосууд нэгэндээ үнэнч байгаагүй бол амьдралаасаа урвасан хэмээн хүндээр хүлээж авдаг. Тиймдээ ч салалтын нэг шалтгаан болдог"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Хариуцлагатай, тогтвортой гэр бүл нийгмийн үнэт зүйл - 

Гэр бүл тойрсон сэдвийн хүрээнд энэ удаад харилцааны талаар онцлон Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. 

- Хоёулаа өмнө нь гэр бүл төлөвлөлтийн талаар ярилцсан. Хэдийгээр төлөвлөсөн, ихэнх зүйлээ тооцсон байлаа ч харилцаатай холбоотой асуудал их байна шүү дээ. Энэ удаагийн ярилцлагаа уг сэдвээр эхлүүлье?

- Гэр бүлийн харилцаа нь маш их хүлээлттэй, эмзэг харилцаа. Энэ нь тухайн гэр бүл хэр удаан оршин тогтнох вэ гэдгийг тодорхойлдог. 

Тогтвортой гэр бүл бол нийгмийн үнэт зүйл. Гэр бүл эрүүл байвал нийгэм эрүүл байна гэсэн үг.

Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч орчин учраас хүмүүжилтэй, ёс суртахуунтай, эх оронч сэтгэлгээтэй, нийгмийн хэм хэмжээг эрхэмлэдэг хүн нийгэмд бүтээгдэх нь чухал. Энэ утгаар нь авч үзвэл эхнэр, нөхрийн харилцаа нь зөвхөн тэр хоёр хүний асуудал биш, нийгмийн асуудал. Иймээс ч нийгэм нь гэр бүлийг дэмждэг, түүнд чиглэсэн олон үйлчилгээг хөгжүүлдэг, харилцааг зохицуулах хууль гаргадаг. Бас гэр бүлд тодорхой үүрэг хүлээлгэж, хариуцлага тооцдог. 

- Та нэгэн ярилцлагадаа гэр бүлийн мөчлөгүүдийн талаар хөндсөн байсан. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

- Гэр бүлийн амьдрал нь тодорхой мөчлөгүүдийг давж гардаг. Залуу гэр бүлийн хувьд эхний таван жил нь зохицох, хүлээн зөвшөөрөх, ирээдүйн зорилгынхоо төлөө үзэл бодол, санаа сэтгэлээ нэгтгэх хугацаа юм. Үүнд үерхлийн хугацааг тооцохгүй. Нэг гэрт орж, дундын өмчтэй болж, санхүү төсөв нэг болж эхэлснээр гэр бүлийн амьдрал эхэлж байна гэсэн үг

Эхний таван жил бол хамгийн эгзэгтэй үе. Яагаад гэвэл хоёр өөр газар өсөж торнисон, өөр итгэл үнэмшил, үзэл бодол, соёлтой эсрэг хүйсийн хүмүүс нэг гэрт орж, хамт амьдрахын тулд маш их зүйлтэй дасан зохицох хэрэгтэй болно. 

Эхнэр, нөхрийн харилцаа нь зөвхөн тэр хоёр хүний асуудал биш, нийгмийн асуудал

Гэрлэнэ гэдэг бол нэгнийгээ байгаагаар нь хүлээж авах, хувь хүн гэдэг эрх чөлөөг нь хүндэтгэх, эхнэр нөхөр хоёр нэг талд гарахыг хэлдэг. Энэ үйл явц эхний таван жилд явагддаг. Уг хугацаанд хүлээн зөвшөөрөлцөж, зохицож чадахгүй бол салдаг. Тиймээс эхний таван жилд салах магадлал хамгийн өндөр байдаг. 

Мөн дунд насанд ч салах магадлал нэмэгддэг нь хүний амьдралын шилжилтийн үетэй холбоотой. 40-өөс дээш насныханд энэ хамаарна. Тиймээс гэр бүлээ төлөвлөхдөө илүү том, өргөн хүрээнд харах шаардлагатай. 

- Гэр бүлээ тогтвортой үргэлжлүүлэхийн тулд яах ёстой вэ?

- Монгол залуус гэр бүлийн амьдралдаа гурван зүйл анхаарах хэрэгтэй.

Нэгдүгээрт, гэрлэнэ гэдэг нь тоглоом биш. Туршиж үзээд больчихдог зүйл биш, ялангуяа хүүхэдтэй болсон бол. Гэрлэнэ гэдэг нь эхлүүлсэн амьдралдаа тууштай байх тухай асуудал

Гэр бүл судлалд тухайн гэр бүлд хүний амь нас, эрүүл мэнд, хүний эрхийн суурь зарчмууд зөрчигдөх нөхцөл байдал үүсээгүй бол салахыг дэмждэггүй. Үнэхээр аюултай нөхцөл байдал үүссэн бол гэрлэлтийг дуусгавар болгохыг зөвлөдөг. Бусад асуудлыг хосууд өөрсдөө шийдэх, гэр бүлийнхээ харилцааг эрүүлжүүлэхийн тулд хичээх боломжтой гэж үздэг. 

Хоёрдугаарт, гэрлэхээсээ өмнө хүүхэдтэй болохыг тэвчих хэрэгтэй. Гэрлээд, дасан зохицох хугацааг туулсныхаа дараа төлөвлөгөөтэйгөөр хүүхэдтэй болох хэрэгтэй. Хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадамжтай боллоо гэж бодсон үедээ хүүхэдтэй болох нь чухал. Хүүхдэд олон талын хэрэгцээ бий.

Гуравдугаарт, боловсролтой, орлоготой болсныхоо дараа гэрлэх хэрэгтэй. Хүүхдийнхээ хамгийн анхдагч хэрэгцээ болох шим тэжээлтэй хүнс, дулаан орон байр, наад захын хэрэгцээг нь өөрөө хангах чадамжтай болсон үедээ гэрлэнэ гэсэн үг.

2018 оны суурь судалгаанд хамрагдсан нийт гэр бүлийн 25 хувь нь нийлмэл гэр бүл байсан. Өөрөөр хэлбэл, орлоготой болоогүй, ээж, ааваасаа тусдаа гараагүй буюу бие даагаагүй байхдаа хүүхэдтэй болчхоод хамт амьдарч байна. Энэ бол өндөр тоо. 

- Та сая хүний амь нас, эрүүл мэндэд халтай нөхцөл байдал үүсээгүй бол бусдыг нь хамтдаа ярилцаж шийдэх, харилцаагаа эрүүлжүүлэхийн төлөө хичээх боломжтой гэж Гэр бүлд судлалд үздэг талаар дурдлаа. Гэвч өнөө цагт гуравдагч хүн орж ирэх буюу араар тавилтаас үүдэн гэр бүлийн харилцаа төгсөж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Гэр бүлийн амьдралд хосууд нэгнээсээ олон зүйлийг хүсэж хүлээж байдаг.

Үүний дотроос хамгийн чухал зүйл бол дотно харилцаандаа ариун нандин үнэнч байхыг шаарддаг. Бэлгийн харилцаа бол биологийн хүчин зүйл боловч түүнийг хэрхэн зохицуулж байгаагаар нь тухайн хүний ёс суртахууныг тодорхойлж болох юм.

Энэ бол зөвхөн хайртай хүнтэйгээ хийж болох тийм л зүйл. Зүрх сэтгэлийн хайрыг бие махбодоороо мэдэрч, түүнийгээ илүү ихээр хайрлаж, уусах мэдрэмж юм. Сэтгэл зүрхний ямар нэгэн холбоогүй хүнтэй энэ зүйлийг хийнэ гэдэг нь өөрөө амьтанлаг байдлаар хэрэгцээгээ хангаж байгаатай ялгаагүй.

Хосууд нэгнээ өөрт нь үнэнч байгаагүй бол надаас урвасан гэхээсээ илүүтэй амьдралаасаа урвасан гэж үзэж хүндээр хүлээж авдаг. Тиймдээ ч гэр бүл салалтын нэг шалтгаан болоод буй юм.

- Салалтын талаар бас нэгэн асуулт байна. Жилд 3.3-4.2 мянган гэр бүл салж байна. Үүнээс дийлэнх нь 10-аас дээш жил амьдарсан гэр бүл байгаа. Та салалтын шалтгааны талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгааны багт багтаж байсан шүү дээ. Судалгааны дүнгээс танилцуулахгүй юу. Гэр бүл салахад юу нөлөөлөөд байна вэ?

- Гэр бүл салалтыг нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинж байдалтай уялдуулан судлах шаардлагатай юм. 2018 оны судалгаанаас үзвэл салалтын шалтгааныг  

  1. архидалт, хүчирхийлэл,
  2. үнэнч бус байдал,
  3. үзэл бодол таараагүй,
  4. удаан хугацаанд тусдаа амьдарснаас,
  5. хадмуудын нөлөөллөөс үүдсэн гэж үзсэн байгаа.
Гэрлэлтээ цуцалсан болон тусгаарласан хүмүүсээс тухайн салалтыг санаачлагчаар нь тодруулахад эмэгтэйчүүд өндөр хувьтай(50.7%) байна. Харин хосууд хамтран салах шийдвэрийг гаргах тохиолдол цөөн (17.9%) байна.

Гэр бүл цуцлалтын асуудлын хүрээнд аль нэг талын шийдвэр давамгайлах буюу хамтарч гаргаагүй тохиолдолд дээр дурдсанчлан харилцан тохиролцох, үзэл бодлоо хэлэлцэхгүйн улмаас аль нэг тал нь хохирч үлдэх, хүүхдэд ээлгүй гэр бүл бий болох талтай.

График 1, Гэр бүл цуцлалт, хамт амьдарсан хугацаагаар, 2017-2020 он

Монгол Улсад 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн маргааныг тус ажиллагаагаар шийдвэрлэдэг болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 буюу “гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан”-аас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар хэрэгжүүлнэ гэж тусгасан. Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг заавал хэрэглэдэг.

Харин гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийллийн дарамтад байдаг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тохиолдолд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхгүйгээр шүүх шийдвэрлэдэг журамтай. Эвлэрүүлэн зуучлалыг иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэхээр хуульчилсан.

Салалтыг бууруулах нэг хүчин зүйл бол эвлэрүүлэн зуучлалыг үр дүнд хүргэх явдал юм.

- Гэр бүлийн маргааны суурь шалтгаан нь юу вэ?

- Гэр бүлийн харилцаанд олон төрлийн зөрчил, маргаан тохиолддог. Тухайлбал, гэр бүлийн амьжиргааны чанар ба түвшин нь зөрчил маргаан үүсэхэд ихээр нөлөөлдөг. Хосууд хоорондын сөргөлдөөн, бага насны хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох, өртөх байдал, амиа хорлолт, гэр бүл дэх хүчирхийлэл болон нийгмийн үнэлэмжийн гажуудал зэрэг үзэгдлүүд нь үүний илрэл болж байгаа юм. Гэр бүлийн зөрчил, маргааны талаар эрдэмтэн, судлаачид олон талаас судлан, дүгнэсээр ирсэн.

Гэр бүл нь гишүүдийн таатай амьдрах, үр удмаа залгуулж, өв соёлоо хадгалан, уламжлуулах үүрэгтэй. Харин нийгэм өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлийн дотоод харилцааны шинж байдал, гэр бүлийн үнэт зүйлсэд өөрчлөлт гарч байдаг.

Гэрлэлтийн гол мөн чанар нь хамтын үүрэг, хариуцлага

Гэр бүл дэх зөрчил, маргааны шалтгаан олон талтай байдаг. Жишээлбэл, харилцан үл ойлголцол, санхүүгийн хүрэлцээгүй байдал гэх зэрэг олон талаас нь тайлбарлан судалдаг байна.

Гэр бүлийн харилцааны хэв шинж өөрчлөлт 2018 судалгаанд дурдсанаар Гэр бүлийн зөрчил, маргааны шалтгааныг эрэмбэлбэл

  • санхүүгээс үүдэлтэй - 41.4%,
  • согтууруулах ундааны хэрэглээнээс  - 15.7%,
  • хүүхдийн асуудлаар - 15.3%,
  • өр зээл  - 13.9%,
  • үзэл бодлын зөрчлөөс гэж 11% нь хариулжээ.

Үүсэж байгаа зөрчил, маргааныг гэр бүлийн гишүүдээр нь харьцуулахад дийлэнх нь буюу 79.9% нь эхнэр-нөхрийн хооронд, 19.1% нь эцэг, эх болон хүүхдүүд, 7.1% нь хадам, хүргэн бэрүүдийн хооронд үүсдэг байгаа юм.

- Ярилцлагын төгсгөлд гэрлэлтийн баталгааны талаар асуумаар байна. Сүүлийн жилүүдэд гэр бүлээ бүртгүүлэх нь багасжээ. Жишээлбэл, 2018 онд хийгдсэн гэрлэлтийн бүртгэлийг 1,000 хүн амд ногдох хувиар үзвэл 10.2 байж. Харин 2019 онд 9.8, 2020 онд 6.9 болтлоо буурсан. Хэдийгээр 2020 онд хөл хорио, зарим үйлчилгээнд хязгаар тогтоосонтой холбоотойгоор буурчээ гэж үзэх үндэслэлтэй боловч гэрлэлтээ бүртгүүлэхдээ хойргоших хандлага байсаар байна. Үүн дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

- Шинжлэх ухааны үүднээс “гэрлэлтийг насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нийгэм эдийн засгийн болон хүйсийн хувьд харилцан хоорондоо холбогдож, нийгэм, хууль зүй, сэтгэл санааны хувьд харилцан бие биеийнхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээхийг хэлнэ” гэж тодорхойлдог. Үүнээс үзвэл гэрлэлтийн гол мөн чанар нь хамтын үүрэг, хариуцлага юм.

Хамтран амьдрах нь гэрлэлтийн харилцаатай ихээхэн ижил төстэй боловч хуулийн өмнө харилцан адилгүй байр суурьтай. Өөрөөр хэлбэл, хамтын амьдрал зохиосон хүмүүс дотно харилцаан дээрээ тулгуурлан нэг дор амьдрах бөгөөд бэлгийн харьцаатай байж, зарим тохиолдолд үр хүүхэдтэй ч болдог.

Тиймээс хамтын амьдралыг Америкт эсрэг хүйстэн хоорондын хайр сэтгэл буюу гэрлэлтийн өмнөх үе шат гэж үздэг бол Европын орнуудад хамтын амьдралыг гэрлэлтийн өмнөх бэлтгэл үе шат хэмээн тодорхойлдог.

Үүнээс харахад хамтын амьдрал ба гэрлэлт нь хүмүүс хоорондын харилцаа болон гүйцэтгэх үүрэг хариуцлагынхаа хувьд харилцан адил төстэй боловч тухайн улс орон, соёлоо дагаад хууль ёсны ба хуулиас гадуурх ойлголт болдог. Гэрлэлт, хамтын амьдрал хоёрын аль нэгийг нь хувь хүн өөрийн хүсэл сонирхол дээрээ тулгуурлан, чөлөөтэй сонгох боломжтой.

Тухайн улс орны, соёлын нөхцөл байдлыг дагаад гэрлэлтийг хүмүүс харилцан адилгүй ойлгодог байна. Гэхдээ гэрлэлт нь нийтлэг нэг учир утгатайн зэрэгцээ бас нийгмийн харилцааг дагаад хувьсан өөрчлөгддөг онцлогтой үзэгдэл юм.

График 2, Гэрлэлт бүртгэл ба цуцлалт, 1,000 хүн амд ногдохоор, 2016-2020

Хосууд гэрлэснээр нийгмийн өмнө болон гэр бүлийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага нь хуулийн хүрээнд баталгааждаг. Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийн харилцаа үүсдэг.

  • Өөрөөр хэлбэл, гэрлэгчид гэж хуулийн дагуу гэрлэлтээ баталгаажуулсан эхнэр, нөхрийг хэлэх бөгөөд тэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг. Гэрлэгчид нь гэр бүл төлөвлөх, оршин суух газар, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх эдэлдэг.
  • Харин гэр бүлээ бат тогтвортой байлгах, бие биедээ үнэнч байх, хүүхдээ гэр бүлдээ эрүүл, өв тэгш өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, ургийн бичиг хөтөлж, үр хойчоо цус ойртохоос сэргийлэх үүрэг хүлээнэ.

Ийм учраас л гэрлэлтээ батлуулах шаардлагатай юм. Манай улсын хувьд хамтран амьдрах нь хариуцлагаас зайлсхийх нэг нөхцөл болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[103.80.210.183] 2022/4/19
хүчиндэгч ИХ гишүүд байхад наадах чинь худлаа хоосон үг дээ.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.109.140] 2022/4/5
Энэ багш үнэн л зүйл хэлсэн байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [89.15.236.76] 2022/4/4
statistik 2019 2020 ond burtgel bagassan grj bgaa n tsar tahaltai bas holbootoi. hamag yum haalttai hol horiotoi uy. hol horio sularsan ch gaduur garj yavahaas hun bur tseerlej bsn bh. ter meriige bas bodoltsoj sudlagaagaa harahgui bol shal hudlaa too barimt bolood yavchij bgaam bishuu. hol horiond delhii dayar ger buliin huchirhiilel ihessen, daraa n salalt hol horio tavaigdahtai zeregtseed ihsene geh met. gehdee ene hunii ogson medeelel n zugeer l yamar ch dundaj heriin nasnii emegtei helchih zuil bn. shinjleh uhaanii undesleltei, setgel sudlal,niigem sudlaliin erdem unertehgui bn. anhnaasa hariutslagatai bai, togloom bish shu, neg suusan bol bolhoos n bolohgui hurtel n tesne shu gej yamar ch hun helne de. ogoojtei sorgog yum alga da.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.251] 2022/3/27
Хэрвээ хуурах үргэлж нууж хаах юм бол сууж гэр бүл болох хэрэггүй хамтрагч байр нь дээр
0 | 0 Хариулах
зочин [202.9.47.63] 2022/3/27
Эхнэр нөхөр болж хамтран амьдрах бүтэхгүй зовлон.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.107] 2022/3/25
Монголоор дүүрэн [хориотой үг] айлын эхнэрүүд Тэд нэг нөхөртэй 2,3 нууц амрагтай хэд хэдэн уулздаг тэтгүүлдэг залуутай бхыг л хүсдэг болж
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.198] 2022/4/2
чамтай таарсанууд нь уу?
0 | 1 Хариулах
Ev+hamt [202.126.89.72] 2022/3/25
..Urvalt ugaasaa l baisan..! Baidag l zuil..!
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.110] 2022/4/2
bitii shaamoi
1 | 0 Хариулах
Ev+hamt [202.126.89.72] 2022/3/25
..Urvalt ugaasaa l baisan..! Baidag l zuil..!
0 | 1 Хариулах
Зочин [64.119.16.107] 2022/3/25
Яа шка хүүхэн өөрийгөө их өмөөрчээ
0 | 0 Хариулах
gg [66.181.168.8] 2022/3/25
хөнгөнөөр хүлээж авбал салахгүй гэчиж байгаамуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/3/25
Углаад авсан болохоос ухаад авцан бишдээ. Өвчин авчихгүй байвал юмийг битгий тэгж хүндээр тусгаж авч бай монголчуудаа. төрөөд үхэхийн хооронд хүссэнээрээ амьдар.
1 | 8 Хариулах
Зочин [112.133.121.100] 2022/3/25
yos surtahuunii doroitoltoi gaj amitan!!!!!!
4 | 0 Хариулах
Levi [64.119.25.42] 2022/3/25
Bi neg yum asuuy ta naraas. Bi nz ohintoigoo heseg salsan baih hoiguur manai nz ohin ex luugee sanaad bna, hairtai gd bichsen bsan. Tgd uerhej baih ueiinhaa shaldan bichleg videogoo bie bieluugee shideed hariltsaj bsan. Ene odoo araar huuralt uu esvel zaaval bie mahbodiin huuralt hiij baij araar huuralt boloh u. Tsaashaagaa yahaa medehee baichaad bna
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.55] 2022/3/25
Erthen hooj yawuul terluu ni
1 | 0 Хариулах
Зочин [46.106.245.197] 2022/3/25
Араар тавилтын нэг хэлбэр мөн
2 | 0 Хариулах
Зочин [112.133.121.100] 2022/3/25
odoo ingej baival zasrahku shuu! erthen sal2, bi biyeree tuulsan hun bn
3 | 0 Хариулах
lol [103.212.119.89] 2022/4/3
амьдарлаа үрээгүй байгаа дээрээ хөөж явуул.
2 | 0 Хариулах
+ [192.82.64.225] 2022/3/25
Зүрх сэтгэлийн хайрыг бие махбодоороо мэдэрч, түүнийгээ илүү ихээр хайрлаж, уусах мэдрэмж юм. Сэтгэл зүрхний ямар нэгэн холбоогүй хүнтэй энэ зүйлийг хийнэ гэдэг нь өөрөө амьтанлаг байдлаар хэрэгцээгээ хангаж байгаатай ялгаагүй.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.22.144] 2022/3/25
Манай Монгол хүүхнүүд бас 1 зүйлийг маш сайн ойлгомоор л санагддаг. Хүнтэй гэрлээд л бол нөхөр нь супер ажиллаж мөнгийг багц багцаар нь олно гэж ойлгоод байдаг юм шиг санагддаг. Монголд бол тийм боломж байхгүйг анхнаасаа сайн ойлгоод шуналаа дарж сурвал сайхан амьдрах боломжтой байх.
6 | 2 Хариулах
Зочин [173.61.19.84] 2022/3/25
Манай монгол эрчүүд бас нэг юмыг ойлгомоор байна, гэрлэсэн л бол эхнэр нь бүгдийг өөрөө болгож хоолны мөнгөө хананаас ургуулж хадам ээж аав нь хүүхдийг нь тэжээнэ гэж ойлгодог л больчих!
0 | 1 Хариулах
Ev+hamt [202.126.90.58] 2022/3/25
..khervee minii dotnii Em amitan nadaas genet urvaj ..! Genet aash zangaa khuvirgaj ..! Genet muukhai tsevdeg khuiten khandlaga gargaad baival..!ene Em amitan nadaas ali khediin Urvaj ee gedgee oilgo..! Tegeed Er khun chi uunii tuler buu ai.! Buu shantar. ! Buu emzegle.! Shuud shine songolt daraagiin songoltoo khii..! Amidral aguu shuu..!
1 | 1 Хариулах
Ev+hamt [202.126.90.58] 2022/3/25
..ugaasaa l khumuus n biy biyneesee Urvaad sharvaad biy biyniikhee esreg khorloltoo khiideg..! Ail geriin ami amidraliin urvalt bol Evgui..!
1 | 0 Хариулах
Ev+hamt [202.126.90.58] 2022/3/25
..Urvalt gedeg n ali ujiin l khunii amidrald baisan zuil.. ! Urvaltiig olno gevel khen ch olj chadna..! Kharin adgiin Urvagchiin urvaltiig yaagaad bii bolson gedegiig "gol" undsiig uliig olokh khereg garnaa daa..!
0 | 0 Хариулах
Ev+hamt [202.126.90.58] 2022/3/25
..odoo tsagt ail geriin ami neg baikhgui bolson .! Mun ger buliin khaluun buleen saikhan uur amisgal buur ustaj alga bolson .! Ekhner nukhriin itgeltsel togtoltsoo buur unasan.! Yuun khair setgel. Dotno tushig bagana manatai.! Ter khair setgel .! Khos bagana gej ogt tiim yum amidrald baikhgui ..! Baigaabch ugui ..! Kharin naad neg khunii tolgoi erguulsen Manj styliin naad neg khair mair gesen ug n uran zokhiold yaruu nairagd l baidag zuil..!
0 | 3 Хариулах
Зочин [66.181.165.230] 2022/3/25
Урвалт гэж хүндрээр ойлгохоо больцгооё. Явалдах чинь байдаг л зүйл юм байна ЗАЛУУСАА.
0 | 8 Хариулах
Зочин [66.181.161.7] 2022/3/25
Манай залуучууд нэг гэрт орохоосоо өмнө хүүхэдтэй болдог хүүхэдтэй болчихсон юм чинь хаа холддог юм гэсэн сэтгэлгээтэй тэгээд нэг гэрт ороод удалгүй сална сүүлд нь эрчүүд буруутай болно хүүхнүүд ч бас буруутай
1 | 0 Хариулах
Иргэн [139.5.216.164] 2022/3/25
Ийм тэнэг багшийн шавь юу сурах вэ
0 | 2 Хариулах
Ganzorig [192.82.69.77] 2022/3/25
Энэ хүүхэн өөрөө амьдралын аль зэрэг туршлагатай хүн бэ?
0 | 2 Хариулах
Зочин [66.181.165.230] 2022/3/25
Олон явалдаж байсан туршлагатай юм шиг байна өө
0 | 1 Хариулах
Ev+hamt [202.126.90.58] 2022/3/25
..ene khuukhen khunii amidral sain oilgoogui.yum shig bna.! Ene em bol zugeer khunii amidraliig belen goimongoor zuulen amtaar l oilgoj dugnej bna.! Yag ..l.. suun tejeelten..!
0 | 0 Хариулах
Ev+hamt [202.126.90.58] 2022/3/25
..ger bul bolno gevel enuune shig amar yum alga. ! Kharin ger bultei bolood uuregtei gedgiig l saitar sanakh kheregtei.!
0 | 0 Хариулах
Хаха [150.129.140.221] 2022/3/25
Өө тийм үү гшш
0 | 0 Хариулах