ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

ikon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОБЕГ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 06-ны 05:04 цагт ирсэн.

Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савлагааны цех тус тус галд өртсөнийг 06:19 цагт тархалтыг зогсоож, гал түймрийг 10:28 цагт бүрэн унтраалаа.

Гал түймэр унтраахад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, тус газрын гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн  дарга, хурандаа Б.Тэгшбаяр нар удирдлага зохион байгуулалтаар ханган, Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид оролцлоо.

Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймрийг тархаан дэлгэрүүлээгүй бөгөөд үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна.

Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор  Нийслэлийн Цагдаагийн газар, СХД-ийн Цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЗОЧИН [66.181.176.104] 2022/1/6
МӨНГӨ , САНХҮҮГИЙН МАХИНАЦИ ,ЛУЙВРАА НУУН ДАРАГДУУЛАХ НОТЛОХ БАРИМТАА УСТГАХ ГЭЭД САНААТАЙГААР ГАЛ ТАВЬЧИХСАН БАЙЖ БОЛНО !!! МАШ НЯГТАЛЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ !!! ДААНЧ МАНАЙ ЦАГДАА ЧАДАХГҮЙ ЧАДВАРГҮЙ Л ДЭЭ !!! НАМ ХУЙВАЛДАЖ СЭМ ДАРЖ ЧАДНА !!!
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.50] 2022/1/6
Сү + 3 үсэгтэй компанийн бүлэглэл олигтой яваа бүх төслүүдийг харлуулж сүйтгэх ажиллагаа хийгээд байх шиг харагдах юм. Үрэлбаатарыгаа ЕС болгочих гээд л…
0 | 0 Хариулах
хүннү [202.179.25.138] 2022/1/6
нэг биш хэд хэдэн обьек шатсан байна. Санаатай юм биш үү? Нэгнээсээ нөгөөрүү шилжихдээ ийм хурдан явах уу? Зураг дээрээс хархад обьектууд нь зайтай байх юм. Хорлон сүйтгэх ажилгаа биш биз?
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.180] 2022/1/6
Монголхүү. комент Амраа гэх мэтийн этгээдүүд л гал тавих магадлалтай даа
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.99] 2022/1/6
Ямар аймар үйлдвэр вэ? Ажилладаг хүмүүс гэж хэцүү еэ.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.210] 2022/1/6
Хүрэлсүхийн балаг тасрахгүй юм даа. Утаанд ямар ч үр дүнгүй түлш сонгуульд зориулж асар их мөнгө зарцуулж хийсэн. Одоо нөгөөх нь хөө тортог шатсан угаараараа нэмж хордуулаад дээр нь улсаас баахан мөнгө гаргаж шатсан үйлдвэрээ засах нь
0 | 0 Хариулах
Zochin [192.82.82.213] 2022/1/6
Saihan medee baina. Umnugoviin zam hesegtee amrah ni dee
0 | 0 Хариулах