Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Он гарсаар халдварын гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 80-аар нэмэгдэж, 1,318 боллоо

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Коронавируст халдвар сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдлээ. Өнгөрсөн гурав хоногт л гэхэд халдварын нийт 2,438 тохиолдол нэмж илрэв.

Дэлхийн улс орнуудад коронавирусийн Омикрон хувилбарын тархалтын улмаас өвчлөл эрс нэмэгдэж буй. Энэ үед манай улсад гадаадаас зөөвөрлөгдөх халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа.

Он гарсаар халдварын гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 80-аар нэмэгджээ.

Цар тахал гарснаас хойш манай улсад өнөөдрийн байдлаар гаднаас зөөвөрлөгдсөн халдварын нийт 1,318 тохиолдол бүртгэгдээд байгаа бол арваннэгдүгээр сарын 30-наас хойш нийтдээ 336 халдварын тохиолдол гадаад улсаас зөөвөрлөгдөөд байна.

 

Гэхдээ дээрх тохиолдлууд Омикрон хувилбар биш бөгөөд манай улсад одоогоор бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж буй.

Ташрамд дурдахад, коронавирусийн шинэ мутацлагдсан хувилбараас сэргийлэх зорилгоор уг вирусийн эсрэг дархлаажуулалтын IV тунг иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэж болох шийдвэр гаргахаар төсөл бэлдэж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ мэдэгдсэн юм.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.