Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт патентыг гардуулан өгөв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт өнөөдөр консулын патентыг гардуулав.

АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг Төрийн нарийн бичгийн дарга онцолж, ажлын амжилт хүслээ.

АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаарч байна.