Цар тахал аялал жуулчлалын салбарт хамгийн хүчтэй нөлөө үзүүлж, дэлхий даяар энэ салбар тэг зогсолт хийсэн.
Зураг 1. Цар тахлын нөлөө
Үүний улмаас Монгол Улс 2021 онд 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн талаар БОАЖЯ мэдээлсэн бол Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос хийсэн томоохон судалгаагаар манай улсын аялал жуулчлалын салбар 6.6-9.2 их наяд төгрөгийн ШУУД БУС АЛДАГДАЛ хүлээсэн гэсэн тооцооллыг хийжээ.
Аялал жуулчлалын салбар 20 гаруй салбараас бүрдэж, 40 гаруй салбартай холбогддог бөгөөд маш олон салбарыг хөдөлгөж байдаг эдийн засгийн гол салбаруудын нэг. Тиймээс оролцогч талуудыг өргөнөөр хамруулсан бөгөөд судалгааны олон аргыг ашиглал тооцоолол хийжээ.
Зураг 2. Судалгааны хамарсан хүрээ
Манай улсын хувьд тус салбар 2021 онд
- 128 хоног хатуу хол хорионд ажиллаагүй,
- 115 хоног хязгаарлагдмал нөхцөлд ажилласан,
- 91 хоног ашиггүй ажилласан байна.
Улмаар 2021 онд $583.2 сая доллар олох боломжийг алдсан бол Улаанбаатар хот 148.3 сая доллар алдсан гэж тооцоолжээ. Энэ бол ШУУД АЛДАГДАЛ.
Зураг 3. Аяллын жуулчлалын салбарын хүлээсэн шууд алдагдал
Харин ШУУД БУС АЛДАГДАЛ нь 6.6-9.2 их наяд гэсэн тооцоолол гарсан байна.
Зураг 3. Оролцогч салбар бүрийн алдагдлын хэмжээ
Тухайлбал,
- Дэн буудлууд нэг өдөр хаахад 56.5-72.6 сая төгрөг алдсан гэж үзжээ. Монгол Улсын хэмжээнд 626 дэн буудал байгаа бөгөөд 304-335 хоног хаалттай байж, нийт 17.6-22.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн тооцоо гарсан байна.
- Харин зочид буудлуудын тухайд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 435 буудал 278-297 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж тооцжээ.
- 2021 онд тур операторын ажилчид, хөтөч тайлбарлагч нар нийтдээ 16 тэрбум 871.9 сая төгрөгийн цалингаа алдсан байна. Үүнээс 2 тэрбум 24.6 сая төгрөг нийгэм даатгалд төлөгдөх байжээ. Тур операторын ажилчид болон хөтчийн цалинг 1.2-1.4 саяар дундчилсан байна.
- Жуулчдын худалдан авалт ялангуяа Улаанбаатар хотын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг. Тэгвэл Улаанбаатар хот 631.6 сая ам.долларын орлогоо алджээ. Нийслэлийн хоолны газрууд л гэхэд 69.59 сая ам.долларын орлого олох боломж байжээ.
Эдгээр тооцооллуудад үндэслээд дээрх тооцоог гаргасан байна.
Зураг 4. 2021 оны турш улсын эдийн засаг аялал жуулчлалын салбараас дараах алдагдлыг хүлээжээ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!