Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

ХАЛУУРАЛ эсвэл ХАМГААЛАЛТ аль нь болохыг ялгахуй

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 2 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

2 их наядын бонд, 400 нугарсан койн, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлийн титэм... 2021 оныг Монголд хөрөнгө оруулалтын халуурлын жил байсан гэхэд хилсдэхгүй. Чихэнд наалдахгүй том тоонууд, гайхам өсөлтийн цаана баяр, харууслын мэдрэмж дүүрэн байсныг тоо бидэнд гэрчилнэ. Харин энэ бүх адал явдлаас бид юуг сурах боломжтой вэ? 

 

БАЯСАЛ

  • Монголд койн, токеноор бороо орж 4 байсан криптовалютын тоо 41 хүрч, 475 тэрбум төгрөгийг татсан гэнэ. Крипто биржийн тоо 14 хүрсэн байна. Манай анхны Токен түүхэн дээд цэгтээ анх ханшнаасаа 400 нугарч үзүүлсэн ба түүнийг даган койн гэх сэдэв кофе шоп, такси, хурлын өрөө гээд яригдахгүй газар үгүй боллоо.
  • Манай улсын хөрөнгийн зах зээл 130 хувийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж, томоохон улсын дундажтай харьцуулахад 5 дахин өндөр өсөлт бий болгов. Ингэхдээ бүр 2020 онтой харьцуулахад 20 дахин их үнэт цаасны арилжаа хийсэн байна. Энэ нь дэлхийн хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлээр тодрох завшааныг манай улсад олгов.
  • Бидний мэдэх уламжлалт хөрөнгө оруулалт - үл хөдлөх хөрөнгө ч мөн уралдаанаас хоцорсонгүй. Орон сууцны зах зээлийг нийтээр нь авч үзвэл 15.3 %-р өссөн бол 1-с 2 өрөө байранд 40% өссөн талаар судалгаа гарчээ. Энгийн үетэй харьцуулахад тус салбарын хувьд огцом өсөлт шүү.

ГУНИГ

Бөөн боломж! Бид юуг ардаа үлдээчхэв ээ? Магадгүй зарим хүмүүсийн хувь “Би юунаас хоцорчхов оо?” Яарахаа түр азнаарай. Таагүй мэдээ ч бас байна. Өсөлтийн хурд 2021 оны 11 сараас намжив. 11 сараас хойш хөрөнгө татсан (IEO) койнуудын ханш дунджаар -40 хувь уналттай байна. Хөрөнгийн зах зээлийн өсөлт ч огцом өсөлтийн дараа эргэлзсэн байдалд орлоо. 2021 оны ТОП-20 индекс жилийн эцсээс 10 хувиар уналттай байна.

Халалт хөрч байна уу гэх эргэлзээ хаа сайгүй үүсэж, түгшүүр нэмэгдэв. Хувьцаа, койн гэх зэрэг бүтээгдэхүүний онцлог нь үргэлж өөгүй дээшээ өсөхгүй, хэлбэлзэлтэй байдаг нь хууль. Иймд л танд өгөөж нь тодорхой, санаа зовнил багатай, хөрөнгө оруулалтын бамбай, хөрөнгө оруулалтын төрөлжүүлэлт хэрэгтэй.

 

ТҮШИГ

Мэдээж та эрсдэлийг өөрийн хүссэн, даах хэмжээгээрээ авч болно. Гэвч таны үндсэн хөрөнгө, амьдралд том нөлөө үзүүлэх мөнгө “Бамбайн” дор байх шаардлагатай. Хөрөнгө оруулалт нь эрсдэлийн хувьд төрөлжсөн байх хэрэгтэй.  Тэгвэл бид ямар хөрөнгө оруулалтыг “Бамбай” гэж үзэх вэ, түүнийг хэрхэн ялгах вэ, хэрхэн олох вэ?

Бамбайг бид “Өсөх болов уу гэж санаа зовох зүйлгүйгээр танд өгөөж өгөх нь тодорхой, таны санааг зовоохгүй байх эрсдэл багатай мөнгөө байршуулах хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн” гэж ойлгож болно. Үүнээс:

  1. Эрсдэлийн түвшин бага байх
  2. Тогтсон өгөөж амласан байх гэх үндсэн 2 хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай.

Дээрх шаардлагад нийцэлтэй “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” гэх бүтээгдэхүүн Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авч, Монголын хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах боллоо. Энэ нь шинж чанарын хувьд бондтой тун төстэй, тогтмол хүүтэй, тогтсон хугацаанд эргүүлэн төлөгдөх нөхцөлтэй, барьцаа хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл юм.

Тогтмол өгөөж амласан байх:

“Омни актив ТЗК”-ийн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь жилийн 14.5 хувийн өгөөжийг амлаж байна. Аливаа хүүгийн өгөөж амласан бүтээгдэхүүнийг худалдан авахаас өмнө тухайн өгөөж надад ирэх нь яагаад баталгаатай вэ гэдгийг ойлгох, шинжлэх нь чухал байдаг. “Омни Актив ТЗК” нь 5 тэрбумын дүн бүхий зээлийн багцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн ба тухайн зээлийн багцаас ирээдүйд орж ирэх хүүгийн болон үндсэн төлөлтийн орлого, хуваарь нь гэрээгээр баталгаажиж, барьцаа хийгдсэн байна. Энгийнээр хэлэхэд тухайн зээлийн орлогыг ашиглан танд амласан өгөөжөө төлөх юм.

Эрсдэлийн түвшин бага байх:

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь холбогдох хууль, зохицуулах байгууллагуудын журмын дагуу шалгуурыг ханган зөвшөөрөл авч, тусгай зөвшөөрөл бүхий аудит, хуулийн компаниар дүгнэлт гаргуулж, мэргэжлийн андеррайтерийн компани хэлцлийн зохион байгуулалт, холбогдох тохируулгуудыг хийж, хөрөнгө итгэмжлэн удирдагч компани бүтээгдэхүүний хугацаа дуусах хүртэл хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хянах, олон нийтэд явцын мэдээлэл хүргэх зохицуулалтууд хийгдсэн. Эдгээр бүх зохицуулалтын цаана болзошгүй эрсдэлээс хамгаалах, бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэх үндсэн зорилго оршиж буй.

 

“Апекс капитал ҮЦК” нь Омни Актив ТЗК-ийн жилийн 14.5 хувийн хүүтэй, улирал тутам хүүгийн төлөлттэй, үндсэн төлбөр 12 сар тутам төлөгдөх нөхцөлтэй, 24 сарын хугацаатай, хугацааны дундуур МХБ-ээр дамжуулан зарах боломжтой, үнэт цааснаас 2 дахин өндөр барьцаагаар баталгаажсан бүтээгдэхүүнийг танд санал болгож байна. Захиалга авах хугацаа 2022.02.24-нийг хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл та 7510 7500 дугаарын утсаар болон https://abs.apex.mn/ цахим хуудсанд хандаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.